
МАН-ын Бага хурал өндөрлөж, Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон. Гэсэн ч энэ томилгоог хийх гэж нам дотор ширүүхэн өрсөлдөөн болсон юм. Тухайлбал МАН-ны дүрэмд намын Удирдах зөвлөлийн гишүүдийн 25 хувь нь эмэгтэй гишүүд байна гэж заасан байдаг. Тиймээс энэ квотод багтахын тулд НАМЭХ-ны Удирдах зөвлөлд байдаг 24 эмэгтэй бүгд зүтгэж намын дарга нараа ихэд зовоожээ. Үүнээс болж өчигдөр хурал сунжирсан гэж эх сурвалж хэлж байгаа юм. Энэ нь МАН-ын эмэгтэйчүүд ямар амбицтай вэ гэдгийг харуулж байна гэх хүн Бага хурлын гишүүд дунд олон байна. Ямартаа ч 24 хүүхний өрсөлдөөн дундаас Д.Оюунхорол, Д.Арвин, Л.Амгалан, Ц.Цогзолмаа, Ц.Гарамжав, Б.Анужин, Ц.Бүдээхүү гэсэн долоон эмэгтэй намынхаа Удирдах зөвлөд орж чадсан билээ.
Т.Гэрэл