2017 оны 03 дугаар сарын 21-ний Мягмар гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 271 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 209 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 10 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 4, мөргөлдсөн 8 осол бүртгэгдсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 2 хүүхэд өртсөн.
Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 32 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.
Тухайлбал:
1. БЗД-ийн нутаг Наран их дэлгүүрийн хойд замд T.Mark X маркийн автомашины жолооч Б нь T.Pruis 20 маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч С, Э нарын 4 хүн гэмтсэн.
Орон нутагт:
1. Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Баруун Бүрэн гэх газарт шороон замд T.Prius 20 маркийн автомашин онхолдож жолооч Д-н амь нас хохирсон.