
Өнөөдөр Монгол банкинд гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдан авах санал ирүүлсэн. Гэсэн ч валютын дотоодын захын ам.долларын эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд Монгол банк энэ удаагийн ам.долларын арилжаанд оролцсонгүй. Харин Юанийн дуудлага худалдаагаар юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд 211.50 төгрөгийн хаалтын ханшаар саналыг 100 хувь биелүүлжээ.
Монгол банкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг. Дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог юм.
Б.Баяр