
Бразилийн жүдоч Сара Менезес Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд түрүүлж Бразилд анхны алтан медалийг авчирлаа.

Бразилийн жүдоч Сара Менезес Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд түрүүлж Бразилд анхны алтан медалийг авчирлаа.Хагас шигшээд Сара Менезес Бельгийн Чарлин Ван Сникийг, Алина Думитру Японы Томоко Фукумиг тус тус ялсан.Харин Бельгийн Ван Сник торгуулийн тойрогт манай бөхийг ялж гарч ирсэн Аргентины жүдочийг хүрлийн төлөөх барилдаанд буулгаж авснаар медалийн эзэн боллоо.Ингээд эмэгтэйчүүдийн 48 кг-д Бразил алт, Румын мөнгө, Бельги, Аргентин улсын шигшээ тус тус хүрэл медаль хүртэж байна.Энэ жинд манай улсыг төлөөлөн барилдсан ОУХМ М.Уранцэцэг Румыний жүдоч, 2008 оны олимпийн аварга, Лондоны олимпийн мөнгөн медаль хүртээд буй Алина Думитруд нэмэлт цагт ялагдаж улмаар торгуулийн барилдаанд Аргентины жүдоч Пауло Паретод ялагдсанаар тэмцээнээ өндөрлөсөн юм.
Ц.Болор