Нийслэлд хотод замын ажил хийгдэж, зарим замыг хэсэгчлэн хаагаад байгаа. Харин амралтын өдөр буюу маргааш, нөгөөдөр зарим замыг хааж, замын ажил хийхээр болжээ.

Нийслэлд хотод замын ажил хийгдэж, зарим замыг хэсэгчлэн хаагаад байгаа. Харин амралтын өдөр буюу маргааш, нөгөөдөр зарим замыг хааж, замын ажил хийхээр болжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг Гандийн гудамж, Сүхбаатар дүүрэг Нэгдүгээр төрөхийн арын туслах зам, Сонгинохайрхан дүүрэг Драгон төвийн арын орон сууцны хороолол доторх зам, Баянгол дүүргийн нутаг модны хоёрын замын хөдөлгөөнийг өнөөдөр 22.00 цагаас 28-ны 09.00 цаг хүртэл хязгаарлаж зам сэтлэлтийн ажил хийнхээр болсон байна. Иймээс тус замаар явахгүй байхыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.
Б.Золбоо