
Өнөөдөр өглөөнөөс хойш сураг нь дуулдсан УИХ-ын чуулган хуралдаж магадгүй байна. УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад чуулганы бэлтгэлийг хангах үүрэг өгсөн байгаа ч яг хэдэн цагаас эхлэх нь тодорхогүй байна. Ямартаа ч өнөөдөр чуулган хуралдвал МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслээс нэр дэвшсэн О.Баасанхүү, Ц.Цолмон нар УИХ-ын гишүүний тангараг өргөх юм. Мөн зарим байнгын хороодыг байгуулахаар төлөвлөөд байгаа аж.
Үдээс өмнө МАН-ын УИХ дахь гишүүд хуралдсан ч чуулганд оролцох талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй юм.