
Ахмадууд сувилалд амрахдаа 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ

Зуны улиралд ахмадуудад зориулсан хөнгөлттэй амралт сувилалын газар тэр бүр байдаггүй . Тэгвэл энэ жилийн хувьд 36 сувилалын газар Халамжийн газартай гэрээ хийжээ. Ахмад настны нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу ахмад настан болон эмчилгээ, сувилгаа зайлшгүй шаардлагтай өндөр настангууд эмнэлэгийн байгууллагын дүгнэлтээр магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амарч сувилуулах тохиолдолд тээврийн хэрэгслийн нэг талын зардал, эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа авна гэж заасан байдаг. Эрхийн бичгийг авахдаа ахмадууд оршин суугаа сум хорооныхоо нийгмийн ажилтанд өргөдөл гарган тэтгэвэрийн дэвтэр болон иргэний үнэмлэх, хуулбаруудын хамт бүрдүүлэх гэнэ. Харин сувилалдаа амарчихаад хөнгөлөлтөө авахын тулд мөн өргөдөл гарган, сум хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэх, хуулбар, тээврийн хэрэгслийн зардлыг төлсөн баримтыг эрхийн бичгийн хамт харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн газарт хандана. Түүнчлэн, эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг авч очих хэрэгтэ йюм байна. Мөн ахмадууд рашаан сувилалд явахдаа магадлан итгэмжлэгдсэн газрыг сонгох ёстой аж.
Д.Ундрах 24tsag.mn