зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

2017-1-17
0
ЖИРГЭХ

Бүртгэлийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэхийг хойшлууллаа

 

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2017.01.17/ хуралдаан 09 цаг 35 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ.

Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулах үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж сонгууль болох хугацаа дөхсөн үед иргэний бүртгэлийн эрх зүйн орчныг өөрчлөх талаар хэлэлцэх нь тохиромжгүй хэмээн үзэж буйгаа илэрхийлээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойшлуулах санал гаргав. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойшлуулахад татгалзах зүйлгүй хэмээн байр сууриа илэрхийлснээр дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойшлуулсан юм. Ийнхүү Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

 

Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

 

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

 

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух Улсын Их Хурлын гишүүн байгаагүй тул Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.

Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

 

Дараа нь Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулав.

2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, цагдаагийн байгууллагын зарим үйл ажиллагаатай холбоотой харилцааг тусдаа хуульчилахаар зохицуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл тусгайлсан зохицуулалт бүхий хуулиудыг батлаагүйн улмаас цагдаагийн байгууллагын албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн дотоод харилцаа нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг журмаар зохицуулагдаж биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхтэй холбоотой харилцаа нь Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Засгийн газрын гишүүний түвшинд баталсан эрх зүйн актаар зохицуулагдаж байгаа аж. 

 

Иймд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, цагдаагийн алба хаагчийг үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх, зөвхөн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор зайлшгүй тохиолдолд хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд хүний эрх, эрх чөлөөнд халддаг байх болон хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй бусад хүндрэл бэрхшээлийг арилгах зорилгоор дээр дурдсан зохицуулалтуудыг нэмж тусган Цагдаагийн албаны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Тухайлбал:

 

  • Цагдаагийн байгууллагын удирдлага, бүтэц зохион байгуулалтын бүтцийг чиг үүрэгт нь нийцүүлэн нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх зарчимд нийцүүлэн уян хатан тодорхойлох боломжийг бүрдүүлэх,
  • Цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, түүнд тавигдах шаардлага, цалин хөлс, нийгэм, улс төр, эдийн засаг, хууль зүйн  баталгааг тодорхойлж, хуулиар хүлээсэн үүргээ саадгүй хэрэгжүүлэх баталгааг хангах,
  • Цагдаагийн алба хаагчийн өдөр тутам хэрэгжүүлдэг хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан албадлагын шинжтэй арга хэмжээг авах үндэслэл, журмыг тодорхойлох,
  • Тэдний албан үүрэгтээ хандах хандлагыг эерэгээр өөрчлөх зорилгоор цагдаагийг байгууллагын тодорхой албан тушаалд анхлан томилох, албан хаагчийг дэвшүүлэн томилохдоо албан хаагчийн мэдлэг, мэргэжил, ур чадвар, гаргасан амжилт, хувийн болон мэргэжлийн ёс зүйг үндэслэл болгох, албан тушаал эрхлэх шат дарааллыг баримтлах зарчмыг тусгах,
  • Цагдаагийн байгууллага, цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагааны үед хүний эрхийг хамгаалах зохицуулалтыг бий болгож, зөвхөн тунхаглалын шинжтэй бус, хэм хэмжээ тогтоож үүрэг болгосон, түүнийг зөрчсөн бол хариуцлага хүлээлгэдэг байх,
  • Цагдаагийн алба хаагч өөрийн албан тушаал, хариуцсан нутаг дэвсгэр, чиг үүргээс үл хамааран хүний амь нас, эрүүл мэндэд бодит аюул учирсан тохиолдолд нэн даруй арга хэмжээ авах болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх 

 

зэрэг шинэлэг зохицуулалтуудыг тусгасан болохыг салбарын сайд танилцуулгадаа дурдав. Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Л.Мөнхбаатар, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд нар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөр нараас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд санал хэлсэн юм.

Өнөөдөр мөрдөгдөж буй хуульд цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн баталгаа, тэдний нийгмийн асуудлын талаарх зохицуулалт орхигдсон байдаг. Хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж буй төсөлд уг асуудлуудыг тусгасан бөгөөд төслийн 84-88 дугаар зүйлд алба хаагчийн баталгаа болон улс төр, хууль зүй, нийгэм, эдийн засгийн баталгаатай холбоотой зохицуулалтуудыг тусгажээ. Түүнчлэн галт зэвсэг хэрэглэх, хүний биед үзлэг хийх, нэгжлэг хийх, саатуулах зэрэг ажиллагааг журмаар зохицуулж байсныг хуулиар зохицуулахаар тусгасан гэв. Цагдаагийн цолтой холбоотой зохицуулалтыг хуулийн төслийн 74 дүгээр зүйлд тусгасан бөгөөд өнөөдрийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд албан тушаалын цол гэдэг ойлголт бий ч цаашид албан хаагчийн мэргэжлийн болон хувийн ур чадварыг харгалзахаас гадна цаг хугацааны шаардлагыг хангасан тохиолдолд цолыг нь нэмэхээр тусгасан байна.

Цагдаагийн байгууллага бол төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэдэг тусгай алба, орон нутаг дахь цагдаагийн байгууллагын удирдлагуудын томилогоо, нийгмийн хэв журмыг сахиулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахдаа тухайн аймаг, сумдын удирдлагуудтай хамтран ажиллах талаарх зохицуулалтуудыг хэлэлцүүлгийн явцад Ажлын хэсэг анхаарч ажиллах нь зүйтэй, "олон нийтийн цагдаа"-гийн эрх хэмжээний талаарх зохицуулалтуудыг нягтлах нь зүйтэй гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүд хэлж байв.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 90.9 хувь нь дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

 

Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

 

Мөн хуралдаанаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлд Монгол Улсад дотоодын цэрэг анх 1922 онд үүсгэн байгуулагдаж улсын чухал объектын харуул хамгаалалт, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олзлогсод болон хоригдлыг хуяглан хүргэх, төр засгийн шийдвэрээр улс оронд гарсан үймээн самууныг таслан зогсоох үүргийг Хилийн ба Дотоодын цэргийн удирдлагад, 1990 оноос 2014 онд татан буугдах хугацааг хүртэл цагдаагийн төв байгууллагын удирдлага дор чиг үүргээ хэрэгжүүлж байсныг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт онцлон танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлаас 1995 онд батлагдсан Дотоодын цэргийн тухай хуулийг 2014 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болгож дотоодын цэргийн  чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Дотоодын цэргийн байгууллагыг татан буулгаснаар дотоодын аливаа үймээн самууны үед цагдаагийн байгууллагын хүч, хэрэгсэл хүрэлцэхгүй тохиолдолд Хилийн цэрэг, зэвсэгт хүчнийг дотоодын үймээн самуун, зэвсэгт бослогыг дарахад ашиглах тухай зохицуулалтыг бий болгосон. Энэ нь зэвсэгт хүчний эх орноо хамгаалах үндсэн чиг үүргээс гажсан, хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах өндөр эрсдлийг дагуулдаг төдийгүй зэвсэгт хүчнийг дотоодын тэмцэлд ашиглах, хутган оролцуулах боломж нээгдэж олон улсын тавцанд улс орны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх алхам болдгыг дэлхийн улс орнуудын жишгээс харж болно гэдгийг салбарын сайд хэлсэн. Түүнчлэн улсын онц чухал объектуудын найдвартай хамгаалалт хангагдахгүйгээс гадна, харуулын аюулгүй байдал алдагдаж, аюул осол үүсэх эрсдлийг дагуулж байна. Дотоодын цэргийг татан буулгахаас өмнөх хугацаанд хугацаат цэргийн алба хаагч нарыг хамгаалалтын ажиллагаанд татан оролцуулсанаар тэдгээрийг хүчийг объектуудад тараан байрлуулах, хамгаалалтыг сайжруулах боломжтой төдийгүй офицер, ахлагч нараар хамгаалуулахаас бага зардлаар шийдвэрлэж байсан байна.

 

Дотоодын үймээн самуун, эмх замбараагүй байдал болон бусад аюул ослыг шатлан өргөжихөөс сэргийлэх, таслан зогсоох, иргэн, төрийн байгууллага, тэдгээрийн өмч хөрөнгө, объектын аюулгүй байдлыг хангах ажиллагааг уг ажиллагааны арга тактик бүхий тусгай бэлтгэгдсэн, удирдлага зохион байгуулалтын хувьд аливаа нөхцөл байдал, аюул осолд шуурхай хариу өгч чадахуйц, байнгын бэлтгэл сургуультай мэргэшсэн бүрэлдэхүүнээр хохирол багатай гүйцэтгүүлэх нь төрийн болон иргэд, нийгмийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах хэрэгцээ, шаардлагыг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулжээ.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Мөнхбаатар, Д.Ганболд, Б.Бат-Эрдэнэ нар тус хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар хэлэлцэж буй хуулийн төсөлд тусгагдаагүй хэдий ч дотоодын цэргийг бүтээн байгуулалтад ашиглах нь тухайн салбарын бизнес орчныг муутгах, улмаар уналтад оруулах эрсдлийг тооцох нь зүйтэй хэмээн санал хэллээ. Мөн дотоодын цэргийг байгуулахтай холбоотой төсөв, зохион байгуулалтын талаар сонирхсон Улсын Их Хурлын гишүүдийн асуултад салбарын сайд хариулт өгсөн юм. Үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан бүтцийг татан буулгах амархан байдаг ч дахин шинээр байгуулах, бүтээх нь тун амаргүй болохыг С.Бямбацогт сайд тэмдэглээд дотоодын цэргийг шинээр байгуулахтай холбоотойгоор нэн тэргүүнд нэг шинэ барилгын асуудал яригдаж байгаа, 1300 орчим ажилтан, албан хаагчийн цалин хөлс, хувцас хэрэгслийн зардал шаардагдаж байгааг хэллээ. Харин Хууль зүй, дотоод хэргийн яам батлагдсан төсөвтөө багтаан асуудлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлж байгаа гэв. Улс орны эдийн засгийн нөхцөлтэй холбоотойгоор 2017 оны төсөв хэмнэлтийн горимоор батлагдсан. Гэсэн хэдий ч  салбарын хэмжээнд сүүлийн жилүүдэд нормын хувцас, зөөлөн эдлэл тавигдаагүй байсныг, хил хамгаалах болон цагдаагийн байгууллагын албанаас сүүлийн хоёр жилийн хугацаанд тэтгэвэрт гарсан албан хаагчдын 36 сарын тэтгэмжийн асуудал хуримтлагдсан байсныг, хил хамгаалах байгууллагад ажилласан таван жил тутамдаа авдаг нэмэгдэл цалин, урамшууллыг сүүлийн гурван жил олгоогүй байсныг, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн асуудлыг тус тус шийдвэрлэсэн гэдгээ С.Бямбацогт сайд танилцууллаа.

Төрийн бодлого, шийдвэрийн уялдаа холбоо, эдийн засгийн тооцоолол зэргийг нягтлаагүйгээс ихээхэн хэмжээний зардал гарч, төсөвт өртөг нэмэгддэг байдлын нэг жишээ бол анх 10 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй байсан Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг. Засгийн газар, холбогдох байгууллагуудын удаа дараагийн шийдвэрээс үүдэн төсөвт өртөг нь нэмэгдсээр өнөөдөр 20 орчим тэрбум төгрөг болсон байгаа. Тиймээс Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа холбогдох тооцоо, судалгааг сайтар хийсний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болохыг С.Бямбацогт сайд тэмдэглэн хэлсэн юм. Мөн тэрээр, улс орны эдийн засаг хүнд байгаа ч хуулиар хүлээсэн тусгай чиг үүрэгтэй төрийн тусгай албан хаагчдын үйл ажиллагаагаа хэвийн явуулах, ажиллах нөхцөл бололцоог хангах тал дээр Улсын Их Хурлын гишүүд, Хууль зүйн байнгын хорооны гишүүд анхаарч, дэмжиж ажиллахыг хүслээ.

Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд 100 хувийн саналаар дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (202.9.43.77)
    цагдаагийн байгууллаг хууль завхаруулагч болсоны хамгийн тод жишээ бол авлиг ашиг сонирхолын хууль зөрчсөн гэж цагдаагийн байгууллагаас халагдсан хүнийг цагдаад дахин авч баянгол дүүргийн цагдаагийн хоёр дугаар хэлтсийн даргаар томилог ажилуулж байгаа явдалаас харагдан шинэ дарга мэдж байгаа гүлдийгээд яваад байгаа хошууч цолтой алба хаачгийг дарга болсон гээд хурандаа цол олгоод цэргийн тэгвэрт хувь тэнцүүлэн гаргаж цагдаагийн ахмад ажилтан болгоод хурандаа цолтой нь гаргаад ахмад ажилтанаа доромжилж хууль завхаруулж байгаа цагдаад ажиллаж байхдаа хурандаа цол олгогдох болсонч хурандаа цол олгогдоогүй хохиросн ахмад ажилтанууд хууль завхаруулж байгаа улсуудтай ахмадын зөвлөл болон цагдаагийн эрх ашгийг хамгаалах байгууллагын улсуутай нийлж уулзан алба хаагчаа хохироосон хуулийн залтыг өөрчлүүлэх хэрэгтэй
    2017 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    цагдаагийн байгууллаг алба хаагч нараа хохироосонхууль батлан хэргжүүлэ байгаа нь хууль сахиулах байгууллаг биш хууль завхаруулах байгууллаг болсоны илэрэл алба хаагчаа хохирооосн хуулиай засах хүсэл сонирхол байхгүй байгаа нь хууль завхаруулагч хэвээрээ байна гэсэн үг хууль мэддэг хуульч хуульч нараа хоиоож хууль завхаруулж байгаа цагдаагийн байгууллаг иргэдийг хороох нь юуч биш болсоны дохио
    2017 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    2013 ОНД БАТАЛСАН ЦАГДААГИЙН ХАМГИЙН НОЦТОЙ АЛДАА БОЛ 2009 ОНД ЦАГДААГААС ХАЛАГДСАН ХОШУУЧ ЦОЛТОЙ ХҮНИЙГ 2013 ОНД ЦАГДААД ЭРГҮҮЛЭН АВААД ДАРГА БОЛГОН ХУРАНДАА ЦОЛ ОЛГООД 2014 ОНД ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ЦЭРГИЙН ТЭТГЭВЭРТ ГАРГАСАН ТЭР АЛБА ХААГЧ ЦАГДААГИЙН АХМАД АЖИЛТАН ЦАГДААГИЙН ХУРАНДАА ГЭЖ ДУУДУУЛЖ ЯВХАД ЦАГДААГИЙН ХУРАНДАА ЦОЛ ОЛГОХ ХУГАЦАА БОЛЖ АЖЛЫН АМЖИЛТЫГ ТОГТМОЛ ҮЗҮҮЛСЭН, НИЙГЭМ ТҮГШЭЭСЭН ХЭРГҮҮДИЙГ ИЛРҮҮЛЖ АЖЛЫН АМЖИЛТ ГАРГАН АЖИЛЛАЖ БАЙСАН АЛБА ХААГЧ НАРТ ХУРАНДАА ЦОЛЫГ НЬ ОЛГОЛГҮЙ 25 ЖИЛ ЦАГДААД АЖИЛСАН ГЭЖ АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЖ ХОХИРООСОНД ЦАГДААД НАСААРАА ЗҮТГЭСЭН АЛБА ХААГЧ НАР ЯСАНДАА ТУЛТАЛ ГОМДОЖ ХУГАЦАА АЖЛЫН АМЖИЛТААР ОЛГОДОГ ЦОЛЫГ НЬ АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ УЛАЙРАН ЗҮТГЭДЭГ ХҮМҮҮСТ ОЛГОДОГ ЦОЛ БОЛГОСОН ХУУЛЬ ЗҮЙН САЙД ТЭМҮҮЖИНГ ҮЗЭН ЯДАЖ ШИНЭ ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫГ ӨӨРЧЛӨН ОРУУЛЖ БАЙГАА ХУУЛЬДАА ХУРАНДАА ЦОЛЫГ НӨХӨН ОЛГОХ ЗААЛТ ОРУУЛААД ӨГӨХ БОЛУУ ГЭЖ ХАРЖ СУУНА
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    2013 ОНД БАТАЛСАН ЦАГДААГИЙН ХАМГИЙН НОЦТОЙ АЛДАА БОЛ 2009 ОНД ЦАГДААГААС ХАЛАГДСАН ХОШУУЧ ЦОЛТОЙ ХҮНИЙГ 2013 ОНД ЦАГДААД ЭРГҮҮЛЭН АВААД ДАРГА БОЛГОН ХУРАНДАА ЦОЛ ОЛГООД 2014 ОНД ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ЦЭРГИЙН ТЭТГЭВЭРТ ГАРГАСАН ТЭР АЛБА ХААГЧ ЦАГДААГИЙН АХМАД АЖИЛТАН ЦАГДААГИЙН ХУРАНДАА ГЭЖ ДУУДУУЛЖ ЯВХАД ЦАГДААГИЙН ХУРАНДАА ЦОЛ ОЛГОХ ХУГАЦАА БОЛЖ АЖЛЫН АМЖИЛТЫГ ТОГТМОЛ ҮЗҮҮЛСЭН, НИЙГЭМ ТҮГШЭЭСЭН ХЭРГҮҮДИЙГ ИЛРҮҮЛЖ АЖЛЫН АМЖИЛТ ГАРГАН АЖИЛЛАЖ БАЙСАН АЛБА ХААГЧ НАРТ ХУРАНДАА ЦОЛЫГ НЬ ОЛГОЛГҮЙ 25 ЖИЛ ЦАГДААД АЖИЛСАН ГЭЖ АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЖ ХОХИРООСОНД ЦАГДААД НАСААРАА ЗҮТГЭСЭН АЛБА ХААГЧ НАР ЯСАНДАА ТУЛТАЛ ГОМДОЖ ХУГАЦАА АЖЛЫН АМЖИЛТААР ОЛГОДОГ ЦОЛЫГ НЬ АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ УЛАЙРАН ЗҮТГЭДЭГ ХҮМҮҮСТ ОЛГОДОГ ЦОЛ БОЛГОСОН ХУУЛЬ ЗҮЙН САЙД ТЭМҮҮЖИНГ ҮЗЭН ЯДАЖ ШИНЭ ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫГ ӨӨРЧЛӨН ОРУУЛЖ БАЙГАА ХУУЛЬДАА ХУРАНДАА ЦОЛЫГ НӨХӨН ОЛГОХ ЗААЛТ ОРУУЛААД ӨГӨХ БОЛУУ ГЭЖ ХАРЖ СУУНА
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    цагдаагийн байгуулллагын хууль хэлэлцэж байгаа их хурлын гишүүд 2013 онд баталсан цагдаагийн хуулиар цагдаад ажиллаж байхдаа хурандаа цол олгох болсон алба хаагч нарт хурандаа цолыг олголгүй цэргийн тэттгэвэрт гаргаж ахмад хошууч цолтой алба хаагч нараа дарга болгоод хурандаа цол олгож одоогийн хуулийн төсөлд заасан ажлын амжилт хугацаааар цол олгоно гэсэн заалт чинь цагдаад ажилаж байхдаа хурандаа цол авах хугацаа болсон ажлын амжилт гаргасан ахмад ажилтануудад хамаарах уу хамаарахгүй бол алба хаагчаа хохироосон хууль чинь шинчлэгдээгүй байна үүнийг тусгах хэрэгтэй гэсэн горимын санылг оруулж хуулиа хэлцүүлэх хэрэгтэй
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    2013 оны цагдааагийн хуулиар албан тушаалын цол олгож ахмад, хошууч цолтой алба хаагч нарт хурандаа цол олгосон гэтэл хурандаа цол олгох хугацаа болсон ажлын амжилт үзүүлсэн алба хаагч нарт хурандаа цолыг олгоогүй хохироож улмаар 25 жил цагдаад ажилсан гэж ажил амьдарлаас салгаж цэргийн тэтгэвэр тогтоон ажилнгүй болгосон ажилд авахгүй байхад хийсэн хөдөлмөрийг үнэнэлж хурандаа цолыг олгох заалтыг ишн хуулиндаа тусгаач 15 жил ажиллаад албан тушаалын хурандаа цол авсан алба хаагч хувь тэнцүүлэн цэргийн тэтгэвэрт гаргаад 32 жил мөрдөн байцаагч хийсэн дэд хурандаагийн д дэргэд цагдаагийн хурандаа ахмад ажилтан гээд зогсож байна цагдаад ажиллаж байхдаа хурандаа цол олгогдох хугацаа болсон алба хаагч нарт хурандаа цолыг нөхөн олгох заалт оруулж болохгүй байгаа албан тушаалын гэж олгосон хурандаа цолоо хураан авах заалтыг шинэ хуулиндаа тусгаж хэрэгжүүлэх хэрэгтэй
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    алба хаагч нараа хохироочихоод засах байтал дутуу юм оруулж ирэд байх юмаа мэдэхгүй багшаа бол мэддэг улсуудааас асуугаачээ хууль санаачлагч нараа хуульзүйн сайдаа хөлс, хүч, хөдөлмөрийг нь 25-36 жил сорж ажилуулчихаад хугацаа болсон цолыг олголгүй хохироочихоод цолыг нь нөхөн олгох заалт шинэ хулиндаа тусгахдаа яагаад цаараглаад байгаа юм өмнөх хууль журамд чинь хугацаа, ажлын амжилтаар олго гээд заасаныг хэрэгжүүлэггүй учтр нөхөн олгох заалтыг орууллаа гээд шинэ хулиндаа тусгаад хулчилаад өгөлдөө цагдаап ажиллаж байхдаа олгогдсон цолны дараагийн цол олгох хугацаа болсон бэлтгэл офирууцад цолыг нөхөн олгоход ямарч зардал гарахгүй тал цаасан дээр хэдэн хүний нэр бичиж тушаал гаргахаар ажил болод байгаа бол цагдаад ажиллаж байхдаа олгодсон цолны дараагийн цол олгох хугацаа болсон байсан бэлтгэл офицерт ахмадын зөвлөл цолыг нөхөн олгоно гээд хуульчлаад өгчих бэлтгэл офицерт цол олгох заалт цол олгох журамд чинь байгаа
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    ЦАГДААД АЖИЛЛАЖ БАЙХДАА ОЛГОГДСОН ЦОЛНЫ ДАРААГИЙН ЦОЛ ОЛГОХ ХУГАЦАА БОЛСОН, АЖЛЫН АМЖИЛТЫГ ТОГТМОЛ ҮЗҮҮЛЖ БАЙСАН АЛБА ХААГЧ НАРТ ЦОЛЫГ ОЛГОЛГҮЙ ХОХИРООГООД ХАЯСАН АЛБА ХАГЧ АНРЫН ЦОЛЫГ ЯАЖ НӨХӨН ОЛГОХ ЮМ ХУУЛИЙН 74 ДЭЭР ЧИНЬ ЦАГДААД АЖИЛЛАЖ БАЙХДАА ЦОЛЫГ ОЛГОХ ХУГАЦАА БОЛСОН АЛБА ХААГЧ НАРТ ЦОЛЫГ ОЛГООГҮЙ БОЛ ХОХРООСОН БОЛ НӨХӨН ОЛГОНО ГЭСЭН ҮГ ҮСЭГТЭЙ ЗААЛТ БАЙХГҮЙ БАЙНА САНААТАЙ ХАЯААД БАЙГАА ЮМ УУ ЦАГДАГИЙН АЛБА ХААГЧИД ЦОЛ ОЛГОХ ЖУРАМЛ ЧИНЬ ХУГАЦАА АЖЛЫН АМЖИЛТААР ОЛГО ГЭСЭН ЗААЛТ БАЙХАД ЦОЛЫГ ОЛГООГҮЙ АЛБА ХААГЧ НАРТАА ЦОЛЫГ НЬ НӨХӨН ОЛГОХ ЗААЛТЫГ ХУУЛИНДАА ТУСГААЧ ЦАГДААГИЙН ШИНЭ ДАРГА ЧИНЬ СОГТУУ БАЙГАА ЮМ УУ ЮМ ЯРЬЖ ЧАДАХГҮЙ ГАЦААД МУНГИНААД БАЙХ ЮМ
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    хууль завхаруулдаг хууль зүйн сайдыг огцоруулах хэрэгтэй яагаад гэх байх шинэ хууль зүйн сайд томилогдоод 6 сарыг хугацааг ардаа хийсэн байна гэтэл авлигийн хууль зөрчсөн гэж цагдаагаас халагдсан хүн цагдаад ажилсаар, хүн зодож халагдсан хүнд хурандаа цол олгосон шийдвэр нь хэвээрээ байсаар ийм хууль зүйн сайд монглын ард түмэнд хэрэггүй хоирсон иргэн байгулга алба хаачгийн эрхийг сэргээж чадахгүй хууль зүйн яам хууль зүйн сайдаар яах юм цагдаагийн алба хаагч нарт хугацаа, ажлын амжилтаар цол олго гэсэн журамтай юм бол хууль заьхаруулагч нараас шийдвэр гарахын хүлээгээд яах юм хууль хрэгжиж байгаа болцагдаад ажиллаж байхдаа олгодсон цолны дараагийн цол олгогдох хугацаа болж ажлын амжилт гаргасан алба хаагч нар цолоо зүүгээч хэн олгох шийдвэр гаргасан юм гэвэл иийм хугцаагаар энэн цолыг зүүх ёстой хугацаа болсон тул дараагийн цолоо зүүж байна гээд зүүгээд явалдаа хууль тэгээд шударгаар хэрэгжиж байгаа биздээ
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ, ХУУЛЬ САХИУЛАХ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГ ХОЁР ЧИНЬ ЖИНХЭН ХУУЛЬ ЗАВХАРУУЛАГЧ НАР АЖИЛДАГ БОЛСОН БАЙНА ТЭМЭЭ ГЭХЭЭР ЯМАА ГЭДЭГ ШИГ ХУУЛЬ ЗАВХАРУУЛАГЧ НАРТА ХУРАНДАА ЦОЛЫГ ЦАГДАА НЬ ОЛГООД ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ МЭДЭЭГҮЙ ЦАРАЙЛЖ АЖИЛЛААД, ХУУЛЛЬ БИЕЛҮҮЛЖ ХРЭГЖҮҮЛЭН АЖЛЫН АМЖИЛТ ГАРГАСАН, ХУГАЦАА БОЛСОН АЛБА ХААГЧ НАРАА ХУГЦААГААР ОЛГОДОГ ЦОЛЫГ ОЛГОХГҮЙ ХОХИРООГООД ДЭЭР НЬ АЖИЛААС ЧӨЛӨӨЛЖ АЖИЛ АМЬДАРАЛГҮЙ БОЛГОЖ ХОХИРООЖ ТҮҮНИЙГ НЬ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ НЬ МЭДСЭНЧ МЭДЭЭГҮЙ ЦАРАЙЛАН ЯВДАГИЙГ ӨНГӨРЁӨН 4 ЖИЛ ШИНЭ ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ ХОЁХ ХАРУУЛЖ БАЙНДАА
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    цагдаад ажилаж байхдаа амжлын амжилт гаргасан алба хаагч нар болон олгогдсон цолны дараагийн цол олгох хугацаа болсон алба хаагч нарт цолыг нь нөхөн олгоходямар зархдал гарна ямар хууль зөрчигдөнө гэж дараад байгаа юм цолыг хугцаагаар ажлын амжилтаар олго гээд заасан хууль дүрэм журам байгаа юм бишүү хуульзүйн сайдаа хууль журамаа хэрэгжүүлээч албан тушаалд томилогдсон алба хаагч нарт хоёр жил ажилсаны дараа албан тушаалын цолыг олгох заалт байхад яагаад албан тушаалд томлогдохоор нь цол олгоод байгаа цол олгмоор санагдаад байгаа бол цол олгуулах болзо лыг хангаж хугацаа болсон ажлын амжилт үзүүлсэн алба хаагч нартаа цолоо олгооч хууль зүйн сайдаа
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    цагдааг хууль сахиулах байгууллаг болгосон гэтэл хачир дээрээ хууль завхаруулагч байгууллага болж алба хаагч нарт нь хугацаа болвол цол олго, ажлын амжилт гаргавал цол олго ажиллаж байхдаа хугацаагаар олгодог цолыг нь олгоогүй бол бэлтгэл офирцер болсон үед нь олго гэж зааж өгөөд байхад хүн зодож халагдсан хүнд хурандаа цол олгоод, авлигийн хууль зөрчсөн хүнд хурандаа цол олгоод байгаа цагдаагийн удирдах ажлыг хийж байгаа бичиг үсэг тайлж уншиж чадахгүй новшнуудаа цагдаагаас зайлуулаач ард түмэн болон албандаа үнэнч зүтгэсэн алба хаагч нарыг ингэж дормжилж болох уу
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    цагдаад ажиллаж байхдаа олгогдсон цолны дараагийн цол олгох хуагцаа болсон алба хаагч нартаа яагаад цолыг олгохгүй хохироож байсан юм хохирсон гээд орих ёстой юм уу хүнд зодвол, цагдаад орж болдог, авлигийн хууль зөрчвөл цагдаад орж дарга болон хурандаа цол олгодог гаж хуулиа хэзээ засах вэ ахмад ажилтаны бичсэн сэтгэлийг хархад хүн зодвол хрундаа болдог, авлигийн хууль зөрчвөл хурандаа болгодог хууль баталсан юм уу нэртэйгээр нь ажил хийж амжилт гаргавал шоронд хийнэ гэдэг хууль гаргахгүй юм уу
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    2013 онд баталсан цагдаагийн хуулиар 2009 онд хүний рэх чөлөөлөнд халдан цагдаагийгаас халагдсан цагдаагийн хошууч залууг 2013 онд цагдаад авч дарга болгон шууд хурандаа цол олгосон байж дэд хурандаа цол олгогдож хурандаа цол олгогдох хугцаа болсон байсан алба хаагч нартаа хурандаа цолыг нь олголгүй хохироож умлмаар цэргийн тэтгэвэр тогтоон ажилаас чөлөөлж ажил амьдаралгүй болгож хохироосон алба хаагч нараа албан тушаалаар ялгаварлан цол олгож, ажил хийж ажилт гарган, хурандаа цол олгох хугацаа болсон алба хаагч нараа хэлмэгдүүлсэн хууулиай зассан уу цэргийн цол олгох журамд бэлтгэл офицерт цол олгох заалт байдаг цагдаад ажиллаж байгаад цэргийн тэтгэвэрт гарсан алба хаагч нараас ажиллаж байхдаа олгогдсон цолны дараагийн цол олгох хугацаа болсон хэдэн алба хаагч нарт цолыг олголгүй хэлмэгдүүлж хохироосон вэ
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ НАРТ ХУГЦАА БОЛОН АЖЛЫН АМЖИЛТЫГ ҮНЭЛЖ ЦОЛ ОЛГОДОГ ЖУРАМТАЙ 2013 ОНЫ ХУУЛЬД АЛБАН ТУШААЛЫН ЦОЛ ОЛГОХООР ЗААЖ ХЭРЭГЖҮҮЛЭХДЭЭ ОЛГОДОСОН ЦОЛНЫ ДАРААГИЙН ЦОЛ ОЛГОХ ХУГАЦАА БОЛСОН, АЖЛЫН АМЖИЛТ ГАРГАСАН АЛБА ХААГЧ НАРТ ЦОЛЫГ ОЛГООГҮЙ ХОХИРООЖ ДАРГА БОЛЖ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДСОН АЛБА ХХАГЧ НАРТАХМАДААС ХУРАНДАА ХОШУУЧААС ШУУД ХУРАНДАА ЦОЛ ОЛГОСОН ХОХИРСОН АЛБА ХААГЧ НАРЫН ЦОЛЫГ ГӨХӨГ ОЛГОХ ЗААЛТ ОРСОН УУ
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
    16 цаг 29 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмаар Очирваань бурхныг тахих ёслол боллоо
    16 цаг 49 мин
  • NBA-ын 2024-25 оны улирлын шилдэг 5 тоглогч
    16 цаг 53 мин
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
    18 цаг 15 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    21 цаг 23 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    21 цаг 31 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    22 цаг 5 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан, бороо орно
    22 цаг 27 мин
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
    Уржигдар 15 цаг 49 мин
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
    2025-06-27
  • Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    2025-06-27
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
    2025-06-27
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
    2025-06-27
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    2025-06-27
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ
    2025-06-27
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
    2025-06-27
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
    2025-06-27
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
    2025-06-27
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    2025-06-27
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • "Бууж мордох хорвоо"
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК