Он гарсаар улсын хэмжээнд зам тээврийн ослоор 185 хүн амиа алдаж, 512 хүн гэмтжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, нас баралт 21.7 хувиар, гэмтсэн хүн 16.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Он гарсаар улсын хэмжээнд зам тээврийн ослоор 185 хүн амиа алдаж, 512 хүн гэмтжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, нас баралт 21.7 хувиар, гэмтсэн хүн 16.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж. Үүнээс 117 нь нийслэлд, 68 нь хөдөө орон нутгийн замд амиа алдсан байна. Тодруулбал, Нийслэлд 44 явган зорчигч нас барж, 199 хүн гэмтсэн, 13 жолооч амиа алдаж, 32 жолооч гэмтсэн, тээврийн хэрэгсэлд зорчиж байсан 11 хүн нас барж, 91 зорчигч гэмтсэн, дугуйтай гурван хүн амиа алджээ. Харин хөдөө орон нутгийн замд 18 явган зорчигч нас барж, 60 явган зорчигч гэмтсэн, 48 жолооч амиа алдаж, 58 жолооч гэмтсэн, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 51 зорчигч нас барж, 80 зорчигч гэмтсэн байна.
Б.Чимэг