2017.1.17, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 20
ӨВЛИЙН ДУНД ИЛҮҮ ЦАГААН ХУЛГАНА САР
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР
Аргын тооллын: 2017.1.17, Мягмар гараг
Наран ургах шингэх: 08.36-17.29
Үс засуулбал: Өлсөж ундаасна
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болох болой. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
Сэтгэгдэл (1)