
Дэлхийн улс орнуудын мянга мянган тамирчдын дунд бие эрхтэн дутуу ч
сэтгэл зүрхэндээ асар их хүсэл тэмүүлэл, итгэл зоригийг тээсэн тамирчид
бол Паралимпийн тамирчид билээ.
Дэлхийн улс орнуудын мянга мянган тамирчдын дунд бие эрхтэн дутуу ч сэтгэл зүрхэндээ асар их хүсэл тэмүүлэл, итгэл зоригийг тээсэн тамирчид бол Паралимпийн тамирчид билээ. Бие эрхтэн дутуу гэлгүй зориг тэвчээр гаргаж олимпийн наадамд оролцохоор бие сэтгэлээ сойж буй паралимпийн тамирчдаас та бүхэнд толилуулъя.
1. Метт Штуцман АНУ-ын паралимпийн сур харвааны төрлийн тамирчин. Тэрээр хоёр гаргүй хэдий ч харвааны төрөлд амжилттай яваа тамирчин билээ. Тэрээр АНУ-ын Канзас мужид 1982 онд төржээ.
2. Японы пара хөнгөн атлетикийн тамирчин Маяа Наканиши. Тэр одоо 28 настай бөгөөд 21 насандаа хөлөн дээр нь 5 тонн төмөр унаснаас болж тайруулж байжээ. Түүнээс хоёр жилийн дараа Бээжингийн паралимпийн наадамд оролцож байсан.
3. Паралимпийн түүхэнд 16 медаль хүртсэн тамирчин тун цөөхөн байдаг. Тэдний нэг болох Хави Торрес юм. 37 настай тэрбээр карьерынхаа турш паралимпийн зургаа дахь тоглолтдоо оролцож байгаа.
5. БНХАУ-ын паралимпийн тамирчин, цаначин Ду Хай Тао. Түүний анхны олимпийн наадам Канадын Ванкувер хотноо зохиогдсон өвлийн олимп байсан.
6. Германы тамирчин Монт Майер. Ванкуверын олимпийн наадамж оролцож байсан. Арван жилийн турш цанын спортоор хичээллэж байгаа.
7. ОХУ-ын паралимпийн цанын спортын төлөөлөгч Ирек Зарипов. Тэрээр Ванкуверийн олимпийн эрэгтэйчүүдийн цанын 15 км-ийн уралдаанд түрүүлж олимпийн анхны медальтнаар тодорсон юм.
8. Испаний Паралимпийн залуу тамирчин 20 настай Лорена Хомар.
9. Паралимпийн талбайн теннисний тамирчин Элена Жакинто.