Н.Баярмаад ахмад цол олгов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн Н.Баярмааг Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир хүлээн авч хүндэтгэл үзүүлж баяр хүргэв. Нийслэлийн цагдаагийн газрын Хөдөлгөөнт эргүүлийн газрын эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Н.Баярмаа нь хүндийн өргөлтийн спортоор тив, дэлхий, олимп, олон улсын тэмцээнд эх орныхоо нэрийг дуурсгаж, улсынхаа рекордыг 108 удаа шинэчлэн тогтоож спортын өндөр амжилт гаргасан билээ. Энэ амжилтыг нь үнэлж Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хугацааны өмнө цагдаагийн ахмад цол олгож, дурсгалын зүйл гардуулав.
Д.Ундрах 24tsag.mn