Буриадын нэрт найруулагч Владимир Кондратьев 67 насандаа таалал төгссөн
тухай мэдээллээ. Буриадын дхамын эрдмийн театрын ерөнхий найруулагчаар
олон жил ажилласан энэ эрхэм монголчуудын дотны нөхөр, хайртай уран
бүтээлч нь байсан юм. Тэрээр Монголын тайзнаа хэд хэдэн жүжиг найруулан
тавьснаас “Эмээ нар хадамд гарсан нь” жүжиг нь “Гоо марал” шагнал
хүртэж байсан билээ.

Буриадын нэрт найруулагч Владимир Кондратьев 67 насандаа таалал төгссөн тухай мэдээллээ. Буриадын Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагчаар олон жил ажилласан энэ эрхэм монголчуудын дотны нөхөр, хайртай уран бүтээлч нь байсан юм. Тэрээр Монголын тайзнаа хэд хэдэн жүжиг найруулан тавьснаас “Эмээ нар хадамд гарсан нь” жүжиг нь “Гоо марал” шагнал хүртэж байсан билээ.
Владимир Кондратьев 1945 онд Эрхүү мужид буриад гэр бүлд төрсөн, ОХУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн, Буриадын төрийн шагналт, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол, шагналтай хүн байлаа.