Нэвтрүүлгийн оролцогчид нь ч нүүрээ халхалсан байна

Египет улсад “Мария-ТВ” гэх шинэ телевиз нээлтээ хийжээ. Тус телевизийн дотоод хэв журам, байдал нь бусад телевизийн адил лалын хатуу дэглэмтэй аж. Түүгээр зогсохгүй шинэ телевизийн нүүр царай болох эмэгтэй хөтлөгч нүүрээ бүрэн халхалсан шашныхаа уламжлалт хувцсыг өмсөх юм байна. Мөн тус телевизийн ажилчин эмэгтэйчүүдээс гадна нэвтрүүлэгт уригдан оролцох бүх эмэгтэй ийн хувцаслах ёстой гэнэ. Энэ нь тус телевизийн эмэгтэйчүүдийн гаргасан дотоод журам аж. Учир нь шашиндаа үнэнч эмэгтэйчүүд өмнө нь битүү өмсгөлийнхөө асуудлаас болж бусад телевизэд ажиллах боломжгүй байж. Түүнчлэн энэхүү телевиз шашин болон лалын шашинт гэр бүл, шашиндаа үнэнч эмэгтэйчүүдийн талаархи нэвтрүүлгийг зонхилон бэлтгэх аж. “Өнөөдрийг хүртэл гивлүүрт хувцас өмсч байгаа эмэгтэйчүүдийн хувьд жинхэнэ ялалт гэж болно.
Д.Ундрах 24tsag.mn