Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ
/2017 оны 1-р сарын 23-аас 29-ний өдрийг хүртэлх 7 хоногт /
Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойллоо.
Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Толгойт, Зурагт, Баянхошуу зэрэг томоохон гэр хорооллын орчимд агаар “Маш их” болон “Их” бохирдолтой түвшинд , бусад хэсэгт агаар “Дунд” болон “Бага” зэргийн бохидолтой түвшинд байсан байна. Агаар дахь гол бохирдуулах бодис нь PM10, PM2.5 тоосонцор байна.