Гэнэтийн эрчимшил ихтэй борооны улмаас гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрддэг. Иймд мэргэжлийн байгууллагаас дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
- Гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийх,
- Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх,
- Зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.