зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ширээний хүүхэн

2012-7-31
0
ЖИРГЭХ
132    Цахирмаа томоос том зөөлөн алчуур нөмрөн цонхны дэргэд зогсоод ээлж нь ирэхийг хүлээнэ.
132    Цахирмаа томоос том зөөлөн алчуур нөмрөн цонхны дэргэд зогсоод ээлж нь ирэхийг хүлээнэ.
Өнөөдөр түүнийг хамгийн хүнд, хэцүү үзүүлбэр хүлээж байгаа. Энэ давааг давчихвал зэрэг ахиж, цалин нэмэгдэх юм. “Марко” шөнийн цэнгээний газарт ширээний хүүхнээр ажиллах болсоор гурван сар гаруй хугацааг үджээ. Халамцуу эрчүүдтэй зууралдан, дуулж, хуурдаж, инээн хөхрөн сууж байхдаа Цахирмаа гэртээ ганцаар үлдсэн таван настай хүүгээ бодсоор байдаг билээ. Ээж, хүү хоёрыг хувцсаа боож тэврээд гарахад нөхөр нь,

-За яахав, гуйгаад гүйхийг чинь харна аа хэмээн тавласан. Зургаан жил ханилж, үнэрлэх үртэй болгосон хань нь үл таних нэгэн хүүхэнтэй нууцхан учраад байгааг мэдмэгцээ Цахирмаа салах шийдвэр гаргасан юм. Дуулгавартай эхнэрийнх нь энэ зоримог алхам нөхөрт таалагдаагүй.

Тайван уг нь элдэв дэмий зангүй эр хүн. Эхнэртээ хатуурхаж байсан нь үгүй. Архи ууж агсам тавихгүй. Албан ажлаа гэртээ ярихгүй. Гэхдээ баахан дураараа, ганцаараа шийдвэр гаргадаг нэгэн. Цахирмаад нөхрийгөө ойлгон уучлах, амрагийн явдлыг нь хүлээн зөвшөөрөх, эсвэл салах хоёр зам л байсан. Сүүлчийнхийг нь сонгохдоо тэр огтхон ч эргэлзсэнгүй. Тайван түүнийг зовоохоор шийджээ. Таван жил гэр сахисан Цахирмаад байр, мөнгө аль нь ч байсангүй. Нягтлан бодогчийн мэргэжил нь хуучирч, сургууль төгсөөд удсан түүнийг ямар ч байгууллага сонирхсонгүй.

Сайхан биетэй, гоё арьстай, царайлаг Цахирмаа эцэст нь “Марко”-д ажиллах болжээ. Сард 500 доллар, дээр нь цайны мөнгө гэж боломжийн хэдэн юм авчихна.

Гоо сайханч эмэгтэй гаднаас менежер залуугийн оруулж ирсэн алим, усан үзэм, тоор, гадилыг угааж цэвэрлэсээр. Цахирмаа алчуураа нөмрөн зогсоод, цонхоор ширтэн ээлжээ хүлээнэ. Үдэш болох “Нүцгэн урлаг” шоунд тэрбээр хүндхэн үүрэг гүйцэтгэх юм. Жимсээ угааж дуусаад эмэгтэй Цахирмааг дуудлаа. Хүүхнийг мөнөөх алим, усан үзмийн адил мөлчийтөл угааж, нууц эрхтэнийх нь үсийг юу ч үлдээлгүй хусан, анхилуун үнэрт тосоор бүх биеийг нь тослоод завины хэлбэртэй том модон тавцан дээр хэвтэхийг шаардлаа. Гоёмсог байдлаар хэвтсэн нүцгэн хүүхнийг жимсээр чимэглэх учиртай гэнэ. Усан үзмээр хэлхсэн урт зүүлт хүзүүнд нь зүүж, суга, цавийг нь жимсээр халхлан, эргэн тойронд нь нөгөө их алим, лийрийг элдэв янзаар байрлуулан бэлтгэлээ. “Нүцгэн хүүхэн” нэртэй энэ амттаныг үдэшлэгт ирсэн ноёдод дуудлагаар худалдахаар төлөвлөжээ. Шоу хэдийн эхэлсэн бололтой, зочдын дуу чангарна. Цахирмааг чимэглэж дуусмагц цээж нүцгэн зургаан чийрэг залуу тавцантай нь өргөн авч явлаа. Хөтлөгчийн дуу танхимд цуурайтна.

-Одоо та бүхэнд нэгэн өвөрмөц, сонирхолтой зоогийг санал болгож байна. “Нүцгэн хүүхэн” амтат жимсний цуглуулгын анхны дуудах үнэ 300 доллар. Хүүхнүүд инээлдэх, эрчүүд шивэр авир ярилцах нь чих дэлсэнэ.

Залуус түүнийг өргөн танхимыг тойрч, ширээ бүрийн дэргэд аваачин уригдаж ирсэн зочдын нүдийг хужирлана.

-Амьд хүүхэн байна.
-Үгүй ээ, үзүүлэн.
-Нүд нь хөдөлж байна.
-Гоё биетэй юм аа.
-Нүцгэн хүүхэн байна шүү дээ. Хараач, салтаанд нь усан үзэм хавчуулчихаж.
-Хөхнийх нь толгойг улаанаар будсан байгааг үзэв үү. Гоё харагдаж байна.
-Шал балиар юм. Ямар тэнэг нь ийм заваан юм бодож олдог байна аа.

Танхимд цуглагсад зөвхөн нүцгэн Цахирмаа болон жимснүүдийн тухай ярьж байлаа.

-500. Гуравдугаар ширээний ноёнтон 500 долларын үнэ өглөө.
-600. 600 доллар. Энэ ховор нандин амттаныг та өөр хаана ч харахгүй. Буулаа.
-Тэр ноён 700 доллар тавилаа. Ноёд оо, буулаа, буулаа. Худалдан авсан амттаныг нь тавдугаар ширээний ноёд, хатагтай нарт хүргүүлнэ үү.

Цахирмаа тэсч үлдэж чадвал сард 700 долларын цалин авах ёстой. Ийм ичгэвтэр, ийм муухай байна гэж төсөөлөөгүй. Энэ тэнэг жимснүүдийг шалаар нэг цацаж орхиод гүйж одох хүслээ тэр арай ядан тогтоон барьж байлаа. Хувцсаа өмсөөд хүүдээ очихсон. Лав телевизээ асаалттай нь мартаад унтчихсан байгаа даа. Айгаад байна гээд уйлаад сууж байдаг үеэ бодоход хүү ээжийгээ хүлээж сурчээ.

Тойрон зогссон хүмүүсийн дунд ширээн дээр Цахирмааг тавилаа. Хөгшин залуу, эрүүл, халамцуу үл таних царайнууд. Эзэрхэг хэрнээ ялдамхан дуутай залуухан хүүхэн хөгшин амрагтаа наалдан эрхэлнэ.
-Миний хонгор, чамд зориулж авсан шүү дээ. Эхлээд гар хүрчих.

Хүүхэн өмнө нь, хөглөрөх жимсэн дунд нүцгэн хэвтэх Цахирмааг эрээ цээргүй ширтсэнээ эгэмнийх нь хонхорхойд тогтсон ширхэг үзмийг авч амандаа хийлээ. Нэгэн халамцуу залуу хоёр хөлийнх нь завсарт тогтоосон хэлхээтэй гадилнаас татна. Гайхсандаа түр нам гүм болоод байсан хүмүүс жимс рүү дайрч эхлэв. Цээжийг нь халхалсан алимнуудыг гар сунган ээлж дараалан шүүрнэ. Жимс цөөрч, Цахирмаа улам бүр нүцгэрсээр. Амьд, нүцгэн хүүхнээр хачирласан ховор сонин амттанаас хүн бүр хүртэхийг хичээнэ.

Цахирмаа өөрийгөө гутамшигтай муухайгаар доромжлон хэвтсээр л. Мөнгө хаян худалдан авсан өнөөх хөгшин эр хөхнийх нь товчийг зориуд татсанаа,

-Өө, үзэм биш байна шүү дээ гэж хошигнов.
Бүсгүйн тэвчээр дуусчээ. Дахиад нэг л хором өнгөрвөл тэр босоод гүйчихэж мэднэ. Өөрийгөө захирч чадахгүй бололтой.

Гэнэт тэр танил харцтай тулгарлаа. Нүдээ нээхийг нь хүлээн ширтэж байсан тэр харц хэнийх гээч. Нөхөр нь, салсан нөхөр нь ширээн дээр нүцгэн хэвтэх түүнийг харан зогсч байлаа. Нөхрийнх нь хажууд тас наалдан зогссон үл таних хүүхэн,

-Хараач, нүдээ нээлээ гэж цочин хашгирлаа. Тэгснээ
-Надад нэг алим аваад өг л дөө. Суганых нь тэнд байгаа ногоон алимыг хоёулаа идье гэж эрхлэв.
Цахирмаагийн нүдэнд нулимс дүүрээд ирэв. Тэгснээ сэтгэл зүрх нь хорслоор нэвчихийг мэдэрлээ. Ойлгомжгүй мэдрэмж түүнийг нөмрөн авав.

-Чи үүнийг хүсээ биз дээ. Чиний хүссэн амьдралаар би амьдарч байна.
Үл ойлгогдох хэрнээ дэндүү илэрхий сэтгэл ханамж Цахирмаагийн дотрыг гижигдэнэ.
Тайван мөрөнд нь нялуунаар наалдан зогссон хүүхнийг огцом түлхэв. Тэгснээ мөрөн дээрх гоёлын намирсан алчуурыг нь шүүрч аваад Цахирмаа руу ухасхийлээ. Түүнийг алчуураар ороон тэврээд үүд рүү шийдмэг алхав.

Энгэрт нь наалдсан Цахирмаа нулимсаа сул асгана.
-Хүү, хүү хаана байгаа вэ?
-Гэртээ.
-Гэр чинь хаана юм?
-Хөлсний байранд. Оюутны хотхоны хажуугийн.
-Тэнэг минь, тэнэгхэн минь.
Тайван түүнийг тэвэрсээр машин руугаа зүглэв.
-Юу хийж яваа юм бэ, миний хайр. Миний тэнэгхэн. Би чамд хайртай шүү дээ.
-Намайг уучлаарай, би…
-Үгүй ээ, намайг уучил. Намайг уучлаач. Би чамайг ямар их гомдоосноо одоо л ойлголоо. Уучлах уу, уучлана гэж амлаач.

Цахирмаа түүнийг түлхэн холдуулж, тэврээс нь мултраад буцан гүйлээ. Шөнийн цэнгээний газрын арын хаалга ард нь хаагдахад дороо бохирон суугаад уйлж эхлэв. Томоос том алчуурын дор турьхан бие нь ганцаардан чичирнэ…
0
ЖИРГЭХ
Санал болгох
Топ моделиуд хуанлид зориулж нүцгэлэв
Жүжигчин Аманда Сеифрэйдийн нууц зургууд хакердуулжээ
Долоон бүсгүй нэгэн зэрэг тайчив
Фото: “Бригад” киноны Саша Беловын “эхнэр” Максим сэтгүүлд гарчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • батболд (202.21.108.89)
    санаагаар унахгүй шүү найзаа
    2019 оны 08 сарын 08 | Хариулах
  • dawaa (202.126.89.168)
    goe zohiomj bn
    2012 оны 08 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    5 цаг 39 мин
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    13 цаг 49 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    13 цаг 53 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    13 цаг 57 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    14 цаг 0 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Уржигдар 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Уржигдар 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Уржигдар 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Уржигдар 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Уржигдар 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Уржигдар 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Уржигдар 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    2025-07-15
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    2025-07-15
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    2025-07-15
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    2025-07-15
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    2025-07-15
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК