зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Мөнхбаатар: Гэрээг буцаавал гаргасан бүх зардлыг Засгийн газраас гаргуулна

2017-1-24
0
ЖИРГЭХ

Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг ОХУ-аас "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг худалдан авсан нь хууль бус болсон дүгнэлт гаргасан талаар өнөөдөр мэдээлсэн. Тэгвэл дөнгөж сая ажлын хэсгийн дүгнэлтийг хууль бус, хэтэрхий нэг талыг баримталсан дүгнэлт гаргасан талаар  Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авсан "Монголын Зэс Корпораци" болон "Худалдаа Хөгжлийн банк" хамтарсан мэдэгдлийг хийлээ. Тус худалд Монгол зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ, Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн Д.Ганболд нарын хүмүүс оролцсон юм.

 

 

М.Мөнхбаатар: Худалдаа хөгжлийн банк Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн асуудал байхгүй

 


Монгол зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар "Манай компани Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын Ростех компаниас худалдаж авсан үйл ажиллагааг шалгах Ажлын хэсгийн дүгнэл гарсантай холбогдуулан байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийж байна. Ажлын хэсгийн дүгнэлт нэг талын байр суурийг хэтэрхий барьсан гарлаа. Манай компанийн зүгээс ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах хүсэлтийг 4 удаа гаргасан ч нэг ч удаа хариу өгсөнгүй. Мөн компанийн зүгээс шаардлагатай бүх мэдээллийг ажлын хэсэг өгч, асуусан асуултад хариулт өгсөн ч ажлын хэсгийн дүгнэлтэд тусгаагүйд харамсаж байна.

 

Ажлын хэсгийн дүгнэлт дээр Засгийн газрын тогтоолыг хүчин төгөлдөр бус болгох талаар дүгнэлт гарч, манай компанитай хийсэн гэрээ хэлэлцээрийг хүчингүй болгох тухай асуудал гарлаа. Ростех компанийг 49 хувийн хувьцаа эзэмшигч биш юм шигээр Ажлын хэгсийн дүгнэлт гарсан байна. УИХ болон Засгийн газар "Ростех" компани 49 хувийн хувьцаа эзэмшиж байгааг баталсан тогтоол нь хүртэл байдаг" гэв.  Мөн тэрбээр хэрэв ОХУ-ын 49 хувийг худалдаж авах гэрээ хэлэлцээрийг хүчингүй гэж үзвэл манай компанид байгаа 49 хувь ОХУ-ын талд очно. Хэрэв ийм зүйл болвол бид 49 хжвийг худалдаж авсан 400 сая төгрөг болон ирээдүйд олох орлого, гэрээ хэлэлцээр хийхэд гарсан бүх зардлыг ЗГ-аас буцааж авах, гаргуулах шаардлага тавина. Худалдаа хөгжлийн банк Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн асуудал байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна"  гэсэн юм.

 

О.Орхон: Ц.Нямдорж гишүүний удаа дараа мэдэгдээд байгаа шиг хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй

 

Харин энэ талаар Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Би Худалдаа хөгжлийн банкны зөвлөхөөр оролцсоны хувьд байр сууриа илэрхийлж байна. Энэ дүгнэлт хэт нэг талыг барьсан, өрөөсгөл, банкны нэр хүндэд халдсан байдлаар гарсан гэж үзэж байна. Худалдаа Хөгжлийн Банк Монгол Улсын хуулийг зөрчсөн асуудал байхгүй. Гэтэл мөнгө угаасан гэж мэдэгдэж байгаа нь харамсалтай байна. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн удаа дараа мэдэгдээд байгаа шиг хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй. Бид иргэд ААН-үүдэд зээл олгохоос гадна төрийн олон төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлж ирсэн. Өнөөдрийн байдлаар манайхаас "Монголын зэс" компанид 80 сая ам.долларын зээл олгосон байгаа. Энэ нь манай банкнаас зах зээлд гаргасан нийт зээл буюу 3 их наяд төгрөгийн багахан хэсэг нь юм. Бид хуулиа баримтлаад зээлээ олгож ажиллаж байгаа. Энэ бол ямар нэгэн мөнгө угаасан үйлдэл биш. Эцэст нь хэлэхэд бид байнгын буюу жилд хоёр удаа Монголбанкны шалгалтад ордог. Хууль ёсны байгууллагуудын гаргасан дүгнэлтээр ямар нэгэн алдаа зөрчил илрээгүй. Түүнээс бус УИХ-ын ажлын хэсэг банкны үйл ажиллагааг дүгнэдэг газар биш" гэв.

 

Б.Мэдрээ: 49 хувийг буцаасан тохиолдолд "Ростех"-т төлсөн 400 сая дээр 100 сая ам.долларыг нэмж төлнө

 

Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ “Би Худалдаа хөгжлийн банкны үүсгэн байгуулагчдын нэг, хоёр удаа гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа хүний хувьд байр сууриа илэрхийлж байна. Өнөөдрийн Ажлын хэсгийн дүгнэлтийг нэг талыг баримталсан өрөөсгөл боллоо гэж үзэж байна. Өнөөдөр Худалдаа хөгжлийн банк  үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Монголбанкнаас гаргасан шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллаж байгаа.

 

Ер нь Ажлын хэсэг банкны үйл ажиллагааг дүгнэдэггүй. Харин Монголбанкны шалгалтаар болон Олон Улсын Аудитын байгууллагын шалгуураар Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг дүгнэсэн байдаг. Өнгөрсөн долоо хоногт олон улсын санхүүгийн зах зээл дээр дөрөв дэх бондоо 100 хувь буюу 115 сая-ыг эргүүлэн төлсөн. Энэ бол үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаагийн нотолгоо.

 

Гэрээний хүрээнд Монгол Улсаас хэн ч хохироогүй. ОХУ-ын талд байсан хувь л зарагдсан. Төрөөс төрдөг тэрбумтнууд, шахааны бизнес хийгчид хохирох гээд байгаа юм уу. Буцаасан тохиолдолд "Ростех"-т төлсөн 400 сая дээр 100 сая ам.доллар нэмж төлнө" гэлээ.

 

Д.Ганболд: Даргын нэрээр бараа шахах үйл ажиллагаа орж ирдэг нь хумигдсанд бухимдаж байгаа байх

 

"Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ-ийн дарга Д.Ганболд: "Эрдэнэттэй холбоотой асуудлаарх халуухан яриа өрнөөд хэдэн сарын хугацаа өнгөрч байна. Сонгуулийн үеэр Эрдэнэттэй холбоотой мэдээллийг ашиглаж, сонгуульд нөлөөлсөн гэх үндэслэлтэй. Хэдхэн сарын дараа сонгууль болох гэж байгаа энэ үед тодорхой хүмүүс ямар нэгэн эрх ашгийн хүрээнд дуулиантай хэргүүдийг дэвэргэж ярьдаг. Хоёр Засгийн газрын төлөөлж байсан хяналт дээр "Монголын зэс" корпораци буюу хувийн компани ороод ирэхээр хяналт өөрчлөгдсөн байх. Хувьчлалын асуудал яригдаж байхад олон гадны өрсөлдөгч компаниуд орж ирж байсан. ОХУ-ын талаас Монголын хувийн компанид зарах сонирхол гарсныг үгүйсгэхгүй. Өнгөрсөн хугацаанд явуулсан үйл ажиллагаанд дүгнэлт хийхэд ямар нэгэн даргын нэрээр бараа шахах үйл ажиллагаа орж ирдэг нь асар их хэмжээгээр хумигдсан. Үүнд дүргүйцсэн хүмүүс, байгууллага байгааг үгүйсгэхгүй. Сонгуульд ялсан утга нь гарахаа больсон. Намдаа юм уу хэн нэгэнд мөнгө төгрөг амлачихсан. Үүнээсээ болоод санхүүгийн хувьд хохирч шатаж байгаа хувь хүн компани байхыг үгүйсгэхгүй. Энэ хүмүүс өнөөдөр ажлын хэсгийн гишүүдэд ямар нэгэн дарамт шахалтыг үзүүлж, илэрхий ийм бүтэхгүй дүгнэлтийг гаргуулж байгаа нь өнөөдрийн Ажлын хэсгийн хийсэн хэвлэлийн хурлаас илэрхий харагдаж байна. Мөн ажлын хэсэгт ямар гишүүн орсон хууль зөрчсөн гэдгийг тэд тогтоодог зүйл биш. Харин хууль зөрчсөн байх магадлалтай гэдгийг яридаг л юм байгаа биз. Түүнээс бус улс төрийн дүгнэлт хийхэд гишүүд ямар нэгэн хариуцлага хүлээдэгүй болохоор ингэж ярьж байна. Ер нь энэ асуудал бол сонгуультай холбоотой улс төрийн үйл ажиллагаа гэж хэлэхээс өөр арга алга" гэсэн юм.

 

Энэхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхосон асуултад хариулт өгсөн юм.

 

М.Мөнхбаатар "Энэ хувьчлалд ямар нэгэн хохирогч байхгүй. Манайхаас хохирогч нэхэмжилж болох цорын ганц компани бол Ростех. Энэ компани өнөөдөр ямар нэгэн хохирлын асуудал ярихгүй байгаа. Тус компани бүх төрлийн гэрээ хэлцэл хийх эрхээ ОХУ-ын Засгийн газар болон Хууль зүйн яамнаасаа авсан байдаг. Энэ бичгээ Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн байгаа. Тус компаниас энэ гэрээ хэлцлийг хуулийн дагуу явсныг батлах албан бичгийг Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн байдаг.

 

Өнөөдрийн байдлаар манай компанийг ямар нэгэн хуулийн байгууллагаас манай үйл ажиллагаа, гэрээ хэлцлийг шалгасан зүйл байхгүй. Хэрэв тийм асуудал гарвал бид материалаа өгөхөд бэлэн байгаа. 49 хувь хагас жилийн өмнө манайд шилжчихээд байхад одоог хүртэл ОХУ-ын өмчид байгаа мэтээр яриад байгаа нь Ажлын хэсэг хэрхэн ажиллаж байгааг харуулж байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг 400 сая доллараар худалдаж авсан. Ямар нэгэн байдлаар гуравдагч эх үүсвэрт өгөх бол 100 сая долларыг монголын тал нэмж төлөх үүрэгтэй. Мөн манай талаас гарсан бүх зардал, ирээдүйд олох орлого зэргээ нэхэмжлэх болно. Гэхдээ гэрээг хүчингүй болгох асуудал гарахгүй байх гэж найдаж байна.

 

Б.Энхжин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (121)

  • orhon (150.129.143.99)
    ORHON CHI ODOO BOLILDOO HACHIN TSARAILCHAAD CHI YASAN TSADDAGGUI YUM BEE UGSUN YARILTSLAGUUDAD CHNI UNENDEE L AVAH YUM ALGA MEDEHGUI MEDLEGGUI BOL OLON YUM HUTSALGUI L BAIJ BAIDOOOO UURUU UURIGUU ICHEEGEED BITGII BAILDOOOO ODOO CHI DUGAI L BAI...ZUGEER L HOLHON BSN CHNI DEER HEREEG DAGAJ ... YU GDG BILEE
    2017 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.229.123.87)
    Цагаандаа гарсан луйварчин хулгайчууд их хуцаж байнаа! Буцаах л хэрэгтэй хууль бусаар авсан юм чинь эд нар дээр бүх хуйвалдагч нарыг ил зарлаад тэднээр гарсан бүх зардлыг өөрсдаөр нь төлүүлэх шудрага ёснд нийцнэ.!!
    2017 оны 01 сарын 28 | Хариулах
  • зочин (103.229.123.187)
    халзан ганболд орсон л бол эрдэнэтийн гэрээ буруу үамаар хийгдсээн гэсэн үг. энэ халзан хужаа монголчуудыг доромжилж ханахгүй л байна даа
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (43.242.243.163)
    Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарын Эрдэнэтэд шахаа хийж олдог мөнгө нь байхгүй болчих гээд үхчих гээд байгаа юм...
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • ZOCHIN (27.123.214.116)
    HYTAD BOLON KAZAKSTAN ULS AVSAN BOL TA NAR INGEJ HERUUL HIIJ DUGNELT GARGAJ CHADAHUU UGUI L BAIHGUI YU 100 HUVI MONGOD BAINA SHUU DE MALNUUDAA
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.21.106.160)
    100 сая аар айлгаад байгаа юм байна тиймүү? Тэхээр төр айхийн байна тиймүү?
    2017 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (139.5.218.188)
    Hynii omchig Ih hural, Zasgin gazar huraaj avah erhgyi. Yndsen huuliar huvin umchig hamgaalsan. Huulias gaduur neg ch zyil baij bolohgyi. Onoodor 49 huvig tor huraana, margaash chini mashin bairig huraana. Proletarin huvisgalig bid tuuchin garsan bogood ih yne tolson. Odoo boloo bish yy
    2017 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (173.73.0.246)
    Yaaaag yaaj huuli zurchuud bgaagn oilgohgui yum orosuud uuriin medeld bsan 49 huviig mongol huviin company zeel avaad hudaldaad avchij yuna bolohoo baitsiin end ulsiin ih hurliin gishuud yagaad oroltsoood bgaan uunees iluu hiih yostoi zuil bgaa shigl sanagdahiin. Naad ytaaniihaa asuudlaar ingej yariachee Nyamdorjoo.!!! Chinii tetgeveriin nas boltsonl yumshig haragdahiin buzar uvgun odoo boli boli chi myy shahaanii bizneschin
    2017 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.29.109)
    За яахав шахааны бизнес хумигдажээ гээд бодчихьё.Яагаад улсын төсөвд ордог мөнгө нь эрс багасчихваа.Үүнийгээ тайлбарлаач
    2017 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (67.111.249.66)
    АНы бузарууд ийм л цайрцан новшнууд ш дээ хулгай хийчээд дээрээс улс дахиж монго толох юм гэнэ. Яах гэж анхнаасаа хулгай хийсэн юм
    2017 оны 01 сарын 26 | Хариулах
  • Fg (103.10.22.21)
    Sain shalga
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Иргэн (66.181.189.198)
    Хууль бус авсан бол хариуцлагаа хvлээ.
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.57.94.194)
    Харагдаач. Анхнаасаа хууль бус хэлцэл байхад юун хохирлоо нөхөж авах
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • зочин (103.229.121.80)
    Энэ 4 - ийг зогсоод байгаад буудчихаач
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • монголын ард түмэн (182.160.35.175)
    Одоо л төр төмөр нүүрээ үзүүлэх цаг нь болж.
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.141.213)
    ХХБ чинь угаасаа АН-ын банк шvv дээ Мэдрээ АН-ын гишvvн УИХ-д суух гэж их зvтгэсэн. Хуйвалдаанд оролцсон байх
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.42.228)
    Худалдаа Хөгжлийн Банк буруу тийшээ явчихаж. Бид мөнгөө банкинд биш луйварчдад хадгалуулсан байна. Татацгаая.
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Энгийн иргэн (150.129.141.213)
    Хуулийн тэгш vйлчлэл энд л харагдана
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.141.213)
    Одоо халаасны хулгайчид цагдаад баригдвал цагдаагаас хулгайлсан зуйл дээрээ менге нэмж ег гэж дарамтлах юм байна. Хэрвээ энэ асуудалд тер темер нуурээ хамруулахгуйгээр юм бол халаасны хулгайчдад хэлэх уггуй болно. Энэ нь ч шударга есонд нийцнэ. Нямдоржыг ард тумэн хамгаална.
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.113.30)
    Хахуульд 100 сая өгсөн нь тодорхой болжээ.нэмж 100 сая нэхэмжилнэ гэдэг чинь соёлтойгоор хахуулийн мөнгөө авна шүү гэж дээ.
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (112.72.12.91)
    энэ луйварчин лалрууд их хуцаж бнаа. бас засгаас ард түмнээс мөнгө нэмж авах санаатай. харваас гамт хэрэг байхад яагаад зүгээр суугаад бгаан бэ. бүгдийг нь шалгаад суулгаач. саяхан хэдэн оймс хулгайлсан хулгайч барилаа гээд бөөн юм болж байсан биз дээ
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Халзан үхэх ялтай. (103.229.123.16)
    Халзан Ганболд хаа явсан газраа балагтай. Хиам бол тансаг хэрэглээ гэж ард иргэдийг доромжилж гарч ирсэн хужаа. Энэ хужаагын очсон бүх газар дампуурдаг ОТолгой, ЭТТ, УБТЗам, бүгд дампуурлын ирмэг дээр очсон. Халзан нохойг буудан алах ялаар шийтгэсэн ч ял нь багадна.
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • МАН ГААР (103.212.116.215)
    Хөлдүү МАН гарууд буцаагаад өөрсдөө ч ,авч чадахгүй байж Оросууд энэ засгийн газрын шийдвэрт дургүйцэж бүр өөр улсын мэдэлд очивоо хөөрхий юун 49 тэр нь өөр улсад очих ёстой болов
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.192.157)
    наад лаларуудаа шууд талбай дээр аваачиж буудаад бүх хөрөнгө 49 хувь орон байр бүгдийг нь ав
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (185.38.14.215)
    Төрийн эрх мэдлийг хууль бусаар авхыг оролдсон юм биш үү?
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.194.88)
    хулгай хийгээд баригдвал хулгайч мөнгө нэхэмжилдэг болоо юу?
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
    13 цаг 33 мин
  • Цахим шошго хүүхдийн насан туршийн хоригт орж байна
    13 цаг 34 мин
  • Х.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй
    14 цаг 18 мин
  • Маргааш зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
    15 цаг 9 мин
  • Нийтийн тээврийн автобус Багахангай дүүргээс нийслэл рүү 07:00 цагт хөдөлдөг болно
    15 цаг 45 мин
  • Соёмботой хөшөөнөөс урагш Ривер гарден хотхон хүртэл саадгүй зорчиход орц, гарц гаргах асуудлаар зөвшилцөнө
    15 цаг 55 мин
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
    17 цаг 9 мин
  • Сүүлийн тав хоногт бүртгэгдсэн 22 удаагийн ой, хээрийн түймрээс 12 түймрийг бүрэн унтраажээ
    17 цаг 22 мин
  • “Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа
    17 цаг 29 мин
  • Энгельсийн гудамжны авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна
    18 цаг 20 мин
  • Танилц: Аймаг, сумдын 100 жилийн ойн баяр наадмын тов
    19 цаг 0 мин
  • Т.Баярхүү: Ой хээрийн дөрвөн түймэр унтраахаар ажиллаж байна
    19 цаг 8 мин
  • Азийн орнуудын эмэгтэйчүүдийн чадавх бэхжүүлэх олон улсын форумд Худалдаа, хөгжлийн банк оролцлоо
    19 цаг 41 мин
  • Д.Амарбаясгалан: Улс орны энх тайван байдал нь хүний эрхийг эдлэх, эдлүүлэхэд зайлшгүй шаардлагатай үндэс суурь
    19 цаг 52 мин
  • Монгол Улсын Гавьяат Тамирчид...
    20 цаг 30 мин
  • Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ
    20 цаг 57 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    21 цаг 8 мин
  • Тендер: Сонгинохайрхан дүүрэгт 2.2 тэрбум төгрөгөөр УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ угсарна
    21 цаг 18 мин
  • Г.Занданшатар: Залуус маань хичээж зүтгэсээр боломжгүйг бодит болгож харуулсаар байна
    21 цаг 36 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
    21 цаг 51 мин
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • "Бууж мордох хорвоо"
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК