Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллгагад гэмт хэргийн шинжтэй 29 үйлдэл бүртгэгджээ.

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллгагад гэмт хэргийн шинжтэй 29 үйлдэл бүртгэгджээ. Үүнээс бусдын биед гэмтэл учруулсан хоёр, хулгайн гурав, танхайн дөрвөн хэрэг гарч, золгүй байдлаар нас барсан долоон тохиолдол гарсан байна. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн 156 хүнийг эрүүлжүүлж, шүүхийн шийдвэрээр 28 хүнийг баривчлуулжээ. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн аравдугаар хороонд оршин суух 15 настай Д нь МАХ гэсэн бичигтэй улаан өнгийн жижиг газ үнэрлэж нас барсан хэрэг гарсан байна.
Б.Золбоо