Дэлхийн өнцөг булан бүрээс уригдан ирсэн гоо бүсгүйчүүдийн Шанхай хотноо хийж буй аялал үргэлжилсээр байна. Оролцогчид Чаншу суурингаар зочилж эртний хятадын аж амьдралтай танилцаж байгаа юм.Чаншу суурин нь хуучны өв соёлыг хадгалан үлдсэн хотуудын нэг. Миссүүд модон завь, салаар зорчиж тэндхийн гар урлалын дэлгүүрээс далайн гоёл чимэглэлийн зүйл худалдан авчээ. Түүнчлэн миссүүд зориг гарган загасчны завин дээр хүртэл сууж, загасчилсан аж.






Уг худалдааны төв сүүлийн гурван жилийн турш зөвхөн хятаддаа төдийгүй дэлхийн зах зээлд хүч түрэн гарч ирж байгаа. Дэлгүүрийн эзэн тэдэнд хандан “Дэлхийн энх тайван, гоо үзсэсгэлэнгийн элч нар цуглаж байгаад баяртай байна. Өмнө нь 2005 онд мөн дэлхийн миссүүд манайд ирж байсан, та бүхни й санал санаачлагыг дэмжин ажиллах болно” гэв.

