12:00 цагт: MN-мэдээллийн төвд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь ард түмний мэдэлд байх уу, Худалдаа хөгжлийн банкны мэдэлд байх уу” сэдвээр “Эрх чөлөө“ намаас мэдээлэл хийж “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалтай холбоотой шинэ баримт дэлгэнэ.
12:30 цагт: Соёлын тэргүүний ажилтан, дуучин Н.Бямбажавын “Түмэнтэйгээ” тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.
14:00 цагт: БХБЯ-ы Барилгын Хөгжлийн Төвд "21 аймгийн Газрын Харилцаа Барилга Хот Байгуулалтын Газрын дарга нарын уулзалт семинар" болно. Энэ үеэр Барилгын Хөгжлийн Төвийн захирал Ц.Амарсанаа Аймгуудын ГХБХБГ-ын дарга нартай гэрээ байгуулна.