МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурал завсарлаад сая эхэллээ.

МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурал завсарлаад сая эхэллээ. Түүний шүүх хурлыг нээлттэй явуулж байгаа. Хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр С.Нарангэрэл, Б.Сайнгэрэл, Г.Оюунцэцэг, Л.Өлзийхүү, Ц.Цэрэнжээ, К.Бауржин, улсын яллагчаар Ё.Сагсай, О.Мөнхбаатар нар оролцож байна. Завсарлахын өмнө өмгөөлөгчид хавтаст хэргийн талаар дахин шинжлүүлэх, тодруулах зүйл байгаа талаар тайлбарласан. Харин одоо шүүгдэгчийн мэдүүлэг болон улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтийг уншиж танилцуулах юм байна.
Б.Чимэг