09:00 цагт: Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн нээлтийн арга хэмжээ ГХЯ-д болно.
09:30 цагт: Хангарди ордны 14 давхарт НИТХ-ын VII хуралдаан хуралдана. Хуралдаанаар Агаарын бохирдолыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай болон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.
11:00 цагт: Улаанбаатар хотын агаарын бохирдол, утааг эсэргүүцсэн ээж, аавуудын тайван жагсаал хийх гэж байгаа талаар МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд Утааны эсрэг ээж, аавуудын холбооноос мэдээлэл хийнэ.
11:40 цагт: Ж.Батзандан гишүүн С.Зориг агсаны мэндэлсний 55 жилийн ойг тохиолдуулан тогтоолын төсөл өргөн барих талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: МУБИС-ийн оюутан залуус цусаа өгч АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХ сайн үйлсийн аянд нэгдэж байна. Өнөөдөр МУБИС-ийн А байрны 1 давхарт байрлах Оюутанд үйлчлэх төвд хүндэтгэлийн арга хэмжээ болно.
13:00 цагт: ЦЕГ-ын Сургалтын төв /Орбит-хуучнаар Дотоодын цэргийн 05 дугаар анги/-д Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицеруудын дунд зохион байгуулж буй ур чадварын цогцолбор тэмцээн болно.