
МАН-ын дөрөвдүгээр Бага хурал үргэлжилж, намын удирдлагуудыг сонголоо. Өчигдөр оройжин үргэлжилсэн хурлаар намын генсекээр Г.Занданшатарыг томилсноос гадна орон тооны бус нарийн бичгийн даргын албан тушаалд очих хүмүүсийг сонгосон юм. Намын дарга Ө.Энхтүвшин, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нарын санал болгосноор хэлэлцэж, Ж.Мөнхбат, Ц.Гарамжав, Э.Мөнх-Очир, Д.Цогтбаатар, Н.Энхболд нарын таван хүнийг орон тооны бус нарийн бичгийн даргаар томиллоо.
Б.Баяр