
Бид “Лондон-2012”-т оролцох Монголын тамирчдыг цувралаар танилцуулж байгаа билээ. Өмнө нь “Лондон-2012”-т оролцох жүдо, усан спорт, хөнгөн атлетик, байт харваа, бокс, буудлага, чөлөөт бөхийн төрөлд оролцох эрэгтэй тамирчдыг танилцуулсан бол энэ удаад чөлөөт бөхийн төрөлд оролцох эмэгтэй тамирчдыг толилуулж байна.

Д.Отгонцэцэг (48 кг) Залуучуудын дэлхийн аваргаас 2009, 2010 онд хүрэл медаль авсан. Тэрбээр өнгөрөгч онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Мөн 2009 онд залуучуудын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан билээ.

С.Бямбасүрэн (55 кг) Чөлөөт бөхийн 55 кг-ын жинд монголыг төлөөлж анх удаа олимпод зодоглоно.

С.Батцэцэг (63 кг) Москвагийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, Дэлхийн аварга хэмээх эрхэм цол авчирсан "Хилчин" спорт клубийн тамирчин. Тэрбээр өсвөр үе, залуучууд болон насанд хүрэгчдийн улсын аварга болж байснаас гадна 2009 оны Ази тивийн залуучуудын аваргаас алт, 2010 оны Азийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байжээ.

О.Бурмаа (72 кг) "Хилчин" спорт хорооны бөх, Монгол Улсын гавьяат тамирчин. Тэрбээр БНХАУ-ын Танюанань хотод болсон олимпийн эрх олгох чөлөөт