
сураггүй болжээ

сураггүй болжээ. Америкийн эрлийн баг тэднийг сураггүй болсны дараа хайх ажиллаагааг эхлүүлсэн байна. Харамсалтай нь эрлийн багийнханы мэдээлснээр өнгөрсөн бямба гаригт тэдний цогцсыг олжээ. Эрлийн багийн ахлагч Тэйд Александрын мэдээлснээр амиа алдсан хоёр уулчин ноён оргилд амжилттай гарсан хэдий ч уулнаас буух замдаа амиа алдсан байжээ. Тэд 29 настай Гил Вейс, 32 настай Бэн Аурн нар байсан бөгөөд тэдний нэг нь л урьд нь ууланд нь авирч байсан туршлагатай нэгэн гэнэ. Харин 29 настай Гил Вейсийн хувьд ууланд авирсан анхны аялал нь байжээ. Албаныхны мэдээлж байгаагаар уулчдыг авирах үеэр цас их орсон байсан гэнэ. Уулчдын гэр бүлийнхэний мэдээлснээр тэд долоогоос арван хоногийн дотор авиралтаа үргэлжлүүлэн буцаж ирэх төлөвлөгөөтэй байсан юм байна. Гэсэн хэдий ч ууланд авирахаар явснаасаа хойш 13 хоногийн дараа сураг тэднээс сураг тасарчээ. Аурн АНУ-ын Калифорны их сургуулийн эдийн засгийн чиглэлээр сурдаг оюутан байжээ. Харрин Вейс Америкийн нэгэн бизнесийн байгууллагад ажилладаг байсан гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn