Хаврын тэргүүн Хар бар сар
Найман цагаан мэнгэтэй Хар бар өдөр
Аргын тооллын: 2017.3.16, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 07.03-18.58
Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Барилдлага:
Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөх, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.