
АН-ын бүлгийн хурал 16 цагт эхлэх байсан ч гишүүд одоо л цуглаж эхэллээ. Өнөөдөр болсон АН-ын ҮЗХ-ны хурлаар тус бүлгийн гишүүдийг "Шударга ёс" эвсэлтэй хамтарч Засгийн газар байгуулах талаар ажлын хэсэг байгуулахыг үүрэг болгосон юм. Ажлын хэсгийнхэн өнөөдөр "Шударга ёс" эвслийн УИХ дахь бүлгийнхэнтэй анхны хэлэлцээр хийхээр яаравчилж байгаа юм. ИЗНН-аас АН-тай хамтрах санал ирүүлсэн ч ҮЗХ-ны хурлаар нэгэнт шийдвэрээ гаргасан тул "Шударга ёс" эвсэл гэсэн хувилбар дээр нухацтай ярилцахаар болоод байна.