
Монголын ширэн бээлийтнүүдээс энэ удаагийн Олимпийн наадмын салхийг
хагалж, Азийн АШТ-ий мөнгөн медальт, оюутны дэлхийн аварга ОУХМ
Б.Түвшинбат эхний тоглолтоо хийсэн.

Монголын ширэн бээлийтнүүдээс энэ удаагийн Олимпийн наадмын салхийг хагалж, Азийн АШТ-ий мөнгөн медальт, оюутны дэлхийн аварга ОУХМ Б.Түвшинбат эхний тоглолтоо хийсэн.
69 кг-ын жинд тулалдаж буй Б.Түвшинбат эхний тойрогтоо Габоны 25 настай тамирчин Яннек Митоумбатай нударга зөрүүлэв. Манай тамирчин тоглолтын эхнээс илүүрхсээр гурван үед давамгайлж шөвгийн 16-д шалгарлаа.
Тэрбээр дараагийн тулаанаа Францын боксчин Алексис Вастинетэй наймдугаар сарын 3-нд хийнэ.
Ц.Болор