“Grand art-4” дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр болно

Монголын урчуудын эвлэл, МУЭ-ийн дэргэдэх залуу уран бүтээлчдийн нэгдэл, СУИС-ийн Дүрслэх Урлагийн Сургууль, Солонгос улсын Тэжон хотын Олон улсын соёлын төвөөс хамтран Монголын залуу уран бүтээлчдийн дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Grand art-4” дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр болно. Уг уралдааныг Солонгос улсын “Жүндуилбу” сонин, Тэжон хотын “TJB” телевиз дөрөв дэх жилдээ Монголын уран бүтээлчдийг дэмжин ажиллаж байна. Мөн хоёр орны ахмад зураачдыг урин оролцуулж, тэднийг залуу уран бүтээлчидтэй холбож туршлага солилцох нөхцлөөр хангах чухал ач холбогдолтой үзэсгэлэн юм. Тус үзэсгэлэнд 18-35 насны залуу уран бүтээлчид оролцдог бөгөөд уран зураг, уран баримал, монгол зураг, зураасан зураг-уран бичлэг, холимог техник гэсэн таван төрөл тус бүрээс 10 шилдэг бүтээл шалгаруулан "Гран При"-гийн эзнийг тодруулах аж. Үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх аж.
Ц.Болор