Сар болгоны 1-нийг согтууруулах ундааг худалдаалахыг хориглосон хууль гараад багагүй хугацаа өнгөрч байгаа билээ.

Сар болгоны 1-нийг согтууруулах ундааг худалдаалахыг хориглосон хууль гараад багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тус хууль батлагдсанаар нэг ч болтугай гэр бүл амгалан тайван байж чадахаар болсон. Тэгвэл сар болгоны 20-ыг мөн адил согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон өдөр болгосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхлэв. Энэхүү мэдээлэл үнэн эсэх талаар холбогдох албаны хүнээс асуухад “Сар болгоны 20-ыг архигүй өдөр болгох эсэх талаар ямарч зүйл яригдаагүй. Энэ нь ор үндэслэлгүй зүйл юм. Үнэхээр иймэрхүү асуудал яригдвал ИТХ-аар авч хэлэлцэж байж шийддэг” хэмээн хариулав.