зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гандирасын хотыг бүтээгч хатагтай Заха Хадид

2017-2-01
0
ЖИРГЭХ

Мяралзан буй говийн зэрэглээнээс их түүхийн улбааг тольдон эртний үлэмж сүрлэг хотын барааг харсан гэх барин тавин хууч яриа чих дэлсдэг. Диваажинг зүйрлэм  энэ уран байгууламжийг Гандирасын хот хэмээн нэрийдэн үзэмж тансагийг нь сэтгэлдээ ургуулам гайхамшигт хот хүрээг  бид төсөөлөн бодсоор өнөөтэй золгосон. Гэвч үлгэр ч биелэлээ олдог цаг бий ажээ. Өнөө цагийн жинхэнэ Гандирасын хотыг цогцлоон босгогч нь Ирак гаралтай Английн  архитекторч Заха Хадид билээ. Уран барилга болон дизайны  ертөнцийнхөн бол түүнийг андахгүй. Тэрээр энэ салбартаа Нобелийн шагналтай эн  дүйцэхүйц  Прицкерийн шагналыг хүртсэн цорын ганц эмэгтэй архитекторч юм. Мөн түүний алдрын титэмд Японы эзэн хааны /2009/ шагнал ч багтдаг. Заха Хадид “деконструкц” урсгалын нэрт төлөөлөгч юм. Тэрээр 1972-1977 онд Лондоны Архитектурын ассоциацид суралцсан байдаг. Улмаар уран бүтээлийн гараагаа өөрийн багш Голландын архитектурын “деконструкц” урсгалын нэрт онолч Рем Колхасын ОМА товчооноос эхэлжээ. Өсвөр наснаасаа Заха өөрийн хүсэл санаачилгаар олон төрлийн төсөл дээр яг захиалга авсан мэт үнэн сэтгэлээрээ бие даан ажиллаж туршлагажиж иржээ. Тэрээр 1966 онд Темза мөрний гүүрийн өөрийн гэх хувилбарыг зохион бүтээсэн байдаг. Мөн Заха Хадидын урын санд Английн Люстер хотын 1994 оны тэнгэр баганадсан барилга болон Хонгконгийн уулын оргил дахь клубын шийдэл, Кардиффийн дуурийн ордон /1994/ зэрэг олон зуун шилдэг бүтээл багтдаг. Өдгөө 63 настай Заха Хадид өнөө цагийн хамгийн эрэлттэй, хамгийн алдартай уран барилгач юм.

 

 

Түүнийг архитектурын чиглэлээр суралцахаар 1970-аад оны үед Лондонд ирэхэд оюутан бүр өөрсдийн ирээдүйг төсөөлөхийг хичээн зөвхөн шинэ санаагаа уралдуулж байлаа. Харин Заха Хадид өөрийн төсөөллөө бодит болгохыг хичээж байв. Тэрбээр “Хүн хичээвэл юуг ч хийж чадна. Боломжгүй зүйл гэж огт байдаггүй” гэж үздэг байв. Лондонд  эмэгтэй хүн тэр тусмаа араб бүсгүй захиалга олох үнэхээр хэцүү хойно тэрээр сургуулиа төгсөөд багагүй хугацааг ямар нэгэн захиалга авч чадалгүй өнгөрөөсөн юм. Заха Хадид 1980 онд “Zaha Hadid Architects” компаниа үүсгэн байгуулжээ. Анхны архитектурын компаниа байгуулсан ч эхний арван жилдээ олигтой томоохон захиалга авч чадалүй гараа бүтэл муутайхан байлаа. Учир нь түүний чадвар муугийнх ч биш эмэгтэй уран бүтээлчийн хувиар ч бус /Лондонд шүү/ харин бусдын хэвшсэн төсөөлөн боддогоос  илүү өвөрмөц, содон зураг төслийг сэтгэн бодож чаддагт байв. Ийм ч учраас түүний энэхүү “Адармаатай, ойлгомжгүй” өвөрмөц зураг төслийн дагуу барилга бариулах эр зориг ямар ч ухаалаг захиалагчид хараахан төрөөгүй ажээ. Бүтэлгүйхэн бүүдгэр гэмээр энэ он жилүүдэд Захагийн зохион бүтээсэн нэг ч зураг төслийн ажил нь амьдрал дээр бодит барилга болон баригдсангүй. Тэр бүр хэл, "Цаасан мануухай" гэдэг хөөрхөн хочтой болоод авчээ.

 

Хүн хичээвэл юуг ч хийж чадна. Боломжгүй зүйл огт байдаггүй

 

Гэхдээ тэр өөрийн гэсэн "Заха" урсгалдаа үнэнч хэвээр л байсан. Заха Хадид захиалга авахын тулд бусад олон мянган архитектор шиг энгийн, тэгш хэмтэй, хялбархан барилгын зураг төсөл гаргаж болох л байсан. Гэхдээ тэр тэгсэнгүй. Арга барил, стильдээ үнэнч байж, өөрийн гэсэн концепцийг хөгжүүлэн судалсаар байлаа. Яваандаа захиалгаар нэг нэгээр нэмэгдэн баригдсан барилгууд нь хүмүүсийн анхаарлыг зүй ёсоор татсаар, ажил нь ч урагшилж эхэлжээ. “Амьдралд хэзээ ч алдар гавьяаны зай олддог” гэгчээр хичээнгүй шургуу хөдөлмөрийн ачаар түүний нэр алдар бусдаас цойлон гарч ирж чадсан билээ. Заха Хадид хүссэндээ хүрч, төсөөллөө бодит болгон харсан хүний сэтгэл татаж, уулга алдмаар олон сайхан бүтээлийг хийж чадсан. Барьсан барилгууд нь  ч нэн өвөрмөц ажээ. Зураг төсөл нь маш хэцүү, адармаатай,  сонин содон шийдэлтэй, нарийн ухаан шаардсан зэрэг чанар нь цаасан дээр бүдүүвч зураг байхдаа ч оворт макетаар босохдоо ч “Итгэ, гэвч шалга” гэсэн мөнхийн уриатай шилдэг инженер техникчдийн шүүмж, маргаанд “бөмбөгдүүлсээр”  гагцхүү хүчирхэг байгууламж сүндэрлэн байж эргэлзээг арилгадаг нь нууц биш ээ.

 

Заха Хадидын барилгууд хэлбэр, хэмжээ, зориулалт, байрлалаараа дахин давтагдашгүй боловч архитектурын салбар дахь бүх цаг үеийн хамгийн онцгой сонин загваруудыг өөртөө шингээсэн футурист барилгыг нь хараад л түүний бүтээл гэдгийг өнөөдөр хүмүүс төвөггүйхэн танидаг болсон. 2004 оны тавдугаар сарын 31-ний өдөр ОХУ-ын Санкт-Петербург Эрмитажийн театрт Заха Хадид хатагтайд Прицкерийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслол зохион байгуулагдсан нь санамсаргүй хэрэг бус байлаа. Даруй тэрбээр Москвагийн архитекторчдын ордонд хүндэтгэлийн илтгэлээ тавин, улмаар Оросын нэр хүнд бүхий “Капитал групп”-тэй “Живописная тауэр” төсөл дээр хамтран ажиллах гэрээг үзэглэсэн байдаг.  


Заха Хадид 2012 онд Оросын бизнесмен В.Доронины захиалгаар Москва орчмын “Рублево-Успенийн өргөн зам” дүүрэгт орчин үеийн футирист шилтгээн босгожээ.


Мөн өнгөрөгч 2014 онд  “Zaha Hadid Architects”-ийн  төслөөр Москвагийн төв Дубровийн районд авангард загвар бүхий “Domininon Tower”-г  тус тус босгожээ. Тэрээр өдгөө дэлхийн 55 үндэстний шилдэг 500 инженерийг нэг дор цуглуулсан компанийг толгойлдог.

 

Заха Хадидийн 2014 онд бүрэн ашиглалтад оруулсан  бас нэгэн цогцолбор бол БНСУ-ын Сөүл хотын төвд орших манайхны сайн мэдэх Түндэмүний  түүх, соёлын цэнгэлдэхийг эрс шинэчлэн өөрчилсөн явдал юм.

 
 


 

“Түндэмүн  түүх, соёлын цэнгэлдэх хүрээлэн” 2015 он 9 сарын 4.Сөүл хот /Японы алдарт уран барилгач Кензо Танге гуайн түмэн өлзий гийсэн өдөр энэ зурагтай давхцав/

 

“Бид  хаана ч байдаг  энгийн санааг авч хэлэлцдэггүй, бид бас авсаархан хөөрхөн, өхөөрдөм байшингууд барьдаггүй” хэмээн үйлс нэгт нөхдийнхөө талаар тэрээр ам бардам хэлж чаддаг. “Хүмүүс тэгш өнцөгт барилгад их дуртай байдаг. Ийм байшин зай талбай ихтэй гэдэг энгийн ойлголтоос болоод тэр. Тийм биш гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Дэлхий өөрөө тэгш өнцөггүй биз дээ. Та цэцэрлэгт хүрээлэнд очихоороо “Бурхан минь, энд ямар ч булан алга” гэдэггүй нь лавтай” гэж  ярих дуртай Заха мэдээж бүх барилгуудаа тав тухтай байхаас гадна хэн ч амьдарч болмоор барихыг хичээн ажилладаг.

 

Аугаа их бүтээл заавал “аугаа” золиос дагуулдаг шиг Захагийн хувийн амьдралыг нь золиосолжээ. Гандирасын хотыг  жинхэнээр сүндэрлүүлэгч хүчирхэг хатагтай Заха Хадид  хэзээ ч ханийн заяаг түшин, үрийн зулай үнэрлэж үзээгүй насны намартай золгожээ. Орд харшийг эс өгүүлээд тэрээр ердөө офиссынхоо “Халаасны өрөөнд” шахуу амьдардаг “даруухан” нэгэн гэнэ. Нэгэн сэтгүүлч түүнээс хэзээ өөртөө зориулж, ямар тансаг сүрлэг байшин барих, загвар нь ямархан гоёмсог байх, хэдий хэмжээний их өртгөөр босох талаар сонирхон асуухад “Үргэлж завгүй байдаг над шиг хүнд офисс л байхад болно. Яагаад гэвэл би гэртээ бараг байдаггүй” хэмээн эрс шийдэмгий хариулсан гэдэг. Компанийнх нь захиалга 2021 оныг дуустал төлөвлөгдчихсөн байдаг ба  Захад захиалга өгөхийн тулд 10 жил хүлээдэг болсон нь “Zaha Hadid Architects” компанийн нэр хүндийг тодорхойлдгоос гадна дэлхийн өнцөг булан бүрт сүндэрлэх аугаа байгууламж нь тухайн улсын нэр төрийн баталгаа болсоор байна.

 

Түүний гайхалтай бүтээлүүдийн заримаас  танилцуулъя.

 

 
                                

     Лондон-2012  Олимпийн цэнгэлдэх хүрээлэн

 

Энэ төслийн хоёр уран бүтээлч Заха Хадидын шавь юм. Тийм ч учраас тэдний бодож, сэтгэх нь багштайгаа адилаар шинэ туршилт хийхээс татгалзсангүй. Энэ хоёр эрхмийн зүтгэлээр Лондон удалгүй дэгжин цэнгэлдэх хүрээлэнтэй болжээ.


Хажуугаараа хэвтсэн сам хорхой шиг цэнгэлдэх хүрээлэн Их Британийн нийслэлийг “хадидизаци” болгоход гол үүрэг гүйцэтгэнэ. 2012 оны олимпийн байгууламжууд Хадид ба түүний шавь нарын шугаман биш уран барилгын анхны алтан хараацайнууд болжээ. 

              

                                                                    

"V", “М”, “уул” хэлбэрт байшин. 12000 кв метр талбайтай эдгээр барилга болон барилгын төслүүд өөрсдийнхөө өвөрмөц байдлаар хүмүүсийн анхаарлыг татаж, гайхшруулж байгаа билээ.


Италийн Кальярид байрлах музей нь өөрсдийн шинэ байрны төслийн уралдааныг зарласан ба тэрхүү уралдааны тэргүүн байрт шалгарсан бүтээл юм.

 

 

Хятадын Гуанжоугийн дуурийн театр

 

Заха Хадидын одоо ажиллаж буй хамгийн том хоёр төслийн нэг нь Токио хотод барих 2020 оны зуны олимпийн цэнгэлдэх хүрээлэн. Нөгөө нь Катарт болох 2022 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний цэнгэлдэх  ажээ.

 


 

Токио хотод барих 2020 оны зуны олимпийн цэнгэлдэх хүрээлэн

 

Токио хотод барих 2020 оны зуны Олимпийн цэнгэлдэх хүрээлэн 80.000 хүний суудалтай Токиогийн олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн загварыг хэт нүсэр, өндөр өртөгтэйн дээр “Дизайн нь арай хэтэрсэн” гэх шүүмжлэлд өртжээ. Японы боловсролын сайд төслийн өртгийг хасахаа мэдэгдсэнээр “Токио-2020” олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн төслийг үндэсний уламжлалыг агуулсан гэсэн тодотголтойгоор Японы нэрт архитекторч Кэнго Кумын төслөөр баталлаа. 1954 онд төрсөн тэрбээр1979 онд “Токиогийн Их сургууль төгсөөд АНУ-ын Нью-Иоркийн “Колумбын Их сургуульд үргэлжлүүлэн боловсролоо дээшлүүлжээ. Тэрээр 1990 онд “Kengo Kuma & Associates” компаниа үндэслэжээ. Гэвч Заха Хадидын энэ төсөл өнөө цагийн зүйрлэшгүй гайхамшигт төсөл хэвээр үлдлээ.  


 

2022 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний Аль-Вакра цэнгэлдэхийн загвар

 

2022 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний Аль-Вакра цэнгэлдэхийн загвар эмэгтэй хүний “үтрээ”-тэй адилхан болсон гэх хэл ам цахим ертөнцөд тасрахгүй байна. Арабын эртний далбаат онгоцноос санаа авч, уг загварыг гаргасан Заха Хадид “Хөлбөмбөгийн цэнгэлдэхийг үтрээтэй зүйрлэх нь өөрөө бүдүүлэг хэрэг юм. Ийм юм сэдэж, ярьж буй нь ичмээр хэрэг” гэж шүүмжлэгчдэд хатуухан хариу барьсан байдаг.

 

“Ёстой чиний бодсоныг би бодоогүй гэдэг” шиг сонирхолтой нэгэн баримт дурдахад,   Монголд 1990 оны дундуур Казиногийн хуулийг санаачлан батлуулахыг шамдан байсан жилүүдэд хэрвээ Казиногийн ордон баригдсан бол Заха Хадидын төслөөр сүндэрлэх байжээ. Дуулиантай энэ хууль дэмжлэгийг олоогүй шиг Заха Хадидаар бид жаахан дутаад хоцорсон гэдэг...

 
Шог зураач Л.Мөнхбат 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    24 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    36 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    51 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    59 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 27 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    23 цаг 6 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 18 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК