Яг одоо Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд улсын яллагч О.Мөнхбаатар Н.Энхбаяр нарын ялын тогтоолыг танилцуулж байна.

Яг одоо Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд улсын яллагч О.Мөнхбаатар Н.Энхбаяр нарын ялын тогтоолыг танилцуулж байна. Н.Энхбаяр, До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2, 243.2-т заасан хүндэвтэр зүйл ангиар буруутган яллахаар болоод буй. Хэрвээ шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол хуулийнхаа дагуу бүх эд хөрөнгийг хурааж, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх юм байна.
Б.Чимэг