

Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим, Төвийн нутгийн баруун, говийн нутгийн хойд хэсэг болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр 16-21 хэм, Алтайн өвөр говиор 28-33 хэм, баруун болон говийн аймгуудын нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.