Ойрын өдрүүдэд аадар бороо ихээр орж, үер усны аюул нүүрлээд байна. Мөн иргэд амралт зугаалгаар голын эрэгт очиж, санамсаргүй болгоомжгүйгээсээ амиа алдах тохиолдол ихэсч байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлсээр байна.

Ойрын өдрүүдэд аадар бороо ихээр орж, үер усны аюул нүүрлээд байна. Мөн иргэд амралт зугаалгаар голын эрэгт очиж, санамсаргүй болгоомжгүйгээсээ амиа алдах тохиолдол ихэсч байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлсээр байна. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд усанд осолдож, амиа алдсан дөрвөн хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, Булган аймгийн Хангал сумын Хялган тосгонд оршин суух 28 настай эрэгтэй М, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд оршин суух 42 настай эрэгтэй Э, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвд оршин суух 23 настай эрэгтэй Б, Төв аймгийн Эрдэнэ сумын Харзтай гэх газар 35 настай эрэгтэй Б голд унаж нас барсан байна. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Б.Чимэг