МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд үргэлжилж байна. Түүнтэй хамт До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарыг шүүж байгаа.

МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд үргэлжилж байна. Түүнтэй хамт До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарыг шүүж байгаа. Харин Ж.Мягмаржаргалын өмгөөлөгч Ц.Цэрэнжээ “Би өмнө нь Сүхбаатар дүүргийн шүүхэд Н.Энхбаяр, Ж.Мягмаржаргал нарын хэргийг тусгаарлах хэрэгтэй гэж хүсэлт хүргүүлж байсан. Гэвч миний хүсэлтийг хүлээн аваагүй. Тэгсэн ч би одоо энэ хүсэлтээ дахин тавьж байна” гэв. Ж.Мягмаржаргал нь мөн Эрүүгийн хуулийн 243.2-т зааснаар мөрийтэй тоглосон гэх зүйл ангиар шүүгдэж байгаа юм. Дөнгөж сая шүүхийн танхимд улсын яллагч О.Мөнхбаатар Ж.Мягмаржаргалын мөрийтэй тоглосон хэргийг танилцууллаа.
Б.Чимэг