Улсын яллагч О.Мөнхбаатар яллах дүгнэлт танилцуулсаны дараа Н.Энхбаяр ялын тогтоолыг ойлгоогүй. Тэрээр “Яллах дүгнэлтийг сонслоо. Үүнээс намайг яллах биш цагаатгах байр суурьтай байгаа юм биш үү. Би яллах дүгнэлт талаас нь ойлгохгүй байна.

Улсын яллагч О.Мөнхбаатар яллах дүгнэлт танилцуулсаны дараа Н.Энхбаяр ялын тогтоолыг ойлгоогүй. Тэрээр “Яллах дүгнэлтийг сонслоо. Үүнээс намайг яллах биш цагаатгах байр суурьтай байгаа юм биш үү. Би яллах дүгнэлт талаас нь ойлгохгүй байна. Намайг цагаатгах гээд байгаа юм биш үү. Тайлбарлаад өгөөч” гэсэн. Харин үүнд улсын яллагч О.Мөнхбаатар “Яллах тогтоолыг танилцуулснаар шүүх хурлыг мэтгэлцээн эхэлж байгаа” гэсэн ч Н.Энхбаяр ойлгохгүй байгаагаа дахин дахин илэрхийлсээр байсан. Тиймээс түүний өмгөөлөгч С.Нарангэрэл “Н.Энхбаяр сандраад байна. Тэрээр ялын тогтоолоос ойлгоогүй хэд хэдэн зүйл бий. Тиймээс түүнийг нь тайлбарлаж өгөх эрхийг надад өгөөч” хэмээн шүүх бүрэлдэхүүнээс хүслээ. Гэвч хурлыг даргалагч шүүгч С.Соёмбо-Эрдэнэ “Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд ялын тогтоолоос ойлгоогүй зүйлээ шүүгдэгч өөрөө асуудаг. Тиймээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байна” гэлээ.
Б.Чимэг