
Жүдо бөхийн тэмцээн эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ.

Жүдо бөхийн тэмцээн эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ. Монголчуудын гол найдлага тавьж буй тус хоёр жинд Х.Цагаанбаатар, М.Бундмаа нарын манай тамирчид зодоглох билээ. Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Тайванийн бөх Ту Кай Вентэй, ялбал дараагийн барилдаанаа Австрали болон Их Британийн бөхчүүдийн ялсантай нь хийх аж. Түүний жинд 36 жүдоч барилдах юм байна.
Ц.Болор