Өвлийн дунд илүү цагаан хулгана сар
Таван шар мэнгэтэй Цагаагчин гахай өдөр
Аргын тооллын: 2017.1.24, Мягмар гараг
Наран ургах шингэх: 08.29-17.40
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Сүм, суврага барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн болой. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.