МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдүүлгээ өгч дууслаа. Тэрээр өөрийгөө “Өргөө” зочид буудлын асуудалд хамааралгүй, мөн ТҮ9 телевизийг өөрт нь бэлэглэсэн гээд өөрт холбоотой хэргийн талаар мэдүүлэг, тайлбар өгсөн юм.

МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдүүлгээ өгч дууслаа. Тэрээр өөрийгөө “Өргөө” зочид буудлын асуудалд хамааралгүй, мөн ТҮ9 телевизийг өөрт нь бэлэглэсэн гээд өөрт холбоотой хэргийн талаар мэдүүлэг, тайлбар өгсөн юм. Түүний мэдүүлэг дууссанаар шүүх хурал түр завсарлалаа. Өглөө 10.00 цагт эхэлсэн шүүх хурал хүсэлт хүлээн авах, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх гээд нийтдээ дөрвөн удаа завсарласан ба ийнхүү тав дахиа завсарлаж байгаа юм. 10 минут завсарлаад орсны дараа шүүгдэгч До.Чулуунбаатар, Ж.Мягмарсүрэн, Д.Дуламсүрэн нар мэдүүлгээ өгөх юм байна.
Б.Чимэг