зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ялын дээд хэмжээ сонссон Ц.Амгаланбаатарыг хоёр ”Сайн ах” эмнэлэгт хэвтүүлсний учир юу байв!

2017-1-17
0
ЖИРГЭХ

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн сард болж, шүүхээс Орхон аймгийн харъяат малчин Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт ялын дээд хэмжээ оноосон. Харин тэдний ар гэрийнхэн эл хэргийн талаар “С.Зоригийн хэрэгт гэмгүй хүмүүсийг буруутган хэлмэгдүүлж, жинхэнэ захиалагч, алуурчид нь нууц хэвээр үлдэх гэж байна” хэмээн удаа дараа мэдээлж, хууль хүчний байгууллагаас эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчид хүртэл хандаад байгаа. Тэгвэл өчигдөр Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын ар гэрийнхэн мэдээлэл хийж, тэднийг “Үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд дөрвөн хүний амь насыг шатааж хохироосон” хэмээн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Б.Амгаланбаатарын хэлсэн үгийг няцааж, дээрх галын хэрэг нь цахилгааны утаснаас болсон хэрэг гэсэн галын нотломж гарсан гэх шинэ баримтыг дэлгэсэн. Энэ үеэр анхан шатны шүүхээс ялын дээд хэмжээ сонсоод буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын ар гэрийнхнээс зарим нэгэн таавар хэвээр байгаа зүйлийн талаар тодруулснаа сийрүүлье.

 

 

Ц.Гансүрэн: Ц.Амгаланбаатар 2 жилийн өмнө хоёр сайн ах намайг эмнэлэгт хэвтүүлсэн гэж ярьж байсан

 

-Та бүхэн Ц.Амгаланбаатарыг ойр дотно өссөн хүмүүсээ эл хэрэгт буруутган татаж байна хэмээн үзэж байгаа. Яагаад ингэж ойлгож байгаа талаараа тодруулаач?

 

-Ц.Амгаланбаатар бид хоёр нэг айлын өргөмөл эгч, дүүс. Уг нь Ц.Амгаланбаатар хүн амины хэргээр 25 жилийн ял сонссон ч эдлэх ялынхаа 10 жилийг суучихсан. Одоо 15 жил гэдэг залуу хүний хувьд гайгүй хугацаа шүү дээ. Гэтэл яагаад өөрийгөө яллаад давхар эдгээр хүмүүсийг яллуулж байгаа нь үнэхээр гайхаж, эргэлзээ төрүүлж байна. Харин чанга дэглэмтэй хорих газарт байсан хүн ямар бодолтой ингэж байгааг нь бодоод ч олохгүй юм. Гэхдээ ямар нэгэн шалтгаан байгаа байх л даа. Ц.Амгаланбаатар ял аваад явсныхаа дараа надтай утсаар холбогддог байсан. Нэг удаа “Намайг Улаанбаатар хотын дамжин өнгөрүүлэх төвд хоёр хүн авч ирж, эмнэлэгт хэвтүүлсэн. Надад санаа зовох хэрэггүй” гэж 94965934 гэсэн дугаарын утаснаас ярьсан. Үүнээс хойш 2 жил хаана байгаа нь мэдэгдэхгүй болчихсон.

 

-Тэгэхээр та Ц.Амгаланбаатарыг ч эл хэрэгт холбоогүй гэж хэлэх гээд байна уу?

 

-Тийм ээ. Би Ц.Амгаланбаатарыг ч энэ хэргийг хийгээгүй гэж бодож байгаа. С.Зоригийн хэргийг гарах үед энэ хүн чинь 16 настай, хээр морио унаад л явж байдаг хүүхэд байсан юм шүү дээ. Юун тэр С.Зориг гэдэг хүнийг таниж, алах. Харин эрх мэдэлтэй хүмүүс Ц.Амгаланбаатарыг жүжгийнхээ гол дүрд тоглуулчихаад жинхэнэ эзэд нь олдохгүй үлдэж байна даа л гэж бодож байна.   

-Ц.Амгаланбаатар багадаа хэр хурц ааштай хүүхэд байсан бол. Таксины жолоочийг мөчилж хөнөөсөн гэхээр?

 

-Багадаа хөдөлгөөнтэй сэргэлэн л хүүхэд байсан болохоос ширүүн дорвиун ааштай хүүхэд байгаагүй. Харин 2000 оноос л хойш жаахан ааш нь эвдрээд байх шиг санагддаг байсан юм. Таксины жолоочийг хөнөөсөн талаар би юу ч мэдээгүй байж байгаад баривчлагдаад явсных нь дараа л мэдсэн.

 

-Ц.Амгаланбаатартай хамгийн сүүлд хэзээ холбогдсон бэ?

 

-2013 оны 10 дугаар сард л дээрх зүйлийг яриад түүнээс хойш холбогдоогүй. Харин 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тагнуулынхан надтай уулзуулсан. Тэр үед би "Миний дүү даанч яав даа. Ах дүү хамаатан садан, таньдаг хүмүүсээ ийм муухай зүйлд гүтгэдэг нь яаж байгаа юм бэ" гэж асуухад надтай үнэхээр аймаар харьцсан. Намайг ална хядна гээд нүд ам нь аймаар болоод байсан. Би гарах гэтэл тагнуулын тэр хоёр халх хувцастай хүн уулз гээд намайг зөндөө дарамтлуулсан. Харин би дараа нь тэр тагнуулын хүмүүсээс яагаад ингэж намайг дарамтлуулж байгаа юм бэ гэж асуухад “Шоронд байгаа 25 жилийн ял сонссон хүмүүс угаасаа ийм араншинтай болчихдог юм. Та энэ тухай ямар нэгэн хүн, хэвлэл мэдээлэл яривал төрийн нууц задруулсан хэрэгт орно. Эл хэрэг чинь төрийн нууцын зэрэглэлтэй болохоор та нэг ч хүнд хэлж болохгүй" гэсэн. Тиймээс ч би 1 жил 5 сар хэнд ч юу ч хэлэлгүй шаналаад л явсан хүн шүү дээ.

 

-Та Ц.Амгаланбаатарыг шоронд орсноос нь хойш эргэж тойрч байсан уу. Танд ямар нэгэн байдлаар өс санах шалтгаан байсан юм болов уу?

 

-Уг нь үгүй л баймаар юм. Би шоронд орсноос нь хойш зөндөө л олон удаа эргэж, тойрч холбоотой байсан.

 

-Ц.Амгаланбаатарын тухайд өргөмөл хүүхэд байсан гэсэн. Түүний төрүүлсэн аав ээжтэй нь та ямар нэгэн холбоотой байдаг уу?

 

-Ц.Амгаланбаатарын төрүүлсэн ээжийг нь би огт харж байгаагүй. Харин аав нь энх тунх Эрдэнэт хотод амьдарч байгаа. Би төрүүлсэн аавд нь энэ тухай хэлсэн. Тэр хүн даанч яав даа л гэж халаглаж сууна лээ.

 

-Ц.Амгаланбаатар хашаандаа цогцос авч ирсэн гэх мэдээлэл сүүлийн үед гараад байгаа. Танд энэ талаар мэдэж байгаа зүйл байгаа болов уу?

 

-Үүнийг би ташаа мэдээлэл гэж бодож байна. Ц.Амгаланбаатар хашаандаа цогцос авч ирсэн биш. Харин манай дүү Т.Бямбасүрэнгийн хашаанд нэгэн цогцос оруулаад хаячихсан байсан юм. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаад тогтоосон зүйл байх аа.

 

Л.Жавзмаа: Манайхан арга ядсандаа хэн нэгнээс мөнгө аваад хүний аминд хүрчих хүмүүс биш

 

-С.Зоригийн хэрэгт яагаад танай хүү холбогдчихов оо. Та бүхэн удаа дараа мэдээлэл хийлээ?

 

-С.Зоригийн хэрэг гэдэг чинь улс төрийн л хэрэг байсан биз дээ. Гэтэл энгийн номхон иргэдээр энэ хэргийг хаалгаж, улс төрчдийгөө нуун дарагдуулах гэсэн шалтаг байна л гэж би бодож байгаа. 25 жилийн ял авсан Ц.Амгаланбаатарыг л бамбай болгож байна шүү дээ. Түүнээс биш жирийн малчин, ногоочин хүүхэд яах гэж тэр хүний аминд хүрсэн байх вэ дээ. Тэр 22-хон настай хүүхэд улс төрч хүний албан тушаал, эд хөрөнгийг нь авах гэж алсан байна гэж байхгүй биз дээ.  

 

-Улсын Ерөнхий прокурор Б.Содномдаржаа нарыг “Үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд дөрвөн хүний амь насыг шатааж хохироосон” хэмээсэн. Энэ талаар?

 

-Улсын Ерөнхий прокурор Амгаланбаатар гэдэг хүнд сая Ц.Элбэгдорж том албан тушаалд томилсон байна лээ. Гэтэл тэр хүн төрийн том индэр дээрээс “Энэ хүмүүс С.Зоригийг алчихаад мөрөө баллахын тулд айл шатаасан гээд хэлээд сууж байгаа юм. Тэр хүн яаж чадаж байна. С.Зоригийн хэргээс хойш 8 сар 10 хоногийн хугацааны дараа болсон хэргийг мөрөө баллахын тулд гэж яаж хэлж чадаж байна вэ. Үүнийг би бүгд хуйвалдаан гэж үзэж байна. Би тэр хүнд хандаж, “Та ёстой болиорой. Энэ сайхан төрийн дээд индэр дээрээс ард түмний сэтгэл санааг үймүүлж худал хэлэхээ болиоч. Ингэж хэлснийхээ төлөө дахиад өндөр албан тушаалд очих уу” гэж хэлж, асуумаар байна. Үнэхээр гомдож байна.

 

-Галын хэрэг цахилгааны утаснаас болсон гэдэг нотломж гарсан юм байна?

 

-Тийм ээ. Бүхэл бүтэн албаны хүний галын шалтгаан нь цахилгааны утаснаас болсон гэдэг нотломж гарсан байхад яаж ингэж хэлж чадаж байна вэ. Гал гарсан айлын хүмүүс хүртэл үнэхээр цахилгааны утаснаас болсон. Олон жил болсон утас байсан гэж хэлсээр байхад яагаад ингэж хэргийг жирийн хүмүүст тохох гээд байгаа нь үнэхээр гайхаж байна. Өнөөдөр хуулийн байгууллага гэж үнэхээр хачин болчихсон, шударга шүүх гэж байхгүй болчихсон юм байна гэж бодож байна.

 

-Та бүхэн шүүх хурлаас хойш ямар нэгэн байгууллага, хүмүүст хандсан уу?

 

-Бид шүүх хурлын дараа Эрдэнэтэд тайван жагсаал зохион байгуулсан. Өөрсдийн хөлөө хүрэх газар хүртэл явж, хандаж байна. Хамгийн гол нь ард түмэн хүүхдүүдийг минь буруугүй гэж харж, бидэнд сэтгэлийн дэм өгч байгаад нь туйлын их баярлаж байна. Үнэн мөн олдох байх аа.

 

- Б.Содномдаржаа хувь хүнийхээ хувьд ямар хүүхэд байсан юм бэ?

 

-Миний хүү их өрөвч, хүнд тусархуу хүүхэд байсан. Хүү маань Эрдэнэтэд 8 дугаар анги төгсөөд ТМС-д сурч төгссөн, гагнуурчин мэргэжилтэй хүн. Харин багаасаа аав ээждээ туслаад л ногооны талбай, малын фермд ажиллаж өссөн хөдөлмөрч хүүхэд байгаа юм. Хамгийн гол нь зүрх муутай зөөлөн хүн болохоор л хүний дарамт шахалтанд ороод л элдэв зүйл дээр гарын үсэг зурчихсан байх вий дээ л гэж айж байна.

 

-Уучлаарай нэгэн таагүй гэмээр зүйл асуух гэсэн юм. Танайх амьдралын хувьд хэр боломжийн амьдралтай айл вэ. Зарим хүмүүс эдгээр хүмүүс их хэмжээний мөнгө аваад эл хэргийг үйлдсэн байж болох гэх хардлагатай байх шиг байна?

 

-Манайх ер нь хэдэн үеэрээ боломжийн амьдралтай, хөдөлмөрч хүмүүс байсан. 50 тарлан үнээтэй түүнийхээ сүүг зарж борлуулдаг, 10 га газар ногоо тарьж, Эрдэнэтийн ард түмнийхээ хүнсний хэрэгцээг хангадаг айл. Эрдэнэтийн хөдөлмөрчин олон, удирдах албан тушаалтнууд гээд бүгд мэднэ дээ. Манайхан арга ядсандаа хэн нэгнээс мөнгө аваад хүний аминд хүрчих хүмүүс биш.

 

-Б.Содномдаржаа Ц.Амгаланбаатарыг таксины жолоочийг хөнөөсөн гэх хэргийг нь илчилсэн болохоор өс санаж эл хэрэгт татаж байна гэх мэдээлэл байсан. Үүнийг та хэр сайн мэдэх вэ?

 

-Би нарийн учрыг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ манай Эрдэнэт хотын мөрдөн байцаагч Эрдэнэбат гэдэг хүнтэй хүү маань найз байсан юм. Тэгээд л дуулж сонссон зүйлээ хэлснээс болсон байх магадлалтай. Энэ талаар яг өөрөөс нь сонсоогүй ээ. Харин хамгийн гол нь эргэж тойрч байгаагүй болохоор л өс санаж, дарамталж, элдэв мессеж бичиж, эцэстээ шоронд орууллаа л гэж бодож байна.

 

-Та шүүх хурлын дараа Б.Содномдаржаатай уулзсан уу. Юу гэж байх юм?

 

-Шүүх хурлын дараа 15 минут уулзсан. Тэр үед хүү маань “Ээжээ хүү нь үнэхээр энэ хэргийг хийгээгүй шүү. Шүүхийг ийм шийдвэр гаргана гэж үнэхээр бодсонгүй” гээд хоолоо ч идэхгүй уйлж байсан. Хүү маань эхнээсээ л их дарамтлуулж байсан. Одоо ч дарамтлуулж байгаа нь ойлгомжтой.   

 

-Та бүхэн шүүх, хуулийн байгууллагад ямар нэгэн гомдол гаргасан уу. Тухайлбал Б.Содномдаржаад элдэв дарамталсан мессеж ирдэг байсан гэсэн?

 

-Бид хуулийн байгууллагад гомдол гаргахаар огт авч хэлэлцдэггүй. Мессежний тухайд энэ нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд л хэрэгсэхгүй болгочихсон.   

 

Ц.Марууш: Охин маань “Би амьд явах хэрэг байна уу. Би яах вэ” гээд л уйлж байсан

 

-Таны охин яагаад С.Зоригийн хэрэгт холбогдоод ялын дээд хэмжээ сонссон гэж та үзэж байна вэ. Т.Чимгээ Ц.Амгаланбаатартай дотно харилцаатай байсан учраас өөр хүнтэй суухаар нь өс санасан гэх мэдээлэл байсан?

 

-Энэ бол Ц.Амгаланбаатарын л хийж байгаа ажил. Гэхдээ тэр хүн яагаад миний охиныг ийм муухай зүйлд гүтгэж байгааг нь үнэхээр ойлгохгүй юм. Охин маань тэр хүнтэй ямар ч ойр дотно холбоо байхгүй. Тэр хүн чинь 25 жилийн өмнө хүний хань болоод Эрдэнэтэд очсон Дорноговь аймгийн унаган хүүхэд шүү дээ. Харин Ц.Амгаланбаатар өөрөө 25 жилийн ялтай хүн болохоор хэн нэгэн эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй хүний гар хөл болж, ойр дотно байсан таньдаг хүмүүсээ л татаж, өөрөө шоронд арай гайгүй байх гэсэн санаа л байх л гэж бодож байна. Ер нь чанга дэглэмтэй шоронд байгаа хүн утас олоод хүүхдүүд рүү маань мессеж бичиж байсан гэхээр их л сонин байгаа биз дээ.  

 

-Та Ц.Амгаланбаатарыг хэр сайн мэдэх вэ?

 

-Би Дорноговь аймгийн хүн болохоор тэр бүр Эрдэнэтэд охин дээр очоод байж чаддагүй байсан. Гэхдээ хоёр гурван удаа бол очиж байсан. Тэр үед бол харж ч байгаагүй.

 

-Анх охиныг нь ямар байдалтай баривчилж явсан бэ. Та бүхэн баривчлагдсныг нь мэдээгүй гэж сонссон?

 

-Тийм ээ бид мэдээгүй. Охиныг маань ажилдаа явж байхад нь л баривчилаад  аваад явсан байсан. Харин гэрийнхэн нь хоёр хоногийн дараа надад утсаар хэлсэн. Тухайн үед үнэндээ яах аа ч мэдэхгүй шоконд орчихсон байсан. Гэтэл хэн хаанаас бариад явчихваа гэтэл тагнуулынхан баривчлаад явсан гэсэн. Тэр үед тагнуулын гэдэг хүмүүс чинь миний ой тоонд ч орж байгаагүй хүмүүс болохоор ямар хүмүүс вэ гэдгийг нь хүртэл асууж байлаа. Гэхдээ хүн андуурсан байх. Гайгүй байх гэж бодож байтал гэнэт энэ том хүний хэрэгт холбоотой болчихсон.

 

-Таниас охины чинь талаар байцаалт авсан болов уу?

 

-Охиныг маань баривчилсныхаа дараа нэг сар орчмын дараа тагнуулынхан гэдэг хүмүүс Дорноговьд манай гэрт очоод хамаг юмыг маань бусниулж нэгжлэг хийж, элдэв зүйл асуусан. Би тухайн үед үнэхээр охинд маань тус болох зүйл байвал бүгдийг нь л ав гэдгээ хэлсэн. Тэр үе бас үнэхээр аймаар юм билээ.

 

-Та охиноо хоригдсоноос нь хойш эргэж очсон уу. Сэтгэл санааны хувьд ямар байдалтай байсан бэ?

 

-Би охиноо нэлээд олон удаа эргэж очсон. Хамгийн эхэнд охинтойгоо уулзахад тагнуулын байцаагч н.Бямбажав гэдэг хүн намайг охинтой минь зэрэгцүүлж суулгаж байгаад 2 цаг орчим уулзуулсан. Би ч охиноо үнсээд л тэр хүнд их баярлаж байсан. Гэтэл энд ямар нэгэн зорилго байсан юм шиг байна лээ. Би үнэнийг л хэлнэ. Тэр хүмүүс намайг шорондоо хийвэл хийнэ л биз. Би айхгүй. Харин түүнээс хойш хоёр удаа уулзахад шилний наана цаанаас уулзуулсан. Т.Чимгээг маань шоронд байхад охин нь авто ослоор өөд болсон юм. Охиныг нь өөд болсны дараа очиход охин маань “Ээжээ надад үнэхээр хэцүү байна. Би амьд явах хэрэг байна уу. Би яах вэ” гээд л уйлж байсан. Өмнө нь намайг гаргаж аваач ээ гээд уйлдаг байсан бол охиноо өөд болсных нь дараа бол үнэхээр их гутарчихсан байсан.

 

-Т.Чимгээгийн ар гэрийнхэн хотод шилжээд ирсэн гэх мэдээлэл байсан. Энэ үнэн болов уу?

 

-Тийм ээ. Хүргэн маань эхнэрээ ийм хэрэгт холбогдчихоор нь эргэж тойроход ойр гээд хотод нүүж ирсэн. Энд айлын байшин түрээслээд амьдарч байгаа. Хүргэн маань ч шоконд орчихоод шокноосоо гарч чадахгүй үнэхээр хэцүү байгаа.

 

-Та шүүхийн шийдвэр гарснаас хойш охинтойгоо уулзсан уу?

 

-Үгүй ээ. Би үнэндээ эмээгээд охин дээрээ очиж чадахгүй байгаа. Охин маань очихоор ээжээ гээд л уйлаад үнэхээр хэцүү байдаг. Охиноо тийм аймаар хэрэгт гүтгүүлээд шоронд сууж, тарчилж байгааг нь харах эх хүний хувьд тамд очсон юм шиг л санагддаг. Үнэхээр аймаар.

 

С.Бямбасүрэн: Энэ хэрэгт яагаад холбогдчихсон талаар Т.Чимгээтэй юу ч яриулдаггүй

 

Ийнхүү эдгээр хүмүүстэй ярилцаад гарах замд Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэнтэй таарсан юм. Тэрбээр “Би шүүх хурлын шийдвэрийг сонсоод үнэхээр шоконд орсон. Өнөөдөр ч энэ байдлаасаа гарч чадахгүй. Зүрх өвдөөд ямар сайндаа хэвлэлийн хуралд орж чадахгүй гадаа зогсож байх вэ дээ. 25 жил ханилсан ханиа хамгаалж чадахгүй, юу ч хийж чадахгүй ингээд байж байгаадаа үнэхээр гутарч байна. Би уг нь шүүх үнэн мөнийг тогтоогоод хань минь бидэндээ ирэх байх гэж бодож, хүлээж байсан. Үнэхээр энэ хүн хэрэг хийсэн бол надад ямар нэгэн зүйл хэлж, мэдрэгдэнэ биз дээ. Айдас түгшүүр ч гэдэг юм уу. Гэтэл огтхон ч тийм зүйл байгаагүй.

 

Ямар сайндаа л байцаалт өгөхдөө С.Зоригийн хэрэг гарсан өдөр гээд байгаа өдөр би хаана байсан юм бэ би огт санахгүй байна. Хэлээд өгөөч дээ чи сана л даа гээд уйлж байсан хүн шүү дээ. Үнэндээ хэрэг хийсэн бол аль эрт энэ бүхнийгээ бэлтгээд хэлэх үгээ тооцсон байх ёстой байсан байх. Бид ер нь Эрдэнэт, Дорноговь хоёрын хооронд явж амьдардаг байсан юм. Харин тухайн үед бид Дорноговь аймагт байсан юм билээ. Дунд охин маань сургуульд орчихсон, хөгшин ээжийнх нь бие тааруу тэнд сахиж байсан юм байна лээ. Энэ бүх нотлох баримтаа хүртэл шүүхэд өгсөн байхад авч хэлэлцсэнгүй.

 

Эхнэртэйгээ шүүх хурлын дараа уулзаагүй. Шүүх хурлын дараа нэг удаа уулзуулдаг юм билээ. Харин ах нь огт уулзаагүй болохоор уулзаагүй хүмүүсээ уулзуулъя гээд өөрөө уулзаж чадаагүй байгаа. Гэхдээ бид уулзсан ч эл хэргийн талаар юу болоод байгаа, яагаад ийм зүйлд холбогдчихсон талаар асуух гэхээр хэргийн талаар яривал уулзалтыг зогсооно. Ахиж уулзуулахгүй гэдэг болохоор ар гэрийнхнийхээ талаар яриад уулзалтаа дуусгадаг юм. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн буруу шийдвэрийг засч үнэн мөнийг тогтоох байх аа гэж найдахаас өөр арга алга даа” хэмээн ярьсан юм.      

 

Б.Энхжин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (51)

  • За зочин л юм даа (202.179.27.87)
    16 тай баньди монголыг минь самраад хаяцан бнш дээ.ямар ч унхиагүй төр ,хүчний баййгуулагатай байсан юм бэ дээ.
    2017 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.115.193)
    Elbegee boli ingej amid yvj yah vum
    2017 оны 02 сарын 09 | Хариулах
  • Гэр бүлийн жүжиг (103.212.118.171)
    Энэ ГАНСҮРЭН гэдэг чинь тэр АМГАЛАНБААТАР-ыг өргөж авсан ээж нь шдээ. Юу нь эгч нь болоод хувираад ярилцлага өгөөд байгаа юм бэ?. Манай ээж энэ айлын амьдралыг сайн мэднэ. За за мэдэх юм алга оо. Толгой эргэчихлээ.
    2017 оны 01 сарын 22 | Хариулах
  • зочин (103.229.121.80)
    Эрүүдэн тарчлааж сэтгэцэнд нөлөөлөх эм өгснөөс зайлахгүй шүүх хурал болж байгааг мэдрэх царайгүй зураг гарсан байна лээ
    2017 оны 01 сарын 20 | Хариулах
  • ZOCHIN (139.5.218.136)
    TSAGDAAGIIN GARUUD NI ENE XERGIIG ILRUULNE GEJ XELEED UNDUR ERX MEDELD XURTSIM BISHUU ENE YARILTSLAGIIG UNSHIXAD TIM OILGOLT TURJ BNA
    2017 оны 01 сарын 19 | Хариулах
  • дарам (182.160.5.183)
    httpCash4Visits.comref.php?refId=344474 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
  • Uul (202.4.4.226)
    Uul Bulgan 2 haachivaa
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
  • зочин (202.179.23.169)
    Шүүх, прокурорынхоон. Ингээд бид ялалсан юм гээд нотлох баримттай нь олны өмнө гаргаад тавиач. Та нарын нэр хүнд навс уналаа даа.
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (182.160.34.52)
    батүүл хаачив. элбэгдоржийг дарамталж ордон дотор зугаалж явсан булган хаачив?
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
  • Элбэгээ Алуурчин (184.96.215.225)
    Элбэгдорж чи Зоригийг болон араас нь 10аад хун алсан чинь ил болноо муу алуурчин хулгайч
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
    • Зочин
      Магадлал өндөр
      2017 оны 01 сарын 18
  • Зочин (59.153.112.48)
    Bat uul n us yagaad ungetlee tsaiv?
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.42.145)
    Наад хэрэгтнүүд чинь эсэргүйцэж, өөрсдийгөө өмгөөлж байгаа зүйл огт харагдаагүй ш дээ, гөлийсөн 3 юм шүүх хурал дээр яая даа гэсэн байдалтай гөлрөөд л сууж байх чинь билээ. Бичлэг хийж байхад бид буруугүй, биднийг хэлмэгдүүлж байна, энэ бол улс төрчдийн найруулсан зүйл гээд хашгираад хэлчих зориг ухаан байгаагүйг хараа биз дээ, таминь ээ. Тэр тагнуул, прокурор, шүүхийнхэн та нарын наад яриад байгааг шалгаагүй л байв гэж. Хэрэв улс төрчдийн найруулсан хэлмэгдүүлэлт гэж үзвэл араас нь хөөцөлдөх хэл амтай хүмүүстэй ийм нөхдийг сонгосон гэхэд огт итгэхгүй байна.
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
    • Зочин
      Сэтгэцэнд нь нөлөөлөх эм уулгаа биз дэ
      2017 оны 01 сарын 18
    • tenegt
      Erguu dangz mini saihan ardchilsan niigemd amidarj bga gej bodoo yu chamaig neg udur degelehed l chi avrAarai tuslarai gej oriloh ni bitgi hell egtselj harj chadahgui mal min
      2017 оны 01 сарын 18
    • Зочин
      Handiin haga dartsiin bishuu dee chaavaas hen l olnii omno hols hereg uurched ingej goliihovde chimgeegiin ohin nas barsan gd bas l ayul ,tgeed tog mogtoi sandald suulgaad tamlahaar ingeed goliihoos ch yahav huch mohosdoj bgaa blguidee l gj harj bn
      2017 оны 01 сарын 18
  • Mongol (139.5.218.85)
    Ardchillaa ch xatda. Yg solongos kino. Tagnuuliinxnch gx shig.
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (139.5.218.240)
    С Зоригын хамаатнууд нь манай буриадууд нийлээд нухсан гэж ярьдаг юм билээ
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (139.5.218.240)
    Булганы камерт Амагланбаатарыг оруулж дарамтлуулсан гэж байгаа шүү сонин байна уу
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
    • Зочин
      Булганаас очиж асуу
      2017 оны 01 сарын 17
    • Зочин
      Чи яаасан нарийн мэдээлэлтэй байхын үзэж харсан үнэн зүйл байвал тэгээд хэлээч ,чи тэнд бас байсан болж байна уу эсвэл чиний хамсаатан чинь чамд хэлээ юу ..худал зүйл бүү чалч ,үнэн бол нотолгоо баримттай яарь
      2017 оны 01 сарын 17
  • Зочин (111.127.84.193)
    Bulgan avgai omhii amaa neegeechee yaajiij uhehiin orond bul chuluu bolsn nugeleeseee bagasgaachee
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • ЗОЧИН (139.5.219.133)
    БАТ ҮҮЛ ЭЛБЭГДОРЖИЙГ ГҮТГЭХ ХИЙРХЭЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ХИЙЖ ГОЛ ЗАХИАЛАГЧААС ОЛОН ТҮМНИЙ БОДЛЫГ ХОЛДУУЛАХААР ЯНЗ БҮРИЙН ЮМ СЭДЭЖ БАЙГАА НЬ ТОВ ТОДОРХОЙ БАЙНА.
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
    • Зочин
      Тэр 2ыг хүмүүс гүтгээгүй ээ хардах үндэслэл дэндүү их бгаа болохоор хүмүүс үзэн ядаад бгаа юм
      2017 оны 01 сарын 17
  • Зочин (66.181.186.19)
    Ter torin ender deerees ug gelsen porokur gedeg hun hen be
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
    • Зочин
      Яагаав элбэгдоржийн томилсон прокурор шүү дээ ичих ч үгүй эдгээр алуурчид гэмт хэргээ далдлахын тулд дахин 4 хүнийг галдан шатаажээ гэж мэдээлсэн дээ арай ч дэ гэтэл ар гэрийнхэн нь энэ галын хэрэг бол цахилгаанаас үүдэлтэй ахуйн шинжтэй гал байсныг баримт нотолгоотой гаргаад тавьчихсан даа хэлэх ч үг олдохоо болилоо
      2017 оны 01 сарын 17
  • Зочин (66.181.186.19)
    Zureh zusegdej nud garanhuulij bna bid chine yamar niigemd amidaraad bna minii mongolin ard tumen minee ene humuusiin toloo ugee heleechee yamar aimaar yum be yah ve Bulgan chi neg amidarhaas 2 amidrahgui buh uneniig heleed ooroo uheed ogoochee ur udmaar chine daramtalsan bol bugdeeree neg odor ene toriin tsever zov bolohod huvi nemeree oruulahin toloo uhej amraachee
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • зочин (112.72.12.73)
    Энэ яах аргаүй МАН-ын томчууд оролцсон хэрэг шүү. Муу юм цаагуураа гэсгээл үздэг жам ёсоор 18 жилийн турш төөрөгдүүлж чадсан ч эцэст нь баригдлаа. Сүүлийн үед зохион байгуулалттайгаар явууллага хийгээд байгаа хэсэг хүн байна. Ерөөсөө Батүүл, Элбэгдорж нарыг л хэлмэгдүүлэх зорилготой хийрхэл дэгдээгээд байгаа нь тов тодорхой боллоо. Нэг сайн тал нь гүйцэтгэгч нар гардуулсан тул цаашдаа энэ хэсэг бүлэг хүмүүсийн утгагүй эсэргүүцэл хад мөргөх нь ойлгомжтой. Тун удахгүй энэ хэргийн ноцтой баримтуудыг хуулийнхан дэлгэнэ. Тэр үед ард түмэн юу болсоныг бүрэн ойлгож таарна л даа.
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • Zochin (182.160.6.107)
    Amgalanbaatar daraa ni amid uldehgui shuu dee. Bas l daramtand hetsuu bgaa bhdaa.
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • fuck (202.179.4.146)
    jinhene ezniig ni olj chadahgui, olohiig husehgui baisan ym bol zugeerl oldsongui geed orhichihoj boloogui ym uu. zaawal ene gemgui 2 ger buliig ingej amidiin hagatsal uzuuleh shaardlaga baisan ym uu. bid iim ardchilaliig hezee ch huseegui...
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • Гялалзах-Од (178.115.128.117)
    Ийм тодорхой хэрэг гэх,тэр хүн гүтгээд бга гар бол шоронд доошоо орсон гар бна.
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • zochin (202.21.106.122)
    Amgalanbaatariin setgetsiig shalguulah heregtei ter hyn yagaad iim baidald orob
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • Zochin (202.55.184.250)
    Zohiomol hereg bna sh dee. Tagnuuliinhan ene hergiig haah geed jiriin humuusiin amidralaar togloj bgaan todorhoi bna sh dee. Denduu muuhai yum bolj bna daa. Ene hilseer gutguulj bgaa humuust tuslah yumsan.
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.31.115)
    Энэ ардчилал ийм аймаар юм байсан юм уу.
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.10.23.94)
    Худлаа хэрэг дарамтаар хүлээсэнээс үхсэн нь дээр Үхэхгүй мөнх амь нас гэж байхгүй Үхэхээс айхгүй хүн хүн айлгануу гэхээс хүнээс айдагүй юм Хэлс хэрэг бүү хүлээ
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.10.23.94)
    Булган жэхэн алуурчаны хамсатан нь мөн Амьд үдсэн нь учартай Малааш хэмээх Энхтөвшингийн хэлээд байгаа нь үнэн
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.10.23.94)
    Алуурчан нар хүн гүтгээд зогсонгүй Хүүхдий нь аминд санаатай зорилогтой хүрсэн байна
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • mglhuu (77.205.75.226)
    shog niigmiin unen nuur zarai
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.42.174)
    Law l ene hed alaagui ee. Tidorhoi doo.
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (182.160.35.109)
    чимгээгийн охиныг алж айлган сүрдүүлсэн батүүл тожмой луу хоёр
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (104.207.148.80)
    Чимгээгийн охины үхэл золгүй явдал мэтээр харуулсан сэтгэлзүйн дарамт байхлдаа ,ер нь үр хүүхэд гэр бүлээр нь оролдож дарамтлах шиг аймар зүйл байхгүй, яаж ч дарамтлаж байж болно, жинхэнэ захиалгач эзэн шүдээ чигчлээд сууж байгаа аймшигтай,түүнд худалдагдсан шүүх төр цагдаагын ноходууд үхэлтэй тулгараад энэ хорвоогоос буцна гэдгээ санаж яв Зориг агсан алуурчныг нөгөө ертөнцөд чимээгүйхэн хүлээж суугаа .....
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.41.254)
    энэ хүмүүст хилс хэрэг тохож байгаа хүмүүс яаж ингэж чадаж байнааа хүний махаар хооллогсод
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • зочин (202.180.220.30)
    Элбэгдорж,Булган Бат Үүл нар одоо дугараач энгийн ард түмнээ цусаар уйлуулах ямар хэрэг бнаа,яаж ч бодсон энэ хэрэгт энгийн ард оролцохгүй,өөрсдөө өндөр албан тушаалын шуналаас болж хүн алчихаад одоо дугараач,битгий та нар ард түмнээ басамжил,МАН хан эрх барьж бгаа энэ үедээ үнэн мөний төлөө дугараачээ хууль зүйн сайдаа
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
    • зочин
      Батүүл ч бай, Элбэгдорж ч бай ер нь хэн ч байлаа гэсэн нууцтай хамаатай учраас юу ч ярьж болохгүй гээд хуулийнхан гарын үсэг зуруулсан бол хэн бугай ч юу ч хэлж чадахгүй. Ерөөсөө болохгүй байхгүй юу даа. Санаан зоргоороо бурдаг гарууд тоймгүй их болсон юм байна даа. Хууль хяналтынхан цаг нь болохоор энэ гүйцэтгэгч нарыг ажиллуулсан захиалагчийг ч тодорхой хэлээд өгнө шүү дээ.
      2017 оны 01 сарын 17
    • Зочин
      Маш зөв өө
      2017 оны 01 сарын 17
  • Иргэн (122.201.23.66)
    Одоо Зоригийн хэрэг маш тодорхой болж байна, гарцаагүй улс төрийн хэрэг Содномдаржаа, Чимгээ гэсэн байхаа тэр хүмүүсийг сулал.
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • зочин (103.26.194.90)
    Эбэ, Батүүл, Булган 3 шийтгэлээ амсана аа
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
    • xxxx
      tiim shuu
      2017 оны 01 сарын 17
  • Иргэн (122.201.23.66)
    Булганыг ам нээвэл ална гэж шоронггос гаргаа биз. Булган айх юу байхав дээ зоригтой хэлээч энэ олон хүн хэлмэгдүүлээд яана. Худалдагдсан, ялзарсан шүүх засаглалтай улс орон болжээ манай Монгол.
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (182.160.36.105)
    булган авгай шүүх хуралдаа суугаач ээ? ордон дотор элбэгээг айлгаад яваад байсан?
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • мн (202.21.117.34)
    Энэ шүүх хурал ямарч логикгүй зүйлээр хэрэг таслах шиг болох юм. Ядаж захиалагч нь тодормоор юм. Ганц амьд гэрч Булган ороогүй болохоор ямар юмных нь шүүх хурал байхав дээ
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (27.123.214.123)
    suuliin ueiin aluurchdiin ar geriinhen aij ichij sanaa zovhoo ch bolitziimuu, barag ed chin undesnii baatar, olnii tanil bolchood bgaa bish uu
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
    • zochin
      undesnii baatar gej yu bicheed bna hunii zovlong tavalj baidag hun chanargui iim humuus tsuun baigaasai
      2017 оны 01 сарын 17
    • Зочин
      Тэнэгтээч хайртай хүмүүс нь хилс хэргээр ял аваад байхад айж ичээд суух болж байна уу чинийхээр тэгээд
      2017 оны 01 сарын 17
  • Зочин (202.21.106.160)
    Амьд гэрч л очиход бүх ойгомжтой болно шүү дээ
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
    • Зочин
      Амьд гэрч Булган нь өөрөө хуйвалдагч учраас илчлэхгүй байна шүү дэ
      2017 оны 01 сарын 17
  • Амгалан баатарт (202.126.91.98)
    Чи залуу хүн нарснаас гараад наранд эрх чөлөөтэй нүүр бардам сайхан амьдрахыг хүсдэг л байлгүй дээ Чиний ҮНЭНИЙГ илчилж хэлэх цаг удахгүй ирнэ гэж найдаж байна Одоо чамаас бүх зүйл шалтгаалах болоод байна
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
    • Зочин
      Ene zailuul tegsgeed shorondoo ovchnoor ood bolsn geed bas chimeegui bolgoh blgui muu zuil modon ulaatai gj ene hergiig hiisen hun hichneen olon hunii tsusiig ursgaj bgaagaa medej l bgaa blgui tam ruu toniloosoi bilee
      2017 оны 01 сарын 17
  • Зочин (202.126.91.98)
    Хуйвалдагч нар Амгалан баатарт чухам юу амалсныг бид мэдэхгүй ч гэлээ түүнээс чинь илүү том амлалтыг монголын ард түмэн чамд өгч чадна Хэдийгээр чи аймшигт хэрэг үйлдсэн ч гэлээ Зоригийн хэргийн хуйвалдагчдыг илчилсны чинь хариуд бид чамаар бахархах болно
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.126.91.98)
    Хуйвалдагч нар Амгалан баатарт чухам юу амалсныг бид мэдэхгүй ч гэлээ түүнээс чинь илүү том амлалтыг монголын ард түмэн чамд өгч чадна Хэдийгээр чи аймшигт хэрэг үйлдсэн ч гэлээ Зоригийн хэргийн хуйвалдагчдыг илчилсны чинь хариуд бид чамаар бахархах болно
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • Амгалан баатарт (202.126.91.98)
    Одоо бүх зүйл улам тодорхой болж байх шиг Элбэг Үүл Булган 3 гарцаагүй боллоо Амгалан баатар иргэний зориг гаргаж бүх үнэийг дэлгэж хуйвалдагч нарыг илчилбэл өөртөө болон ард түмний өмнө том гавьяа байгууллаа гэсэн үг
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
    • Зочин
      Naadah chin ch nariin zahialagch hen gedgiig medehguil daalgavar biyluulj suugaa bhda hen l end ene ter gj helev gj , shiidtsen gar heden bor togrog amlasanuu ylaas hongolno gesnuu naimaaltsal l yvj bga bh
      2017 оны 01 сарын 17
    • Амгаланбаатарт
      Муу нуухаар сайн илчил, муу амьд явахаар сайн үх гэж сайхан үг бна.Амьдралдаа ганцхан удаа .....гуйж бна . эбэ , үүл , булган 3 ыг илчлээд өгөх хэрэгтэй.Эр хүн айхгүй бол чоно чяцга алдана гэдэг байхаа.
      2017 оны 01 сарын 17
  • зочин (203.91.119.102)
    Тагнуулынхан байцаалт дээрээ халх үндэсний дээл малгай хослон өмсдөг?
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
    • иргэн
      Юу гэж халх хувцас өмсөх вэ дээ,хар гэсэн байх,тэгээд ч наад авгай чинь халх дөрвөдийг бол ялгахааргүй хүн байх шиг.
      2017 оны 01 сарын 17
  • ард олон (182.160.38.27)
    элбэгдоржийн үед шударга ёс устжээ. батүүл ээ? булган авгай та гурав арай хэтэрч байна шүү?
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • Булган (103.9.90.130)
    Бат-үүл новшоо чи хэргээ хүлээл дээ. Гэмгүй хүмүүс чамаас болж хэлмэгдэж байна ш дээ
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
    • Элбэгээ
      Бат үүл новшоо чи эсвэл үнэнийг авсруугаа аваад ороочээ. үхээд өгөөч
      2017 оны 01 сарын 17
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол -2025 аяны 04-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    2 цаг 11 мин
  • Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2 цаг 27 мин
  • “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ
    2 цаг 36 мин
  • Говь-Алтай аймагт ноолуур хамгийн хямд байна
    2 цаг 56 мин
  • "Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс"-ийг тогтоох үнэлгээний үр дүнг танилцуулах чуулган боллоо
    3 цаг 39 мин
  • Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 25 мин
  • Олон улсын жүдо бөхийн холбооноос шинэчилсэн чансааг зарлалаа
    5 цаг 29 мин
  • Боловсролын яамныхны боловсролд анхааръя!
    6 цаг 57 мин
  • Ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр хэвээр байна
    7 цаг 41 мин
  • Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдлээ
    8 цаг 4 мин
  • Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох замын ажил үргэлжилж байна
    8 цаг 28 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
    8 цаг 56 мин
  • УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын "ээлжит бай" Үндэсний их баяр наадмын тухай хууль
    8 цаг 59 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
    9 цаг 5 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
    9 цаг 45 мин
  • Үндэсний номын баяр энэ сарын 16-ний өдөр эхэлнэ
    10 цаг 8 мин
  • Дараах аймгуудын нутгаар бэлчээрийн ургамлын гарц муу байна
    10 цаг 12 мин
  • Д.Трамп: Саудын Арабаас илүү хүчирхэг түнш гэж ҮГҮЙ
    10 цаг 32 мин
  • Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
    10 цаг 40 мин
  • Хоёр Владимирын ЗУРГААН жилийн дараах уулзалтын тухай сонин хачин
    10 цаг 56 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • ЭМГЭНЭЛ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК