

Монголд Жахар цамыг 1811 онд Их Хүрээнд анх тавьснаас хойш 1937 он хүртэл 127 удаа гарчээ. Тэр цагаас хойш тасарч байгаад 1999 онд Хүрээ цамыг хуучин дэг жаягаар нь дахин сэргээж Улаанбаатар хотын Гандантэгчилэн хийдэд гаргажээ.
Жахар цам гэдэг нь нууц тарнийн бясалгал дияаны зан үйл агаад Зүүн Хүрээний лам хуврагууд арваад жилийн өмнөөс Хүрээ цамын хэлбэрт оруулан дэглэжээ. Цамын зан үйлийг гүйцэлдүүлснээр тухайн орон нутагт ган зуд, гай гамшгийн хөнөөл амирлаж, амар амгалан, өлзий хутаг бүрддэг ажээ.
Ц.Болор