09:00 цагт: Боловсролын сэтгэлзүйн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдэх арга зам" ЭШБХ МУБИС-ийн 2-р байр эхэлнэ. Эрдэм шинжилгээний хуралд гадны эрдэмтэд оролцож санал бодлоо хуваалцана.
11:00 цагт: НЗДТГ-ын Б танхимд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Филоделфиа оркестр”-ын дэд ерөнхийлөгчтэй уулзана.
12:00 цагт: Гадаадын иргэн, харьяатын газарт хэвлэлийн бага хуралтай. Сэтгүүлчдэд үйлчлэх унаа УДЭТ-ын үүднээс 11:10 минутад хөдөлнө.
14:30 цагт: “Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд Хөгжмийн зохиолч О.Эрдэнээгийн дөрөв дэх бие даасан цомог “Миний найз бүсгүйчүүд” бие цомгийн баярын талаар мэдээлнэ.
15:00 цагт: “Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд С.Зоригийн хэрэгт холбогдон анхан шатны шүүхээс ял сонсоод байгаа Ц. Амгаланбаатар, Б.Содномдаржаа Т.Чимгээ нарын ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийнэ
15:00 цагт: Стандарт, хэмжил зүйн газрын хурлын танхимд ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэнгийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн "Эрчим хүчний салбарын чанарын дэд бүтцийг хөгжүүлэх нь" төслийн нээлтийн арга хэмжээ болно.