Чингэлтэй дүүргийн засаг даргын “Нэг цонхны үйлчилгээний хуваарийг дахин батлах тухай” A/4 тоот захирамж 1 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан билээ.
Тиймээс Засаг даргын захирамжийн дагуу хэлтэс, албадын мэргэжилтнүүд хороод дээр очиж, иргэдэд мэдээлэл өгч, санал, хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэж, хэрэгжилтийг сар бүрээр гаргаж, үр дүнг нь тооцон ажиллаж байгаа аж.
Тус дүүргийн “Hэг цонхны үйлчилгээ”-гээр 28662 иргэн үйлчлүүлж 28662 асуудлыг шийдвэрлэсэн байна. 2017 оны 01 дүгээр сарын байдлаар 19 хорооны ”Hэг цонхны үйлчилгээ”-гээр 5570 иргэн үйлчлүүлж 5167 асуудлыг шийдвэрлэжээ. Мөн нийт өссөн дүнгээр 19 хороо болон дүүргийн “Hэг цонхны үйлчилгээ”-ээр 34232 иргэн үйлчлүүлж 33829 асуудлыг шийдвэрлэсэн байна.