
Аргентины анхны тэргүүн хатагтай Эва Пероны таалал төгссөний 60 жилийн
ойд зориулан одоогийн Ерөнхийлөгч Кристина Фернандес Киршнерын зарлигын
дагуу тусгай мөнгөн тэмдэгт гаргажээ.

Аргентины анхны тэргүүн хатагтай Эва Пероны таалал төгссөний 60 жилийн ойд зориулан одоогийн Ерөнхийлөгч Кристина Фернандес Киршнерын зарлигын дагуу тусгай мөнгөн тэмдэгт гаргажээ. Шинэ мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах үеэр Аргентины төрийн тэргүүн мэдэгдэл хийжээ.
Тэрээр: “Перон хэдийгээр гэгээн хүн биш ч гэсэн, тэрээр эх орныхоо төлөө их зүйлийг бүтээсэн. Ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үйлсийн төлөө тууштай тэмцэг байсан” гэжээ. Аргентины анхны Ерөнхийлөгч Хуан Пероны гэргий Эва Перон 33 насандаа хорт хавдарын улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
Ц.Болор