Дуучин Лэди Гага кинонд дүр бүтээжээ


Дуучин Лэди Гага анх удаа кинонд гол дүр бүтээжээ. Тэрбээр найруулагч Роберт Робригезийн “Machete kills” киноны Ла Камелоны дүрд тоглосон байна. Найруулагч Роберт өөрийн Твиттер хуудастаа киноны шинэхэн постерийг байршуулж, “Лэди Гагатай хамтарсан киноны зураг авалт дууслаа, нээлтийн өдрийг тэсэн ядаж хүлээж байна” гэж бичжээ. Лэди Гага ч мөн өөрийн Твиттертээ энэ тухай “Тийм ээ, үнэн. Би анх удаагаа кинонд тоглолоо...” гэжээ. Уг кинонд Лэди Гагагаас гадна Жессика Альба, Зое Салдана, Мел Гибсон, Ванесса Хюдженс, Чарли Шийн нар тоглосон аж.
Д.Ундрах 24tsag.mn