
АН-ын дарга Н.Алтанхуяг өнөөдөр МАН-ын шинэ дарга Ө.Энхтүвшинтэй уулзаж баяр хүргэлээ. Тэрбээр МАн-ын даргаар соногдсонд баяр хүргэж ажлын амжилт хүссэн байна. Хоёр намын дарга сүүлийн үед үүссэн улс төрийн нөхцөл байдал, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан гэв. Өнөөдөр МАН-ын дарга Ө.Энхтүвшин УИХ-ын дарга З.Энхболдтой уулзаж маргаантай байгаа тойргуудын асуудлаар мөн зөвшилцөхөөр болсон билээ.