Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн лабораторийн хамт олон 2016 оны эхний зургаан сарын байдлаар Эрдэнэт үйлдвэрийн цех хэсгүүдийн ажлын байрны сөрөг хүчин зүйлүүдийн талаар 294 хэмжилт, шинжилгээ хийжээ. Тэд батлагдсан хуваарийн дагуу яаралтай болон дуудлагат шинжилгээнүүдийг үйлдвэрийн цех хэсгүүдэд хийдэг. Ингэхдээ хөдөлмөрийн нөхцлийн сөрөг хүчин зүйлийн хэмжилт шинжилгээг голчлон хийдэг ажээ.
Өндөр эрсдэлтэй, битүү болон хязгаарлагдмал орчин, галын аюултай ажлын байруудад хэмжилт шинжилгээ хийлгэн, хянуулж аюулгүй байдлыг бүрэн хангуулсны дараа ажил эхлүүлэх зөвшөөрлийг лабораторийн хамт олон олгодог.
Түүнчлэн тус хамт олон Эрдэнэт үйлдвэрийн цех, нэгжүүдийн ажлын байрны нөхцлийг сайжруулах, ажиллагсдыг хамгаалах хэрэгслээр хангах, түүнийг тогтмол хэрэглэж байгаа эсэхэд нь хяналт тавин ажиллаж байна.