Өнөөдрээс эхлэн ОХУ-ын Краснодар раойны Кримск тосгонд нүүрэлсэн үерийн
гашигаас үүдсэн эвдэрч сүйдсэн хотыг цэвэрлэж засварлахаар таван
мянган хүн ажиллаж байна. Сууринг богино хугацаанд цэвэрлэн засч
сэлбэхийг ОХУ-ын ерөнхийлөгч Валадимир Путин үүргэг болгожээ.

Өнөөдрээс эхлэн ОХУ-ын Краснодар раойны Кримск тосгонд нүүрэлсэн үерийн гашигаас үүдсэн эвдэрч сүйдсэн хотыг цэвэрлэж засварлахаар таван мянган хүн ажиллаж байна. Сууринг богино хугацаанд цэвэрлэн засч сэлбэхийг ОХУ-ын ерөнхийлөгч Валадимир Путин үүргэг болгожээ.
Одоогийн байдлаар гэрэл цахилгаан залгаж, ундны цэвэр ус түгээж эхлээд байна. Гамшигт 171 хүн амиа алдаж, 7000 айл өрхийн байшин эвдэрч сүйдсэн юм. Өнгөрсөн ням гаригт Путин Кримскт дахин ирж нөхцөл байдалтай танилцаж гамшигт нэрвэгдсэн сууринг сэргээн засварлах төсөв, хөрөнгө баталсан байна. Нийт засвар, сэргээлтйн ажилд есөн тэрбум рубль төсөвлөсөн аж.
Эхний ээлжинд эцэг эх, төрөл төрөгсдөө алдсан хүүхдүүд, тахир дутуу хүмүүст онцгой анхаарал хандуулж байгаа аж. Тэдэнд халуун хоол унд өгч, баримт бичиг бүрдүүлэх болон нөхөн төлбөр авахад нь тусалж байна.