зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Зориг агсныг хөнөөлгөсөн хэргийн захиалагч илрэх үү

2017-1-18
0
ЖИРГЭХ

С.Зориг агсны хэрэг 18 жилийн дараа өнгөрсөн сард шүүхээр дэнслэгдсэн. Улс төрийн нарийн зохион байгуулалттай хэрэг хэмээн олон жил хууль хүчний байгууллагынхан шалгаж, мөрдөж байсан уг хэрэг нь ахуйн хүрээний, захиалгат аллага болж хувирснаар олны анхаарлын төвд дахин өртөв. Эргэлзээ, хардлага төрүүлсэн эл хэрэгт Орхон аймгийн харъяат малчин Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нар буруутгагдан шүүхээс тэдэнд ялын дээд хэмжээ оноогоод байгаа.

 

 

Тэгвэл захиалгаар хүний амийг бүрэлгэсэн хэмээн үзсэн шүүх хурлын дараа Улсын Ерөнхий прокурорын газраас тэдний хэргийг тусгаарлаж, С.Зориг агсны амийг хөнөөх захиалга өгсөн этгээдийг илрүүлэх, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах ажлын хэсгийг байгуулсан билээ. Тодруулбал, УЕПГ-аас 1998 оны аравдугаар сарын 02-нд Улсын Их Хурлын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хохироосон Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргээс тусгаарлан шалгаж байгаа. Тиймээс С.Зоригийн амь насанд халдахыг захиалсан, зохион байгуулсан гэх хэргийг шалгах хамтарсан ажлын хэсгийг Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.

 

Тэгвэл эл хэргийн захиалагч хэн бэ, онц хэрцгийгээр хүний амийг бүрэлгэх захиалгыг хэн өгөв, захиалагч нь хэзээ илрэх вэ, ямар шалтгаан, эрх ашгийн улмаас С.Зоригийг алах захиалга өгөв гэх олон асуулт өнөөдөр олон нийтийн дунд хөвөрч байна.

 

Харин энэ талаар С.Зоригийн хэрэгт яллагдан 25 жилийн ял сонсоод буй Б.Содномдаржаагийн ээж  Л.Жавзмаа “С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэх хэрэгт жирийн иргэдийг буруутган хилсээр ял оноосон учраас захиалагч нь хэзээ ч олдохгүй. Улс төрийн томоохон албан тушаалтнууд өөрсдийн хийсэн хэргээ далдлахын тулд жирийн иргэдийг гүтгэн зохиомлоор яллаж байна” хэмээн мэдэгдээд байгаа. Түүнчлэн тэрбээр “Улсын Ерөнхий прокурор Амгаланбаатар гэдэг хүнд сая Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж том албан тушаалд томилсон байна лээ. Гэтэл тэр хүн төрийн том индэр дээрээс “Энэ хүмүүс С.Зоригийг алчихаад мөрөө баллахын тулд айл шатаасан гээд хэлээд сууж байгаа юм. Тэр хүн яаж чадаж байна. С.Зоригийн хэргээс хойш 8 сар 10 хоногийн хугацааны дараа болсон хэргийг мөрөө баллахын тулд гэж яаж хэлж чадаж байна вэ. Үүнийг би бүгд хуйвалдаан гэж үзэж байна. Би тэр хүнд хандаж, “Та ёстой болиорой. Энэ сайхан төрийн дээд индэр дээрээс ард түмний сэтгэл санааг үймүүлж худал хэлэхээ болиоч. Ингэж хэлснийхээ төлөө дахиад өндөр албан тушаалд очих уу” гэж хэлж, асуумаар байна” хэмээсэн нь мөн л олны анхаарлыг татсан.

 

Хачирхалтай нь Б.Амгаланбаатар прокурорын мэдээлсэн дөрвөн хүний амь насыг бүрэлгэсэн гэх галын хэргийн талаарх “Гал түймэр гарсан тухай нотломж” 2007 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр гарч, Гамшгаас урьдчилсан сэргийлэх улсын хяналтын ахлах байцаагч, шадар ахмад Б.Хашчулуун гэх хүний гарын үсэг бүхий нотломж гарсан байх аж. Гэтэл эл хэрэгт С.Зоригийн хэрэгт буруутгагдан ял сонссоод буй Б.Содномдаржаа нар холбоотой болж таарав.

 

Галын хэрэг гарч, амиа алдсан айл Ш.Отгонбилэг агсны малчиных байсан гэх мэдээлэл буй. Тэгвэл  Б.Содномдаржаа С.Зоригийн хэргийг хийсэн гэдгээ далдлахын тулд дээрх айлыг шатаасан гэвэл өнөөх эрж сурж, ажлын хэсэг гаргаад буй С.Зоригийн хэргийн захиалагч нь хэн бэ гэдэг нь тодорхой болох бус уу гэх гаргалгаа, таамаг ч олны дунд хөвөрч байна. Ер нь С.Зориг агсны амиа алдсан хэрэг эхнээсээ л олны эргэлзээ, хардлагыг төрүүлсээр ирсэн. Хамгийн сүүлд гэхэд түүний эхнэр Д.Булганыг жил гаруй цагдан хорьж, шалгаад сулласан. Харин тэрбээр шоронгоос суллагдсныхаа дараахан Төрийн ордонд “зугаалж” яваад хэвлэлийнхэний нүдэнд өртсөн байдаг. Түүнчлэн Хотын дарга асан Э.Бат-Үүлийг гэрч, сэжигтэн бус яллагдагчаар татсан хэрнээ гэнэтхэн цагаатгах болсон гээд олон эргэлзээ төрүүлсэн зүйл болж өнгөрсөн.

 

Харин өдгөө эл хэрэгт ял сонссоод буй хүмүүсийн ар гэрийнхэн С.Зоригийн хэрэгт жирийн иргэд хэлмэгдэж байна хэмээн удаа дараа мэдээлж, холбогдох бүхий л газарт хандаад байгаагаа дуулгасан. Тэгвэл эл хэргийн үнэн мөн үнэхээр дэнслэгдсэн үү, захиалагч нь илрэх үү гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Үнэхээр С.Зоригийн хэргийн үнэн мөн олдсон уу, олдох болов уу гэдгийг цаг хугацаа л харуулах буй за.

 

Б.Энхжин 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (83)

  • Зочин (202.179.31.151)
    5. Хэргийн ганц амьд гэрч нь Булган гэдгийг бүх хүмүүс мэднэ. Энэ хүнтэй яллаж байгаа 2 хүнийг уулзуулсан байж таарна. Эсвэл тэртэй тэргүй ял авах юм чинь уулзуулах шаардлагагүй гэж үзсэн үү. Уулзуулсан тохиолдолд гэрч эмэгтэй эдгээр хүмүүсийг мөн гэж хэлсэн учраас захиалагчийг олж тогтоох ажлын нууцлалыг хангах үүднээс шүүх хуралд оруулаагүй.Дээрх баримтууд болон эргэлзээтэй асуудлуудаас Чимгээ, Содномдаржаа 2 энэ хэрэгт ямар нэгэн байдлаар холбоотой гэж дүгнэж болно. Гэвч шоронд хүн амины онц ноцтой хэргээр ял эдэлж байгаа Амгаланбаатарын гүтгэсэн үгээр магадгүй гүтгүүлсэн үгээр шүүх шийдвэр гарсан уу гэх хардлага нийгэмд байгаа нь нууц биш. Тиймээс бид доорх зүй ёсны хоёр шаардлагыг л тавьж байна. 1. Шүүхийн бүх шатанд хэргийг бүрэн дүүрэн илрүүлэх нөхцлөөр хангуулах. 2. Тусгай хяналтын дэд хороогоор хөндлөнгийн хяналт тавиулах.
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.179.31.151)
    3. Содномдаржаа, Чимгээ нар хэргээ хүлээж, захиалагч нарыг зааж өгөхөөр болсон байхад ар гэрийнхэн ямар шалтгаанаар ингэж улайран тэмцэж байна. Ар гэрийнхэн захиалагчийн нуух гэсэн оролдлого хийж байна уу. Үүний ард захиалагч тал нь ар гэрийнхэн хүмүүст заавар өгч ажиллаж байж магадгүй байна. 4. Шоронгоос бичсэн мессежийг Амгаланбаатар бичиж чадахгүйг ах дүү хамаатан садангууд нь баталдаг 6-р ангиасаа сургуулиас гарсан. Иймд Содномдаржаа, Чимгээ нарын явуулга уу.
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.179.31.151)
    -Дүгнэлт- 1. Хэргийг хаалттай нууц байдалд хийж байгаа нь хэргийг захиалагчийг олж тогтоох, нууцлалыг хангах зорилготой болов уу. Содномдаржаа, Чимгээ нар энэ хэргийг үйлдсэн талаар хангалттай нотлох баримт байсан тул ийнхүү ял оногдуулсан уу.Магадгүй Содномдаржаа, Чимгээ нар С.Зоригийг хөнөөсөн хэмээн хэргээ хүлээсэн үү. 2. Хэргийн эзэн холбогдогчийн олж тогтоох гэж байгаа тул хамтарсан хэд хэдэн ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байна. Энэ бол хэргийг хаах гэсэн ажил биш бөгөөд жинхэнэ эзэн холбогдогч нарыг олж тогтоохоор ажиллаж байгаа байх.
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.179.31.151)
    12. Амгаланбаатар нь энэ мэтээр хүмүүсийг гүтгэж, хүн амины онц ноцтой 4 хэргийг өөр дээрээ хүлээж бусдыг энэ хэрэгтээ татан оролцуулахаар гүтгэсэн гэх хардалт байгаа боловч дээрх баримтуудаас нотлогдсонгүй. Хүний гүтгэлэг дээр үндэслэн шүүх шийдвэрээ гаргалаа гэж үү.
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.179.31.151)
    10. Мөн нэг анхаарал татаж байгаа зүйл бол энэ хэрэгт Содномдаржаагийн гэр бүлийн хүмүүс ямар учраас ингэж их гүйж байгаа. Шинэ баримт дэлгэнэ гэх зэргээр сүржин мэдэгдэл хийх юм. Хаанаас ямар мэдээлэл олоод сүржигнэв. Энэ бүхний ард “Шо” даргын хүү байгаад байна уу. Заавар зөвөлгөө өгч тусалж дэмжээд байгаа юм биш үү?. Тэр ард түмнээсээ тусламж хүссэн. Яасан эрт болгоомжлож эхлэв. Тэр зөн билэгтэн үү, эсхүл цаг хугацаагаар аялав уу. 11. Содномдаржаагийн ээж өөрийгөө ядарсан айл гэх байгаа боловч Эрдэнэт хотын барааны зах дээр 20 гаруй лангуутай, товчхондоо захын босс шүү дээ. Сондомдаржаагийн гэр бүл, ах дүүсийн уулзалт нэртэй Эрдэнэт хотод хийсэн цуглаанд тэд даарсан бололтой их л ганган ганган булган малгай дээл өмссөн байдалтай том том жийп машин хөлөглөсөн нь улс төрийн сонгуулийн уулзалт мэт харагдах. 12. Амгаланбаатар нь энэ мэтээр хүмүүсийг гүтгэж, хүн амины онц ноцтой 4 хэргийг өөр дээрээ хүлээж бусдыг энэ хэрэгтээ татан оролцуулахаар гүтгэсэн гэх хардалт байгаа боловч дээрх
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.179.31.151)
    7. Хэргийн амьд гэрч Н.Булганыг яагаад шүүх хуралд оруулаагүй талаар юм бэ? Энэ бол хэргийг маш нууцаар шалгаж буй тул хэргийн захиалагчийг шалгахад Н.Булган гэрч болно. Иймд энэ хэргийн нууцлалаас шалтгаалж Н.Булганыг шүүх хуралд оролцуулаагүй байх. 8. Өмгөөлөгчдийг энэ шүүх хурлын талаар сонин хэвлэлд мэдээлэл өгөхийг нууцлалын гэрээгээр хориглосон. Аргагүй шүү дээ өмгөөлөгчийн эрх үүрэг хуулиар хязгаарлагдана. Тэд хуулиар хүлээсэн үүргээ л биелүүлсэн. 9. Амгаланбаатар нь хэрэг гарах үед 16 настай мөн Улаанбаатар хот орж үзээгүй хүүхэд байсан гэдгийг эгч Гансүрэн болон бусад ах дүү хамаатан садан нь батладаг.Энэ мөн эргэлзээтэй зүйл. Анх Гансүрэн “миний хүү” Амгаланбаатар гэж байсан. Амгаланбаатар нь Гансүрэнгийн өргөмөл хүү гэдгийн бүгд мэднэ. Ямар учир шалтганаас үүдэн “дүү болчихов” сонирхолтой байна. Магадгүй хүү минь биш, харин дүү минь тул бие биеэ даасан амьдралтай. Тэр хаана юу хийж явсаныг мэдэхгүй гэх тайлбар өгч болохоор дүр зураг байна. Эсхүл хэргийн гүйцэтгэгчийн ар гэр
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.179.31.151)
    6. Эрдэнэт хотод гэр бүлийн 4 хүнийг шатаасан хэргийг Амгаланбаатар нь Содномдаржаа болон Чимгээ нартай хамтран үйлдсэн гэж мэдүүлсэн. Энэхүү хэргийг С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн ул мөрийг баллаж гэрчүүдийг устгах зорилгоор хийсэн гэж шүүхээс үзсэн. Гэвч энэ айл шатсан хэрэг дээр 2007 оны 1 сарын 12нд 0302тоот гал түймэр гарсан тухай нотломж гарсан. Дээрх нотломжын 4-р заалт дээр галтүймэр ньцахилгаан ашиглалтын буруугаас гарсан гэх үндэслэлтэйгэх ба нотломжийн 6-р заалтын 1-р зүйлд МУ-ын эрүүгийн байцаан шийтгэххуулийн 2-1-1д заасныг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзах нотломжгаргасан Орхон аймгийн онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч шадар ахмад Б.Хашчулуун, гэрчээр Д.Пэлжээ, Б.Өнөр гэх 2 хүн байлцсан. Энэ хэргийг дахин судалж үзэхэд энэ гурав үйлдсэн нь нотлогдсон бөгөөд Соднодаржаа, Чимгээ нар хэргээ хүлээн зөвшөөрсөн байна
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.179.31.151)
    4. Амгаланбаатар шоронд орсны дараа таксины жолоочийг алсан хэрэг дээр найзыгаа гүтгэсэн боловч найз нь холбогдолгүй болох нь шүүхээр тогтоогдсон. Энэ хэрэгт нотлох баримт хангалттай байсан уу. 5. 2013 онд Архангай аймагт гарсан хүн амины хэргийг өөрөө хийсэн гэж хүлээсэн боловч шүүхээр энэ нь тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болсон гэх.Энэ бүхнээс харахад ар гэрийнхэн Амгаланбаатар хүн гүтгэдэг гэдгийг харуулах зорилгоор худал хуурмаг мэдээлэл цацаж байгаа байх.
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.179.31.151)
    -Энэ хэргийн тодруулах шаардлагатай буюу сэжиг бүхий баримтууд- 1. Амгаланбаатар шоронд яаж утастай болов? Хэн ямар зорилгоор өгөв?. Магадгүй хэргийн захиалагч өөрийгөө нуух оролдлогын нэг хэлбэр үү. 2. Түүний нэгэн мессежинд Чимгээгийн хүүхдүүдийн ямар хувцастай, хаана явж байсан Содномдаржааг хашаандаа юу хийж байгаа талаар дэргэдээс нь харж байсан мэтээр бодитоор үнэн зөв дүрслэн бичсэн байдаг. Шоронд байгаа хүн яаж Эрдэнэтэд байгаа хүний юу өмсөж байгаа юу хийж байгааг мэдсэн байх вэ? 7 жил шоронд байгаа хүн яаж хүүхдүүд болон Чимгээ, Содномдаржаа нарын утасны дугаарыг олж мэдэв?Энэ бол боломжгүй зүйл санагдаж байна уу. Магадгүй сайн дэглэсэн жүжиг үү. Гэвч хэргийн захиалагч магадгүй мөрөө баллав уу. Эсхүл Содномдаржаа, Чимгээ хоёр жүжиг зохиож эхэлсэн үү. 3. Чимгээг 1998 оны 10 сард буюу хэрэг гарах үед Дорноговь аймагт байсан гэдгийг нэг болон 3-р ангийн хүүхдүүдийнх нь сургуулийн журналаас хуулбарлан авсан баримтыг тагнуулын байгууллагад хүргүүлсэн гэх. Энэ баримтыг яагаад хэрэ
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.179.31.151)
    Яагаад заавал Содномдаржаа, Чимгээ хоёр Амгаланбаатарыг шоронд хийхээр их улайрч цагдаатай хамтран ажиллав. Тухайн үед цуг нийлж 2006 онд Б.ОтгонбаатарОрхон аймагт “Паар” гэдэг хочоороо алдардай хэрэг төвөгт их ороцолдож байсан энгийн хүн бас л биш гэх гэгчийг золгүй байдлаар нас барсан болгож улмаар Ц.Амагаланбаатарыг мөн энэ хэргийн талаар ам алдаж магадгүй гэдэг үүднээсхийсэн гэмт хэргүүдийн илчилсэн байх магадлал өндөр. Шүүхээр цаазын ял авахын мэдэж байсан тул хийсэн хэргүүдийн эхнээс нь Цагдаатай хамтарч илчилсэн ч юм уу.Гэвч тухайн үед цаазын ялгүй болсоноор Содномдаржаа, Чимгээ нарын төлөвлөгөө нурч сандралдаж эхэлсэн байх. Магадгүй энэ хоёр Амгаланбаатрыг юм хэлнэ гэдгийн мэдэж байсан тул өөрсдөө мессеж бичиж байна гэж зохиомол зүйл сэдэж бие бие рүүгээ мессеж бичиж жүжиг тоглосон уу. Эргэлзээтэй л асуудал.
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.179.31.151)
    -Амгаланбаатар яагаад Чимгээ болон Содномдаржаа нарыг гүтгэх болов- Амгаланбаатар нь Чимгээгийн гэрээс цоожтой хаалгыг нь хөшиж ороод гурван бурхан хулгайлж байсан гэдэг боловч энэ зүгээр таамаглал.Үүнийг тайлбарлахдаа Амгаланбаатарыг хулгай хийж байх үед нь Чимгээ түүнийг цагдаад өгч байснаас үүдэн хоорондоо таарамж муутай болсон. Энэ үеэс Амгаланбаатар Чимгээг “чамайг чаднаа” гэх зэргээр аль муухай үгээр заналхийх, доромжилох болсон гэдэг боловч энэ бас батлагдаагүй мэдээлэл. Содномдаржаагийн хувьд таксины жолоочыг алсан хэргийг нь илрүүлсэн мөрдөн байцаагч Эрдэнэбатад матсан гэж хонзгоносон байсан нь дараах утсааар бичсэн мессежүүдээр нь батлагддаг Мөрдөн байцаагч Эрдэнэбатыг зааны тугал гэж хочилдог байсан ба хүүхэд нь тухайн үед автын ослоор өнгөрсөн байсан. Явуулж байсан мессежийг баримтжуулан хавсаргав.
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.179.31.151)
    -Эдгээр хүмүүс яагаад энэ хэрэгт холбогдох болов- 2014 оны дунд үеэс шоронд байсан Амгаланбаатараас Чимгээ болон Содномдаржаа нарт мессежүүд ирүүлэх болсон гэж байгаа. Мессежнүүдийн утга нь “Чи С.Зориг-ийг алсан биздээ” гэх зэрэг байв. Түүний эдгээр мессежүүдээс үүдэн 2015 оны наймдугаар сард Чимгээ болон Содномдаржаа нарыг гудамжинд явж байх үед нь баривчилж хорьсон. Ар гэрийнхэнд нь маш олон мессеж байгаа гэж байгаа боловч үнэн худал нь мэдэгдэхгүй ганц нэг мессеж байгаа аж. Гэхдээ батлагдахгүй байна.
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.179.31.151)
    Ц.Амгаланбаатарын талаар 1982 онд төрсөн. Т.Чимгээгийн нөхөр Бямбасүрэнгийн нагац эгч Цэвэлмаа нь 2 хүүхэд өргөж авсан ба түүний нэг нь Амгаланбаатар нөгөө нь Гансүрэн нар гэж байгаа боловч эгч гэх Гансүрэн нь яг үнэндээ Амгаланбаатарыг өргөж авсан ээж нь бөгөөд сүүлийн үед “тэр миний дүү” гэж дуугарч байгаа нь их сонин санагдаж байна. Мөн Амгаланбаатар нь 6-р ангиасаа сургуулиас гарсан. 2000 онд цэрэгт явахдаа л Улаанбаатар орж үзсэн гэдэг. 2007 онд таксины жолооч алсан хэргээр ялын дээд хэмжээ авч шоронд орон одоог хүртэл ял эдэлж байгаа. Тухайн гурван иргэний талаар үзэхэд ар гэрийнхэн хүмүүс 1998 онд тэд нарыг 16-18 настай хүмүүс байсан гэж удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд энэ нь худлаа мэдээлэл болох нь энэ юм. Тэрээр гэмт хэрэг үйлдэх үед Содномдаржаа 24 настай, Чимгээ 29 настай байсан байна.
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.179.31.151)
    О.Содномдаржаагийн талаар1981-1989 он хүртэл Амгаланбаатарынтай хамар хашааны айл байсан. 1998 оны 10 сар буюу тухайн хэрэг гарах үед Эрдэнэтэд хувийнхаа фермерийн аж ахуйд зун хадсан өвсөө татах ажил хийж байсан гэх. Гэвч түүний ээж Жавзмаа нь хэрэг гарах үед хадлан хадаж байсан гэж анх ярьж байсан боловч харин гэнэт хадсан өвсөө татаж байсан хэмээн анхны ярианаас буцах болсон. Хэрэг үйлдэх үед 24-25настай байсан ба хувь хүний хувьд архи их уудаг, одоо амьдарч байгаа байшингаа барихдаа энэ тэндхийн архичин, тэнэмэл хүмүүсийг цуглуулж барьсан гэдэг. Тэрээр эцэг, эхийнхээ хөрөнгөөр тоглосон багын бүтэхгүй хүүхэд байсан талаар хүмүүс ярьдаг байна.
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.179.31.151)
    С.Зоригагсаны амь нас бүрэлгэсэн гэх энэ хэрэгт холбогдуулаад байгаа хүмүүсийн талаарх бодит үнэн. С.Зориг агсаны амь насыг хохироосон хэргийн анхан шатны шүүх хурал болж Т.Чимгээ, О.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар 24-25 жилийн ял авлаа. Шүүх хурлын бүхий л үйл ажиллагаа хаалттай явагдсан тул ард түмэнд энэ талаар мэдээлэл маш бага байна. Мөн олон янзын мэдээлэл гарч байгаа тул та бүхэнтэй өөрийн санал бодлоо хуваалцахаар шийдлээ.Юуны түрүүнд хэрэгт холбогдоод байгаа гурван хүний талаар товч мэдээлэл өгье. Т.Чимгээгийн талаар 1969 онд Дорноговь аймагт төрсөн. 1989 оноос нөхөр С.Бямбасүрэнтэй Эрдэнэт хотод гэр бүл болон амьдарч эхэлсэн. Улмаар 1997 онд 82 настай эмээгээ асрахаар Дорноговьт очсон гэх. Тухайн үед 3 хүүхэдтэй байсан. 2 настай нэг хүүхэд болон 1 ба 3-р ангийн 2 хүүхэд нь Дорноговь аймгийн Сайншанд хотод сурч байсан. Тухайн үед 82 настай эмээгээ болон 3 хүүхдээ асарч халамжлан ямар нэг ажил эрхлээгүй байсан. Хэрэг үйлдэх үед 29 настай байсан байна. О.Содномдаржаагийн тала
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.179.12.199)
    Zahialagchig irluulehin tuld ene hergiig nuutsin zergeltei yavuulj bga bha
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.12.199)
    Hamsaatan, zahialagch nar ni ih mongo tsatsaj bga bha. Yal avsin hediin ger buld l tsatsaj bga bh ta nar iim yum yarij tend ochij iim medeelel hii gdg ch yumu! hevlellin baga hural hiisen ch ter ni barag belen bj bdag, jagsaal zohion baiguulna bas buh yum ni belen yarih humuus ni hurtel belen bj bdag ih l sonin bgad bna
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.12.199)
    Zahialagch ni ilreh bha! harin ene Sodnomdarjagin eej l zahialagch nartaiga hamtraad nuugad bh shig l sanagdaad bgam da. Buh davj zaaldah erh ni bsar btal ingej ulaarch bh gj! ih l sonin bna
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Захиалагч нь Терийн НУУЦ гээд байгаа (103.229.121.31)
    Мерийг нь баллах vр хойч, хамсаатнууд нь УИХ д байгаа цагт илрэхгvй биздээ, яаг одоо хамсаатнууд нь маш их менге цацаж ул мерийг еер тийш залж байгаа бх
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
    • Зочин
      Zahialagch ni udahgui il boloh bha!! Harin zahialagch ni ene yal avsan humuusin ger buld l mongo tsatsaj bnu da gsn hardlaga ih torj bna
      2017 оны 01 сарын 24
  • Jujigchin emgen (202.179.11.10)
    Yamar negen yum tohioldon shuud l jiriin yadarsan ard bolood huvirdag bas sonin shu hehe busad ued bol jiriin yadarsan humuus gj hench oorsdigo helj chadahgui tgj heluuleh ch durgui! yamar negen yum bolonguut shuud yadarsan engiin jiriin ard bolood huvirchdag ghhahaha!!
    2017 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.11.10)
    shuuh alsan hund ni yal ogchlo! odoo zahialagchin olj yallah heregtei! oldoh bha shuuhin protsess duusah boloogui bna da
    2017 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.11.10)
    хэлмэгдүүлэлт гэж дугарч байгаа хүмүүс л их мөнгө хаяж өөрсдийгөө өрөвдүүлэх гэж хичээж байх шиг байна да
    2017 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.43.90)
    Shuuhin protsess duusaagui bhad helmegduulelt gj bichij bga humuus daraa ni yum bodoh blgui de! bi lav huvida hangalttai notolgoo undeslel bii uchir shuuhes iim shidver garsan gj bodoj bn da! Zahialagch ni bga bolhoor l dahin ajliin heseg gd bga yum baiguulagdsan bga bh da!
    2017 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.43.90)
    Ene omoorch helmegduult gj comment bicheed bga humuus tulbur ih avsan bna da!!!!
    2017 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.91.98)
    Төлбөртэй сэтгэгдэлийг их бичжээ эдэнд хэдийг талдөг болоо
    2017 оны 01 сарын 23 | Хариулах
    • Зочин
      хэлмэгдүүлэлт гэж дугарч байгаа хүмүүс л их мөнгө хаяж өөрсдийгөө өрөвдүүлэх гэж хичээж байх шиг байна да
      2017 оны 01 сарын 23
  • Зочин (46.23.66.109)
    Цаазын ялыг сэргээж энэ мэтийн алуурчдыг цаазлах хэрэгтэй
    2017 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (46.23.66.109)
    Цаазын ялыг сэргээж энэ мэтийн алуурчдыг цаазлах хэрэгтэй
    2017 оны 01 сарын 22 | Хариулах
  • Pinoko (46.23.66.109)
    huuhde omooroh l bh. ghdee huuli tsaaz gj bdag yum shde. hucheer hereg tulgasan gj uzej bga bl shuuhed dawj zaaldana l bz. sur2 yum shaagaad bhaar.
    2017 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.0.46)
    Надад бас сүүлийн үед ийм зүйл ажиглагдаж байна. Энэ юу вээ гэхээр энэ Жавзмаа гэж хүн өөрөө захиалагч нараа нуугад байх шиг байна. Тэгээд тэд нарийнха захиалгаар энэ тэнд очиж жүжиг тоглоод байна. Тэр үйлж байгаа нь хүртэл нэг л худлаа харагдаад байгаа юм даа.. Арай л жүжиглээд байна энэ авгай минь. Одоо боль хэний заавраар яваад байгаага хэлчих битгий ард иргэдэд өрөвдөлтэй эхийн дүр гаргаж жүжиг тавиад бай.
    2017 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.0.46)
    Ийм хэрэгт хаа, хамаагүй хүнийг хамаатуулж шийднэ гэж байхгүй ээ. Харин одоо захиалагчийг нь ил гаргаасай
    2017 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.0.46)
    Yamar neg hereg tovog ter dundaa hun aminii onts notstoi iim eedreetei heregt hen negniig gutgej hereg huleelgene gej baihguishdee alivaa yum utaga uchirtai helsen hiisen ni medeej notlogdoj baigaa uchiraas l ene yavdal etseslegdej bgaa shuudee ovoo bosgoogui bol shaazgai yumd suuna gej ardiin ug bgaada. hun aminii onts notstoi mash hertsgii hereg hiisen tegeed 18n jil nuun daldalj chadsan humuus tiim ch amar bi alsaan gej huleehgui ni todorhoi yamartaich manai ulsiin huuli hyanaltiimhan mash sain ajilsanii ur dund ene hereg il tod bolj bnshuudee. ar geriihen ni medeej minii huu ohin duu hun alaagui hereg hiigeeguil gej yarij helj taaraa shuudee ene humuus hun alj hulgai hiihdee ar heriihendee yu gej bid niilj hun allaa hulgai hiilee shuu gej helehiin nas biyed hursen humuusiig etseg eh ni urgelj tsag yamart dagaad hajuud ni yavaad baidaggui bizdee oorsod deeree bodood uzeerei alham tutamdaa etseg eh nz nohod ehner nohortoo yu hiij yaj bgaagaa helj baidag hun haach baihgui ene heden a
    2017 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.9.43.90)
    энэ жавзмаа нь өөрөө захиалагча нуух гээд байгаа юм биш үү!!! Хамтарч ажиллад жинхэн жүжгийг өөрөө тоглоод байгаа юм шиг байна да!!!!
    2017 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.9.42.21)
    Zugeer meg haa hamaagui hund yal ogchoogui bh! Mongoliin shuuh sain ajilladag! ene ig bugd medej bga! Mongoliin shuuh sain tuldaa olon muuhai hunii sanaand oromgui gemt heregtnuud yalaa uureed l yavdag ! hangalttai notolgoo barimt deer tulguurlan bj shiidver gargadag shu de humuuse
    2017 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.9.42.21)
    Ene avgai odoo yu yariaad bga yum be? Jiriin ard irgedl gd bh yum! Yor ni yamarvaa negen gemt hergiig yamar ch hun uilddeg bizde! buh yum ni shvvher togtoogdood todorhoi bolchood bhad ene temd ochij uilj unjaad l yavj bh yum!
    2017 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.185.209)
    Ар гэрийхэн яагад гэнэт алуурчидаа өмөөрөд байгаа юм бээ? Их л сонин санагдаж байна! Тэр Жавзмаа еэмгэний ард чиглүүлэд байгаа хүн байгаа юм бишүү?
    2017 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.126.91.98)
    Амгалан баатар гэдэг прокурорын орлогч ярихдаа гэмт хэрэгтнүүд хэргээ баллахын тулд дахиад 4 хүнийг галдан шатаасан нь тогтоогдлоо гээд байсан Гэтэл ар гэрийхэн нь энэ галд энэ хүмүүс ямар ч хамаагүй гээд баримт нотолгоо дэлгээд гаргаад ирсэн шүү дээ Тэхээр хэнийх нь үг үнэн бол Ойлгохгүй юм
    2017 оны 01 сарын 22 | Хариулах
    • Наадгай
      ар гэрийхэн гэх хүмүүс ямар нотолгоо гаргаж ирсийм. хаха хэн ч ах дүү хамаатан саданаа өмөөрнө ш дээ. чи хулгай хийсэн байхад эцэг эх чинь чамайг хулгай хийсэн. миний хүүхэд хулгай хийчлээ гээд цагдаад очих уу. чин мал уу. хаха
      2017 оны 01 сарын 22
  • Зочин (66.181.185.209)
    Jiriin ard irged genee! za bolildoo emgen mini! tanaih gdg ailiig jiriin amidraltai yadruu ail gevel burhan haraah blgui de!!!
    2017 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.185.209)
    Тэнэг хүн бодсонч энэ бол хилс хэрэг биш! гэмгүй хүн ял үүрнэ гэж байхгүй!! Захиалагчтай болоод л ажлын хэсэг байгуулагдаа байлгүй дээ!! шүүхийн процесс дуустал нь харах хэрэгтэй
    2017 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.12.199)
    Manai huulin hyanaltiin baiguullaga sain ajillasan bna! Bi huvida bayrlaj bna! Oshoo olon hereg ilruuleh boltugai!!!! URA URA URAAAA
    2017 оны 01 сарын 21 | Хариулах
  • Bas l ne hun shde bi (202.179.12.199)
    Za za yor ni ene ch yahav ugaasa shidegdeh hereg! Hun gutgesen gj harahgui bna! Bi bas shuuhin processig duusgah heregtei gj uzej bna! Yor ni ene yahav Mongolchuudaa Tsagaan sar bolloo shuu de kkkkkkkkk
    2017 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.12.199)
    Shuuhin protsess duustal huleeh heregtei bna da!!!!
    2017 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (46.23.66.109)
    Huuli hynaltiihan sain ajillasan bn
    2017 оны 01 сарын 21 | Хариулах
  • Bataa n bno (46.23.66.109)
    tgd hudlaa uls torjuuldeg iin. hergiin ezniig olloo, shuuheer tasallaa . odo yu huseed bgan. ta nar eniig l husee bzde. odoo harin buur hereg lawshraad zahialagch ntriig olwol jinhene utgara shiidegdene de
    2017 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (46.23.66.109)
    Зоос гурван талтай. хэн хэрэг хийсэнээ хүлээн зөвшөөрөх үү дээ. Захиалагчийг олж тогтоохоос бүх зүйл шалтгаална.
    2017 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (46.23.66.109)
    Зоос гурван талтай. хэн хэрэг хийсэнээ хүлээн зөвшөөрөх үү дээ. Захиалагчийг олж тогтоохоос бүх зүйл шалтгаална.
    2017 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.12.199)
    Bi bas iregn hunii huvid mon sanal neg bna! Odoo ued chin yor ni buh yum hugjson bna! ene metiin hergiig ilruulehed amarhan blgui de. Shuuhin protsess duusaagui baigaa huleej harah heregtei. Shuud ene hediig omoorood huuli hyanaltiin heden humuusig doromjloh ni buruu shuu manaihan!!!!
    2017 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.0.46)
    Орчин цагт техник технологи ингэж хурдацтай хөгжиж байхад энэ мэтийн хэргийг илрүүлэхэд асуудал байхгүй байлгүй дээ гэж бодож байна. Энэ бол гүтгэлэг биш гэж бодож байна. Юу гэж хүүхэд нь ЭЭЖЭЭ би хүн алчлаа гэж хэлхэв дээ....Хэрэг яавч гүтгэлэг биш.
    2017 оны 01 сарын 21 | Хариулах
  • Иргэн Лувсан (202.179.0.46)
    Хууль хяналтын байгууллагад хамтарч ажилласан юм чинь үр дүн гарсан л байх. юу болохыг хүлээх хэрэгтэй. Шүүхийн процесс дуусаагүй байгаа ш дээ
    2017 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.188.213)
    Шүүх нэгэнт шийдчихсэн байхад алуугчид нь эрдэнэтийн балайнуудаас гарцаагүй, шо болуул угаасаа аймаар хулгайч байсан шдээ
    2017 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.91.98)
    Энэ хэргийн эзэд илрэхгүй ээ Нөгөө 3 давж заалдаад ч нэмэргүй болсон Одоо харин ар гэрийнхэн нь ОЛОН УЛСЫН хүний эрхийн байгууллагад хандаж тусламж авах л хэрэгтэй
    2017 оны 01 сарын 20 | Хариулах
    • Зочин
      Чи яаж мэдэж байгаа юм. Нэг талаас нь харах нь буруу байхаа хөгшөөн.
      2017 оны 01 сарын 20
  • Зочин (202.126.91.98)
    Ер нь Зоригийн хэрэг дээр ажилласан ЦАГДАА ШҮҮХ ПРОКУРОР ТАГНУУЛЫН нөхдүүд хэний заавраар хэний шахалтанд орж хилс хэрэг зохион байгуулснаа Гэрээслал бичиж ар гэртээ хадгалсан байхад илүүдэхгүй шүү Хожмын үед энэ хэргийг илрүүлэхэд чухал үнэтэй баримт нотолгоо болно
    2017 оны 01 сарын 19 | Хариулах
    • Зочин
      Шахалт биш байлгүй дээ өвгөөн. Бид бас хууль хяналтын байгуулагад ажилладаг хэдийгээ ингэж муухай хэлж болохгүй байх.
      2017 оны 01 сарын 19
  • Зочин (202.126.91.98)
    Ойлгомжтой шүү дээ Бүгд Элбэгийн тохоон томилсон хүмүүс болохоор Элбэгийн талд ашигтайгаар Зоригийн хэрэг дээр ажиллаа Элбэгийн үгнээс зөрвөл ажил амьдралгүй болж магадгүй эвгүйтвэл цаг бусаар үхэж ч мэднэ
    2017 оны 01 сарын 19 | Хариулах
  • зочин (103.229.121.80)
    Ард түмэн захиалагчийн олчихсон юм биш үү Хурц Амарбат Амгаланбаатар Сагсай нар хэнд үйлчилээд байгаа нь ойлгомжтой бус уу Харин жинэхэн хүн амины хэрэг чинь францаас хулгайлж авчирсан ДЭнхбатын хэрэг биш үү
    2017 оны 01 сарын 19 | Хариулах
  • иргэн (103.206.195.163)
    хэрэв эдгээр хүмүүс аллага хийгээгүй нь үнэн бол энэ прокурор Амгаланбаатар, шүүхийнхэн өөрснөө хэрэгт орох ёстой биз дээ.
    2017 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (182.160.33.4)
    тэгээд 16 настай охид банди алаад энэ олон жил мэрэгжлийн түвшинд зугтаж явлаа юу? батүүл сэм сэм булгаа дээрээ морилж байсан нь баримтаар нотлогдсон .
    2017 оны 01 сарын 19 | Хариулах
  • зочин (202.70.34.98)
    Зоригийг алсан хэргийг Батүүл, Элбэгдорж нар алсан гэж олон түмний сэтгэл зүйд суулгаж нялзаах, улмаар энэ хэргийг замруулах гэсэн зохион байгуулалттай бүлэглэл ажиллаж байгаа юм байна лээ ш дээ. Одоо их балай болчихсон. Дургүй хүмүүсээ газар сайгүй муулсаар байгаад нийгмийн хүрээнд үнэн юм шиг болгоод бүүр зүрхийг нь үхүүлж авах гэсэн явууллага газар авсан байгаа юм. Ийм ажиллагаа МАН хавиас л гарч байгаа даа. гарцаагүй.
    2017 оны 01 сарын 19 | Хариулах
    • Зочин
      МАН ын нөхдүүдэд Зоригийг нухах ямар ч улс төрийн ашиг сонирхол байгаагүй гэдэг шүү дээ ҮҮЛ ЭЛБЭГ нарыг хардах шалтгаан олон байсан учраас энэ олон жил ард түмний дунд хардалт яваад байгаа юм Олны үг ортой гэдэг дээ
      2017 оны 01 сарын 19
  • Зочин (27.123.214.125)
    Монголчууд ч арчаагүй юмда харсаар байгаад мэдсээр байж хүмүүсийг хилс хэрэгт гүжирдэж байхад юу ч хийж чадахгүй юу ч хийхгүй байдаг. Нөгөөдүүл ч даварцан ард түмнийг доромжилоостой эд нар яаж ч чадахгүй гэсэн шиг улайм цайм хүнд хилс хэрэг тохоод даапаалж байдаг
    2017 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (27.123.214.125)
    Zahialagchiin udahgui ш отгонбилэг baisan bn geed l ene heregiig haana. Sodbilegch ch archaagui aimhai er uymdaa. Tiim l ner tsewer uym bol odoonoos etsgiinhee ner toriig hamgaalsan n deer dee
    2017 оны 01 сарын 19 | Хариулах
  • Оогий (202.126.91.98)
    Сая шинэ албанд очсон Амгалан баатар гэгч прокурор нөхөр чинь Элбэгдоржийн том гар хөл болох нь тодорхой болчихлоо Ичих ч үгүй алуурчид ул мөрөө баллахын тулд дахиад 4 хүнийг галдан шатаасан нь тогтоогдлоо гээд мэдээлж байх юм Нөгөө галын хэрэг нь эдэнтэй ямар ч хамааралгүй цахилгаанаас үүдэлтэй ахуйн хүрээнд гарсан гал байсныг ар гэрийнхэн нь баримттай нь нотлоод гаргаад ирлээ Үүнийг юу гэж тайлбарлах вэ Хүмүүсээ
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
    • Зочин
      Арай дэндэж байна да
      2017 оны 01 сарын 18
  • Зочин (202.179.23.68)
    Уг нь шүүх бол аль ч талд биш. Иргэний хувьд зөвхөн өмгөөлөгч. Нөгөө талд, прокурор, улсын яллагч, мөрдөн байцаагч, шинжээч... бүгд л улсын талд үйлчилдэг юм шүү дээ. Шүүх дэнслэх ёстой. Гэтэл манайд шүүх нь нөгөөдүүлтэйгээ нэг тал болчихсон, үргэлж л бурууутгах тал дээр.
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
  • Дамиран (112.72.12.91)
    Шүүгч ингэж л гөрддөг юм шүү дээ. Прокурор нь мөнгөөр цулайсан. Эдэнтэй тооцоотой
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.189.113)
    Denduu denduu gehed neeree heleh ug ch oldohgui yum! Gemt haldlagiin YAG HAJUUD ni ev eruul, sav saruul hun baisan uu baisan! Odoo ch eruul, saruul esen mendeeree baij l baihad YAAGAAD ene hereg iim busarmag, burheg, ergelzeetei heveer bna ve?!?!?! Uugeeree mongoliin ard tumen alivaad denduu ih doromjlol, uvaigui, hariuzlagaguin dor gishgegdej bgaa ni belhnee haragdaj bna! Suuliin 25 jiliig butsaaj boldogson ch boloosoi... Hereg alga.
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
    • Зочин
      тантай санал нэг байна крилл үсгээр бичиж байвал сайнсан
      2017 оны 01 сарын 18
  • Зочин (103.26.193.118)
    Гүжирийн өөдөөс үггүй! гэж яг үнэн шүү!!!!! Ор тас гөрдчихөөр хүн яаж ч чаддаггүй юм шдээ!!! Жишээ нь, Чи төрсөн хүүгээ алсан гээд эцгийг нь гүжирдчихэд яах ч аргагүй болдог шиг С.Зоригийн хамгийн дотно анд нөхрийг нь чи алсан гээд олон дахин давтаад гүжирдээд байхаар олон нийтэд тийм л ойлголт тогтчихдог ажээ!!! Энэ бол психологийн хууль шүү!!!!
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (182.160.36.76)
    чахуа овогт батүүл булган
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
  • zocin (202.9.40.98)
    Zahilagcin elbegdorj suu.dee
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.27.135)
    Elbegdorj Bat-uul ter buzartai avgai Bulgan 3-iig l horichihod hereg ilrene shuu
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
  • зочин (112.72.12.91)
    Одоо зүгээр нэг гэмт хэрэгтэн Тэр алсан гэж хэлэнгүүт нь зүгээр байсан гэмгүй хүмүүсийг барьж аваад 25 жилээр шоронд хийчихдэг шат шатны байгууллага, шүүх гэж байх уу?? Нэг тийм эрүүл бус хандлага газар аваад байна уу гүй юу. Ийм байгаа нь энэ аллага улс төртэй холбоотой болохын шинж л дээ. тэгээ л Элбэгдож, Батүүл нарыг алсан, захиалсан гэж гөрдчихгээд л. МАН-ынхан энэ аллагыг хийсэн болоод ингэж байгаа юм даа.
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.43.203)
    xar buzar xereg dald oroogvi l bnuu
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.40.79)
    Шүүхийн жүжгийн найруулагч захиалагч нь бол Элбэгдорж
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.201.22.163)
    ШО
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.91.98)
    Ялтан Амгалан баатарт чухам юу амалж энэ хилс хэргийг зохион байгуулсныг мэдэхгүй ч түүний хувьд үнэхээр зориг гаргаж ХУЙВАЛДААНыг илчилж чадвал монголын ард түмэн чиний өмнөх нүглийг уучилж АРДЫН БААТАР аар өргөмжлөнө дөө Хорвоод хүн болж төрснийх үүнээс илүү гавьяа гэж байхгүй буй за
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
  • шударга бай (103.229.122.87)
    Хүний эрх дээд зэргээр зөрчигдсөн шүүх хурал болсон. Яахаараа гэрч нар 30 гарсан залуу байсан гэж байхад 16 тай пацаан алуурчнаар тодорч байна аа. Иймэрхүү алдаа олон байна. Нууц нэрээр ял тулгалт хийсэн шүүх боллоо доо
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.91.98)
    Одоо тэгэхлээр хэрэг илрэх нь тун бүрхэг болчихож байгаа юм Харин одоо энэ хэрэг дээр ажилласан цагдаа шүүх прокурорын нөхдүүд дундаас үнэхээр иргэний зориг гаргаж хоорондоо нэгдэж байж энэ хэргийн БҮХ ҮНЭН ийг дэлгэж тавьж болох юм Дээрээс чиглэл өгсний дагуу л бүх ажлыг зохион байгуулдаг гэж байгаа Хэрэг дээр ажилласан нөхдүүдэд зөвлөхөд ар гэртээ бүх үнэнээ бичсэн гэрээслэл бичиж үлдээхийг зөвлөе
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.91.98)
    Энэ хэргийн алуурчид одоо байхгүй аль эрт үхсэн харин захиалагч нар тийм амархан илрэхгүй ээ Илрүүлэхээр ажиллаж байна гээд нэлээн хэдэн жил болно Тэгээд л хэн нэгэн үхсэн хүнийг захиалагч байжээ гэж зарлаад л дуусана даа Олон жилийн турш энэ хэрэг дээр ажиллаж байсан үнэнч шударга цагдаагийн албан хаагч прокурор зарим нэг хүмүүсийг зүй бус үхлээр хороосон байдаг
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.91.98)
    Энэ хэргийн захиалагч нар одоогоор өнлөр албан тушаал хашиж байгаа Өөрсдөөсөө хэргийг зайлуулахын тулд гэмгүй хүмүүст ял тохох энэ ажлыг олон жилийн өмнөөс зохион байгуулж ирсэн нь одоо улам тодорхой болж байх шиг байна Ямар ч хүн бодсон яаж ч Содном даржаа Чимгээ нарт тохож болохооргүй маш энгийн ойлгомжтой олон нотолгоо байсаар байтал Амгалан баатар гэдэг ялтны үгээр яллачих юм Ядаж тэр Амгалан баатар нь ч өөрөө энэ хэрэгт огтоос хамаагүй байхад шүү Хот ч орж үзээгүй жаахан хүүхэд байсан гэж эгч нь нотлоод байдаг Алуурчин нь 30 гарсан насны хүн байсан гэж Булган болоод хэрэг гарахаас өмнө гэрийн нь гадуур эргэлдээд байсан хүн ч бас 30 гаруй насны залуу байсан гэж тэр байрны оршин суугч нар нотолсон байдаг шүү дээ
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол -2025 аяны 04-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    47 мин
  • Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    1 цаг 3 мин
  • “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ
    1 цаг 13 мин
  • Говь-Алтай аймагт ноолуур хамгийн хямд байна
    1 цаг 32 мин
  • "Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс"-ийг тогтоох үнэлгээний үр дүнг танилцуулах чуулган боллоо
    2 цаг 15 мин
  • Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна
    3 цаг 1 мин
  • Олон улсын жүдо бөхийн холбооноос шинэчилсэн чансааг зарлалаа
    4 цаг 5 мин
  • Боловсролын яамныхны боловсролд анхааръя!
    5 цаг 33 мин
  • Ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр хэвээр байна
    6 цаг 17 мин
  • Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдлээ
    6 цаг 40 мин
  • Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох замын ажил үргэлжилж байна
    7 цаг 5 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
    7 цаг 32 мин
  • УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын "ээлжит бай" Үндэсний их баяр наадмын тухай хууль
    7 цаг 35 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
    7 цаг 41 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
    8 цаг 21 мин
  • Үндэсний номын баяр энэ сарын 16-ний өдөр эхэлнэ
    8 цаг 44 мин
  • Дараах аймгуудын нутгаар бэлчээрийн ургамлын гарц муу байна
    8 цаг 49 мин
  • Д.Трамп: Саудын Арабаас илүү хүчирхэг түнш гэж ҮГҮЙ
    9 цаг 8 мин
  • Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
    9 цаг 16 мин
  • Хоёр Владимирын ЗУРГААН жилийн дараах уулзалтын тухай сонин хачин
    9 цаг 32 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • ЭМГЭНЭЛ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК